Лизиноприл 5мг (Lisinopril 5mg)
Хэрэглэх заалт
- Эссэнциал даралт ихсэлт болон бөөрний судасны гаралтай даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Лизиноприлыг дангаар нь эсвэл бусад даралт бууруулах бүлгийн эмтэй хавсарч хэрэглэж болно.
- Зүрхний зогсонгишилт дутагдлын үед шээс бүлгийн эмтэй хавсарч хэрэглэж болно.
- Зүрхний булчингийн цочмог инфарктаас хойш 24 цагийн дотор, гемодинамикийн хувьд тогтвортой өвчтөнд зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэх зорилгоор, цаашлаад зүрхний дутагдалаас сэргийлэх зорилгоор хэрэглэхэд амьд байх чадамжийг дээшлүүлдэг. Өвчтөн стандарт зөвлөх эмчилгээг авч тромболитик, аспирин болон бета хориглогч зэргийг зохимжтой хэмжээгээр хэрэглэх ёстой.
Эсрэг заалт
- Лизиноприлд хэт мэдрэгшилтэй
- АХФ саатуулагч эмийн эмчилгээитэй хамааралтай судаслаг хаван үүсэж байсан өгүүлэмжтэй өвчтөнд
- Удамшлын болон идиопатик судасны хавантай тохиолдолд
- Жирэмсэн (жирэмсэн болон хөхүүл гэсэн хэсгийг харна уу)
- ЧШ-тэй (I, II хэлбэр) эсвэл бөөрний дундаас хүнд хэлбрийн дутмагшилтай (ТШХ < 60мл/мин/1.73м2) өвчтөнд алискерин агуулсан эмтэй хавсруулан хэрэглэж болохгүй.