Метлонг
500 мг
Метформин – Metformin
Panacea Biotec Pharma Limited
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 110

ЭМД хөнгөлөх хэмжээ: 33

Даатгуулагч төлөх дүн: 77

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Хэт таргалалттай, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчидэд, дасгал, хоол эмчилгээ цусан дах сахарыг хянах боломжгүй үед эмчилгээнд хэрэглэнэ.
  • Удаан чөлөөлөгдөх хувилбарт (ER) Метформиныг дангаар болон чихрийн шижингийн эсрэг бусад ууж хэрэглэх эмүүд, инсулинтэй хослуулан хэрэглэнэ.  
  • Метформин гидрохлорид, болон найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг бол
  • Чихрийн шижингийн кетоацидоз, чихрийн шижингийн комын урьдал үе
  • Бөөрний эмгэг, бөөрний дутагдал (креатинины клиренс < 60 мл/мин).
  • Бөөрний үйл ажиллагааг өөрчлөх боломж бүхий хурц нөхцлүүд:
    • шингэн алдах,
    • ноцтой халдвар,
    • шок,
    • судсанд йод агуулсан тодосгогч бодис хийх
  • Эдийн гипокси үүсгэх боломжтой хурц архаг эмгэгүүд:
    • зүрх, амьсгалын дутагдал,
    • зүрхний булчингийн шигдээс сүүл үе
    • шок   
  • Элэгний дутагдал, архины архаг хордлого, архичин
  • Хөхүүл 

Дангаар болон чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэх эмүүдийн хослол:

  • Ихэвчлэн Метформин ER 500 мг тунгаар өдөрт нэг удаа ууна.
  • 10-15 хоногийн дараа цусан дах сахарын үзүүлэлтэнд суурилан тунг тохируулна. Ходоод гэдэс цочролоос сэргийлж тунг аажим нэмэгдүүлнэ. Метформин ER хоногийн дээд тун 2000мг. Тунг аажим 10-15 хоногт 500мг тунгаар дээд тал нь 2000мг хүртэл өдөрт нэг удаа орой хоолны үед ууна.  Хэрэв  Метформин ER 200мг тунгаар сахар хянах боломжгүй бол Метформин ER 1000мг тунгаар өдөрт хоёр удаа хооллох үед ууна. Хэрэв сахар сайтар хянагдахгүй бол метформины стандарт шахмалыг өдөрт 3000мг тунгаар ууна.
  • Meтформин шахмалын эмчилсэн хүмүүст, Meтформин ER-ийн эхлэх тун нь метформины хурдан тунгаар хэрэглэх өдөр тутмын тунтай тэнцүү байх ёстой. Метформины 2000мг тунгаас дээш хэрэглээт өвчтөнд Meтформин ER шахмалыг зөвлөхгүй.
  • Хэрэв чихрийн шижингийн эсрэг өөр эмчилгээнд шилжүүлвэл: дээр дурдсан эмийг зогсоон Meтформин ER шахмалыг эхлүүлнэ.
  • Meтформин ER 1000 мг нь метформины шахмалыг эмчилсэн өвчтөнүүдэд зориулагдсан (удаан болон хурдан чөлөөлөгддөг).
  • Meтформин ER-ийн тун нь метформины хоногийн тунтай тэнцүү байх ёстой, дээд тал нь 1500мг ба орой хоолны үеэр ууна. 10-15 хоногийн дараа цусан дах сахарын үзүүлэлтээр Meтформин ER тун хангалттай эсэхийг тохируулна. Инсулинтэй хослол:
  • Цусны глюкозын хяналтыг сайжруулахын тулд метформин ба инсулин эмчилгээг хослуулан хэрэглэж болно. Ихэвчлэн Метформин ER 500 мг тунгаар өдөрт нэг удаа, инсулины тунг цусан дах сахарын хэмжээгээр зохицуулна.
  • Meтформин болон инсулин эмчилгээг хослуулан эмчилгээт өвчтөнүүдэд, метформин ER тун, метформины шахмалын хоногийн тунтай ижил дээд тал нь 1500мг оройн хоолтой хамт уух ба инсулины тунг цусан дах сахарын хэмжээгээр зохицуулна. 

