Нэвтрэх
  • Ламолеп 50мг (Lamolep 50mg)

    50 мг
    Gedeon Richter Plc
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 1870 төг
    ЭМД хөнгөлөлт: 1309 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 561 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • Ламолеп нь эпилепсийн эсрэг бүлгийн бэлдмэлд ордог. Түүнийг эпилепси болон хоёр туйлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг. 
    • Ламолеп нь эпилепсийн үед төв мэдрэлийн тогтолцоонд эпилепсийн уналтын дохиог дарангуйлдаг. 
      • Эпилепсийн үед насанд хүрэгчдэд болон 13-аас дээш насны хүүхдэд ламолепийг дангаар эсвэл эпилепсийн бусад бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. Леннокс-Гасто хам шинжийн үед эпилепсийн бусад бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. 
      • 2 болон 12 хүртэлх насны хүүхдэд ламолепийг эпилепсийн бусад бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. Мөн хэв шинжид абсансийн үед ламолепийг дангаар хэрэглэнэ. 
    • Ламолепийг хоёртуйлтэмгэгийнүед хэрэглэнэ. 
    • Хоёр туйлт эмгэг (заримдаа үүнийг маникал депресс гэж нэрлэдэг)-ийн  үед  өвчтөний сэтгэл санааны огцом өөрчлөлт нь депресстэй (хэт гуниглах болон гансрах) ээлжлэн илэрдэг. 18  болон түүнээс дээш насны өсвөр үеийнхний хоёр туйлт эмгэгийн үед ламолепийг дангаар  эсвэл сэтгэл гутралын эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэнэ. 
    • Одоо хүртэл ламолепийн энэ үйлдэл нь төв мэдрэлийн тогтолцоонд яаж нөлөөлдөг тодорхойгүй. 
    Эсрэг заалт
    • Хэрэвталамотриджинболонтүүнийнайрлагандорсонтуслахбодистхаршилтайболламолепийгхэрэглэхгүй(туслахбодисийнталаархмэдээллийг 7 хэсгээсүзнэүү). 

    Ламолепийг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: 

    • Хэрэв та бөөрний эмгэгтэй бол
    • Хэрэв та эпилепси болон хоёр туйлт эмгэгийг эмчлэх зорилгоор ламотриджин болон бусад таталдааны эсрэг бэлдмэлийг хэрэглэх явцад арьсанд туурал гарсан тохиолдолд 
    • Ламотриджиныг хэрэглэх явцад менингит илэрсэн (зааврын 4-р хэсэгт бусад гаж нөлөө гэсэн хэсгээс харна уу) 
    • Та одоо ламотриджин агуулсан бэлдмэлийг хэрэглэж байгаа тохиолдолд 

    Дээр дурьдсан дөрвөн хэсэгт та хамаарагдаж байгаа, мөн өөртөө итгэлгүй байгаа бол эмчлэгч эмчид хандсанаар эмч таньд ламолепийн тохирох тунг зөвлөх болно. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.