Лансопрол (Lansoprol)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ
- Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
- H.pylori-той холбоотой шархлаа өвчний эмчилгээнд тохирсон бактерийн эсрэг эмтэй хамт Helicobacter pylori (H.pylori)-г устгах зорилгоор хэрэглэнэ.
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа өвчтөний стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний улмаас үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт
- Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээ
- Золлингер – Эллисоны хам шинж