Нэвтрэх
  • Медрол (Medrol)

    Pfizer Italy S.r.L
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Эмийн тун
    16 мг
    Жор бичих эмчийн ангилал
    Үндсэн үнэ: 1800 төг
    ЭМД хөнгөлөлт: 640 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 1260 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Дотоод шүүрлийн өвчин

    • Анхдагч ба хоёрдагч бөөрний дээд булчирхайн дутагдал (сонгох бэлдмэл – гидрокортизон, кортизол; нийлэг төст бэлдмэл шаардлагатай үед минералокортикоидтой хавсарч хэрэглэж болно; минералокортикоид нэмж хэрэглэх нь хүүхдийн практикт онцгой ач холбогдолтой байдаг) 
    • Бөөрний дээд булчирхайн төрөлхийн томрол (гиперплази) 
    • Бамбай булчирхайн архаг болон цочмогдуу үрэвсэл 
    • Хорт хавдрын үед цусан дахь кальцийн хэмжээ ихсэх 

    Тулгуур – хөдөлгөөний аппаратын эмгэг (ялангуяа хэрэхийн эмгэг) (хурцдалын үед буюу цочмог байдлаас гаргах богино хугацааны  нэмэлт эмчилгээнд) 

    • Хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл 
    • Хэрэхийн гаралтай үений үрэвсэл (өсвөр үеийнхний хэрэхийн гаралтай үений үрэвсэл) – зарим тохиолдолд бага тунгийн барих эмчилгээ шаардагдана. 
    • Хөдөлгөөн нь хязгаарлагдсан нурууны үрэвсэл (спондилит) 
    • Цочмог ба цочмогдуу явцтай үений хүүдийн үрэвсэл (бурсит) 
    • Цочмог явцтай өвөрмөц бус шөрмөсний гэрийн үрэвсэл (тендосиновит) 
    • Тулайн гаралтай цочмог явцтай үений үрэвсэл 
    • Гэмтлийн дараах яс үений үрэвсэл (остеоартрит) 
    • Яс үений үрэвслийн үеийн синовит (синоваль бүрхүүлийн үрэвсэл) 
    • Эпикондилит 

    Холбогч эдийн системийн өвчин (Хурцдалын үед болон зарим тохиолдолд барих эмчилгээнд) 

    • Цочмог явцтай ревмокардит 
    • Системийн улаан чонон яр 
    • Системийн дерматомиозит 
    • Хэрэхийн гаралтай полимиалги (бүлэг булчингийн өвдөлт) 
    • Аврага эст артериит 

    Арьсны өвчин

    • Цэврүүтэх өвчин 
    • Хомхой хэлбэрийн цэврүүт дерматит 
    • Хүнд явцтай олон хэлбэрийн улайрал (Стивенс-Джонсоны хам шинж) 
    • Эксфолиатив дерматит 
    • Мөөг хэлбэрийн мөөгөнцөртөх өвчин 
    • Хүнд явцтай хайрст үлд 
    • Хүнд явцтай хажираст дерматит 

    Харшлын урвал (ердийн эмчилгээнд үр дүнгүй хүнд явцтай байдал) 

    • Улирлынбуюу бүх л жилжингээ үргэлжлэх харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл 
    • Ийлдсийн өвчин 
    • Бронхын багтраа 
    • Эмийн бодисын харшил 
    • Хавьтлын дерматит 
    • Атопийн дерматит 

    Нүдний өвчин (хүнд явцтай, цочмог, архаг нүдний харшлын ба үрэвсэлт эмгэг) 

    • Харшлын гаралтай нүдний эвэрлэгийн шархлаа 
    • Нүдний өмнөд хэсгийн үрэвсэл 
    • Нүдний судаслаг бүрхүүлийн үрэвсэл 
    • Симпатик офтальми (нүдний дотоод бүтцийн үрэвсэл) 
    • Харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл 
    • Нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл 
    • Нүдний судаслаг ба торлог бүрхүүлийн үрэвсэл 
    • Харааны мэдрэлийн үрэвсэл 
    • Нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл 

    Амьсгалын эрхтний эмгэг 

    • Шинж тэмдгийн саркойдоз 
    • Бусад эмчилгээнд үр дүнгүй Леффлерийн хам шинж 
    • Бериллиоз 
    • Маш хүнд явцтай уушгины тархмал сүрьеэгийн үед сүрьеэгийн эсрэг тохирсон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. 
    • Бөглөрлийн улмаас үүссэн уушгины үрэвсэл 

    Цусны өвчин

    • Насанд хүрэгсдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпур 
    • Насанд хүрэгсдийн хоёрдагч тромбоцитопени 
    • Олдмол (аутоиммуны) цус задралын цус багадалт 
    • Эритробластопени (эритроцитар цус багадалт) 
    • Төрөлхийн цус төлжилт багассаны улмаас үүссэн цус багадалт 

    Хавдрын өвчин: (хөнгөвчлөхэмчилгээнд) 

    • Насанд хүрэгсдийн лейкоз ба лимфом 
    • Хүүхдийн цочмог лейкоз 

    Хавагнах хам шинж 

    • Системийн улаан чонон яр өвчний улмаас үүссэн болон шалтгаан тодорхоогүй нефроз хам шинжтэй (уремигүй) өвчтөний шээсэнд уураг илрэхийг багасгах ба шээсний ялгаралтыг идэвхжүүлэх зорилгоор хэрэглэнэ. 

    Хоол боловсруулах замын эмгэг (Өвчтөнийг аюултай хүнд байдлаас гаргах зорилгоор хэрэглэнэ.) 

    Мэдрэлийн систем 

    • Тархмал хатуурлын хурцдал 
    • Тархины хавдрын улмаас тархи хавагнах 

    Бусад хэрэглэх заалт 

    • Субарахнойдаль хориг буюу хориг үүсэх аюул бүхий сүрьеэгийн менингит (сүрьеэгийн эсрэг тохирсон эмчилгээтэй хавсарч) 
    • Зүрхний булчин болон мэдрэлийн системийн гэмтэл бүхий трихинеллез 
    • Эрхтэн шилжүүлэх суулгах 
    • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
    • Системийн мөөгөнцрийн халдварын үед бэлдмэлийг хэрэглэхгүй. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.