Метформин Денк 500 (Metformin Denk 500)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Инсулин хамааралт бус диабетийн үед(II хэлбэрийн диабет) ялангуяа тарган өвчтөнүүдэд, метаболизм нь өөрчлөлтгүй бөгөөд хоол, дэглэм барьж буй тохиолдолд хэрэглэнэ.
- Метформин Денк 500-г мөн сульфонилурийн үед хэрэглэж болно(II хэлбэрийн чихрийн шижингийн үед өөр шахмал хэрэглэдэг).
Эсрэг заалт
Метформин Денк 500-г дараах тохиолдлуудад хэрэглэж болохгүй. Үүнд:
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшил
- Элэгний үйл ажиллагааны дутмагшил
- Сахарын метабоизмын өөрчлөлт(шээсэнд ацетон гарах, комын урьдал байдал, диабетын ком г.м.
- Зүрх болон цусны эргэлтийн системийн хүнд эмгэг(зүрх судасны үйл ажиллагааны алдагдал) тухайлбал захын артерийн цусны эргэлтийн өөрчлөлт(артерийн судасны бөглөрөлт өөрчлөлт)
- Амьсгал дарангуйлагдсан уушигны өвчнүүд(амьсгалын дутмагшил)
- Эд эрхтний хүчилтөрөгчийн хангамжийн дутмагшил(анеми, гангрени, коллапс, шок г.м-ийн гипокси бүхий эмгэгүүд)
- Диабетийн улмаас нүдний торлог бүрхэвч өөрчлөгдөх (диабетийн ретинопатийн 1-р шат)
- Уураг багасах нөхцөлүүд(катаболизмийн), тухайлбал хавдарууд
- Хүнд хэлбэрийн цочмог болон архаг халдварууд
- Алкоголизм
- Метформин гидрохлоридид хэт мэдрэгшил илэрсэн үед тус тус хэрэглэхгүй.
Метформинийг эмчилгээнд хэрэглэхээ зогсоох нөхцөлүүд:
- Томоохон хэмжээний мэс засал хийлгэхийн өмнө(ерөнхий мэдээ алдуулалт бүхий мэс заслууд)
- Судасны тодотгогч бодис хэрэглэх рентгэн шинжилгээний өмнө(болгоомжиллын лавалгааг харагтун)
- Тураах хоолны дэглэм баримталж байгаа тухайлбал 1000- с доош к.кал буюу өдөрт 4200 kj-с бага
- Жирэмслэхээр төлөвлөж байгаа болон хөхүүл үед
Дээрх тохиолдолуудад эмч цусны сахар бууруулах өөр эмчилгээг зааж өгөх болно(инсулин г. м).
Метформин Денк 500-г дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Үүнд:
- Инсулин хамааралт диабет(диабетийн I хэлбэр)
- Инсулин хамааралт бус диабетийн II, сульфонилурийн бэлдмэл үр дүнтэй байгаа тохиолдолд
Метформин Денк 500-г хэрэглэхийн өмнө эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй юу?
65-с дээш нас: Метформин Денк 500-г өндөр настанд хэрэглэхэд сөрөг өртөмж ихтэй 65-с дээш насанд эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдал болон 2-ч эмгэгүүд олонтоо тохиолддог учраас цусан сүүний хүчил хуралдан хэт хүчилжих нөрцөл үүсэх өртөмж ихтэй(сүүний хүчлийн ацидоз). Метформин Денк 500-г эмч тухайн өвчтөний онцлогт тохируулан хэрэглэх аргыг заана.