Метилдопа (Methyldopa)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Гипертензи. Бэлдмэлийг гипертензитэй жирэмсэн эхэд сонгож хэрэглэнэ.
Эсрэг заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Элэгний идэвхтэй үрэвсэл, элэгний идэвхтэй хатуурал зэрэг элэгний идэвхтэй өвчтэй хүмүүс
- Өмнө нь метилдопа-ын эмчилгээтэй холбоотой элэгний эмгэг илэрч байсан хүмүүс
- Феохромоцитом
- Моноаминоксидаза ферментийг хориглогч эмийн бэлдмэлийн эмчилгээний үед