Мелбек (Melbek)
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг хэрэх өвчний шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ
- хэрэхийн гаралтай артрит
- хөдөлгөөн нь хязгаарлагдсан үений спондилит (Бехтеревийн өвчин)
- реактив артрит.
- Остеоартроз ба өвдөлтийн шинж бүхий үе болон нугалам нурууны бусад үрэвсэлт болон сөнөрөлт өвчин
- Янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хам шинж (дорсалгии, миалгии, бурсит, тендинит, фасцит, ишиас, люмбаго, шүдний өвдөлт, гэмтлийн дараах өвдөлт, хагалгааны дараах өвдөлт)
Эсрэг заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Мелоксикам болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс.
- Ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэсний улмаас үүссэн арьсны тууралт, судас мэдрэлийн хаван, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салстын уйланхай, гуурсан хоолойн багтраа илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс.
- Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хурцдалын үе
- Ходоод гэдэсний цус алдалт, тархины судасны цус алдалт болон бусад цус алдамтгай өвчин
- Гэдэсний үрэвсэлт өвчний хурцдалын үе, Кроны өвчин, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл
- Гол судас-титэм судас холбох ажилбарын дараах өвдөлтийн хам шинж.
- Зүрхний илэрхий дутагдал
- Элэг болон бөөрний хүнд явцтай дутагдал
- 18 хүртэл насны хүүхэд
- Жирэмсэн болон хөхүүл үе