Өндөр настан

  • өндөр настай хүмүүст бөөрний үйл ажиллагааг бууруулж болзошгүй тул метформины тунг бөөрний үйл ажиллагаанд тулгуурлан тохируулна. Бөөрний үйл ажиллагааг тогтмол үнэлэх шаардлагатай. 

Хүүхдэд

  • Боломжит өгөгдөл байхгүй тул метформин ER хүүхдэд хэрэглэхгүй.

Тун хэтрэлт

  • метформин 85г тунгийн хэрэглээнд гипогликеми үүсэхгүй ба сүүний хүчил үүч болно.
  • Метформин өндөр тунгаар болон хосолсон хэрэглээнд сүүний хүчил үүсгэх эрсдэлтэй. 
  • Сүүний хүчил үүссэн бол эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай.
  • Лактат болон метформиныг биеэс зайлуулах гол арга нь гемодиализ юм.   

Эмнэл зүйн дараах болон хяналтад эмнэлзүйн судалгаанд метформинтой  өвчтөнд тохиолдсон гаж нөлөөний талаархи мэдээлэл нь метформин хурдан  чөлөөлөгдсөн эм хэрэглээт өвчтөнд тайлагнасан шинж чанар, шинж тэмдэгтэй ижил төстэй байв. Метформины хэрэглээнд илрэх гаж нөлөө: 

Илрэлийн давтамжаар

  • маш элбэг: > 1/10
  • элбэг >1/100, <1/10
  • цөөн >1/1,000, <1/100
  • ховор >1/10,000, <1/1,000
  • маш ховор <1/10,000, тусгаарлагдсан тайлан. 

Бодисын болилцоо тэжээлийн эмгэгүүд   
Маш ховор  Метформиныг удаан хугацаанд хэрэглэснээр витамин В12 шимэгдэлт буурч сийвэн дэх хэмжээ багасна. Энэ шалтгааны улмаас өвчтөнд мегаобласт анеми, үүснэ. Сүүний хүчилшил 
Мэдрэлийн системийн эмгэгүүд   
Элбэг  Амтлах чадвар өөрчлөгдөнө. 
Ходоод гэдэсний эмгэгүүд   
Маш элбэг  Ходоод гэдэсний хямрал дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хоолны дуршил буурна. Эдгээр гаж нөлөө ихэнхдээ эмчилгээг эхлэхээс эхлэн аяндаа шийдвэрлэх боломжтой байдаг. Ходоод гэдэс цочрохоос сэргийлэн тунг аажим нэмэгдүүлнэ. 
Элэг, цөсний эмгэгүүд   
Тусгаарлагдсан тайланд  Метформинг зогсоосон үед элэгний үйл ажиллагааны шинжилгээ хийнэ. 
Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд   
Маш ховор  Улайлт, чонон хөрвөс зэрэг арьсны урвал үүснэ. 

  • Метформин нь гипергликеми эсрэг, суурийн болон эхэн үеийн сийвэнгийн глюкоз бууруулах бигуанидын бүлгийн эм. Энэ нь инсулины ялгаралыг өдөөхгүй тул гипогликеми үүсгэхгүй. 
  • Метформины механизм 3 замаар явагдана
    • Глюконеогенез, гликогенолиз саатуулах замаар элэгнээс глюкоз үүсэлтийг бууруулна. 
    • Захын эдэд глюкоз ашиглалтыг түргэсгэж булчингийн инсулинд мэдрэгийг ихэсгэх 
    • Гэдэсний ханаар глюкоз шимэгдэлтийг саатуулна. 
  • Метформин гликоген нийлэгжүүлэх замаар эсийн доторх гликогеныг өдөөнө. Метформин мембранаар глюкоз зөөвөрлөх бүх хэлбэрт тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
  • Хүний биед гликемийн идэвхээс үл хамааран, хурдан чөлөөлөгддөг метформин нь липидийн солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь эмчилгээний тунгаар хяналтад, дунд болон урт хугацааны эмнэл зүйн туршилтаар илэрсэн: метформин нийт холестерол, LDL, холестерол, триглицеридын түвшинг бууруулсан. Үүнтэй ижил төстэй үйл ажиллагаа нь удаан чөлөөлөгддөг хувилбарын үдшийн хэрэглээтэй холбоотой триглицеридийн өсөлт нэмэгдэх магадлалтай. 

