- Ципрофлоксацин нь хинолины бүлгийн эм болон бусад найрлагад харшилтай бол.
- Хэрэв та тизанидинийг хэрэглэж байгаа бол 2-р хэсгийг анхааралтай уншина уу.
МЕДОЦИПРИН-ыг хэрэглэхээс өмнө эмч ба эм зүйчтэй ярилц:
- Бөөрний эмгэгтэй бол тунг тохируулах шаардлагатай
- Уналт таталт зэрэг мэдрэлийн эмгэгтэй
- МЕДОЦИПРИН- төст нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэж байх үед шөрмөсний эмгэгүүсч байсан түүхтэй
- Ципрофлоксацин хэрэглэвэл цусанд сахарын хэмжээ багасах эрсдэлд орох ЧШӨ-тэй хүмүүст
- Миастени грейвисийн үед шинж тэмдэг хүндэрдэг
- Зүрхний эмгэгтэй: уртассан QT интервалын эмгэгтэй, цусны хүчил шүлтийн тэнцвэр алдагдсан буюу кали, магнийн хэмжээ багассан, хэм удаашралттай, зүрхний дутагдалтай, зүрхний шигдээс болж байсан, эмэгтэй, өндөр настай, зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт оруулдаг эм хэрэглэж байгаа
- Глюкоз-6фосфат дегидрогеназындутагдал өөрт болон гэр бүлийнхэндилэрсэн. Энэ үед цус багадалтын эрсдэл нэмэгддэг.
Бэлгийн замын халдварын эмчилгээнд ципрофлоксацинтай хавсрах антибиотик эмч зөвлөж болно. 3 хоногийн эмчилгээний дараа үр дүнгүй бол эмчид дахин ханд.
МЕДОЦИПРИН-ийг хэрэглэж байх хугацаанд
- МЕДОЦИПРИН-ийг хэрэглэж байхад дараах шинж тэмдэг илэрвэл, эмчид яаралтай мэдэгдэж, цаашид эмчилгээг өөрчлөх эсэхийг шийдүүл.
- Гэнэтийн хүнд хэлбэрийн харшлын урвал. Тууралт, амьсгалахад төвөгтэй болох, ухаан алдах, нүүр хоолой хавагнах.
- Өндөр настан бол үений өвдөлт, шөрмөсний эмгэг үүсэх эрсдэл нэмэгдэнэ.Шөрмөсний үрэвсэл, урагдал, эмчилгээг эхэлснээс 48 цагийн дотор эсвэл эмчилгээг зогсоосноос хэдэн сарын дараа үүсч болно. Ямар нэг өвдөлт, үрэвсэл илэрвэл МЕДОЦИПРИН-ийг хэрэглэхээ болих.Шаардлагагүй хөдөлгөөн хийх нь шөрмөсний гэмтлийн эрсдлийг нэмэгдүүлэх тул татгалз.
- МЕДОЦИПРИН-ийг хэрэглэсний дараа сэтгэцийн өөрчлөлт илэрвэл. Үүнд: сэтгэл гутрал, солиорол зэрэг орох ба МЕДОЦИПРИН-ийг хэрэглэхэд өвчин хүндэрч болно. Ховор тохиолдол сэтгэл гутрал, солиорлын улмаас амиа хорлох бодол төрж, амиа хорлож болдог.Хэрэв ижил төст байдал үүсвэл эмийг зогсоож, яаралтай эмчид ханд.
- Мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг илэрвэл үүнд: өвдөлт, хорсолт, татах, бадайрах, сулрах зэрэг орно.Эмийг зогсоож, эмчид яаралтай ханд.
- Цусанд сахарын хэмжээ багасах ЧШӨ-тэй хүмүүст илүүтэй тохиолддог, ялангуяа өндөр настан өртөмхий байдаг.
- Нянгийн эсрэг эмийг хэрэглэж байхад суулгалт үүсч болно.Эмийг хэрэглэхээ зогсоосноос хойш хэдэн сарын дараа ч үүсч болно.Энэ байдал үргэлжилж, хүндэрвэл өтгөнд цус салс гарчэхэлбэл МЕДОЦИПРИН-ийг зогсооно. Энэ байдал амь насанд аюултай байж болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулах, зогсоох эм хэрэглэж болохгүй.Эмчид яаралтай ханд.
- Цус, шээсний шинжилгээ өгөх бол лабораторийн мэргэжилтэнд МЕДОЦИПРИН-ийг хэрэглэж байгаа гэдгийг анхааруул.
- Бөөрний эмгэгтэй бол эмчид урьдчилан хэлж, тунг бууруулах шаардлагатай.
- МЕДОЦИПРИН элэг хордуулдаг.Хоолны дуршил буурах, шарлах, шээс хар өнгөтэй гарах, баас цагаан өнгөтэй болох, загатнах, ходоодны дээр эмзэглэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл МЕДОЦИПРИН-ыг зогсоож эмчид ханд.
- Цагаан эсийн тоог бууруулж болох тул халдварын эсрэг хариу урвал үзүүлэх чадвар буурна.Хэрэв та өөр халдвар авах, биеийн ерөнхий байдал хүндбол ам, хоолой, шээсний замын асуудал үүсвэл эмчид яаралтай хандана уу. Хэрэглэж байгаа эмээ эмчид үзүүлнэ үү.
- Нарны гэрэл, хэт ягаан туяанд таны арьс мэдрэмтгий болж болно.