Эмнэл зүйн үр дүнтэй байдал

  • Санармаргүй түүврийн проспектив судалгаанд 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд урт хугацааны хэрэглээнд цусны сахар тэнцвэржүүлэх үр дүнтэй нь нотлогдсон.
  • Таргалалттай өвчтөнд хоол эмчилгээ үр дүнгүй үед метформины эмчилгээнд: чихрийн шижингийн хүндрэлийн үнэмлэхүй эрсдэл Метформин бүлэгт (жилд 1000 өвчтөнд /29,8), хоол эмчилгээн дангаар ( жилд 1000 өвчтөнд /43,3) эмчилгээтэй харьцуулахад р=0,0023, сульфомочевин хавсарсан, инсулин дан эмчилгээтэй бүлэгт (жилд 1000 өвчтөнд/40,1) р=0,0034 буурсан, чихрийн шижин хамааралт нас баралт бууралт: метформин жилд 1000 өвчтөний 7.5, хоол эмчилгээнд жилд 1000 өвчтөний 12.7 ба р=0,0017, нийт нас баралтын үнэмлэхүй эрсдлийн бууралтын зэрэг: метформин жилд 1000 өвчтөний 13.5, хоол эмчилгээнд жилд 1000 өвчтөний 20.6  (р=0,011), сульфомочевин хавсарсан, инсулин дан эмчилгээтэй бүлэгт (жилд 1000 өвчтөнд/18,9) р=0,021, зүрхний булчингийн шигдээсийн үнэмлэхүй эрсдлийн бууралтын зэрэг: метформин жилд 1000 өвчтөний 11, хоол эмчилгээнд жилд 1000 өвчтөний 18 ба р=0,01.
  • Эмнэл зүйн үр дүн, ач холбогдол үзүүлэхийн тулд метформиныг хоёрдугаар шугамын эмчилгээнд болон сульфомочевинтай хавсарч хэрэглэнэ. 1-р хэлбэрийн чихрийн шижинд сонгосон өвчтөнд метформиныг инсулинтэй хавсарч хэрэглэж болох ба энэхүү хослолын эмнэл зүйн үр дүн тодорхойгүй.
  • удаан чөлөөлөгддөг шахмалыг уухад метформины шимэгдэлт хурдан чөлөөлөгддөг шахмалаас удаан байх ба Tmax нь 7 цаг (хурдан чөлөөлөгддөг шахмалын Tmax 2.5 цаг).
  • Хурдан чөлөөлөгддөг шахмалын ижил тогтвортой байдал, Cmax, AUC зэрэг нь тогтоогдсон тунг ихсэхгүй. Удаан чөлөөлөгддөг метформины шахмалыг 2000мг тунгаар дангаар уусны дараа AUC нь хурдан чөлөөлөгддөг метформины шахмал өдөрт хоёр удаа 1000мг тунгаар уусантай ижил байна. Удаан болон хурдан чөлөөлөгддөг метформин шахмалын Cmax, AUC субьектив доторхи хэлбэлзэлтэй.  
  • Удаан чөлөөлөгддөг шахмалын өлөн үеийн хэрэглээнд AUC 30% (Cmax, Tmax өөрчлөгдөхгүй) буурна.
  • Удаан чөлөөлөгддөг метформин шахмалын шимэгдэлтэнд хооллолт нөлөөлөхгүй.
  • Удаан чөлөөлөгддөг метформин шахмалыг 2000мг тунгаар давтан хэрэглээний дараа хуримтлал үүсэхгүй.
  • Удаан чөлөөлөгддөг метформин 750мг шахмалыг 1500мг уухад сийвэн дэх концентраци 1193 нг/мл, дундаж хугацаа 5 цаг ба ойролцоогоор 4 - 12 цаг байна.
  • Удаан чөлөөлөгддөг метформин 750мг шахмалд метформины удаан чөлөөлөгддөг 500мг, 1500мг-н биохүртэхүй,  Cmax, AUC нь энгийн хоололт болон өлөн үед ижил байна. 

Тархалт

  • Сийвэнгийн уурагтай холбогдолт бага. Метформин эритроцитод хуваагдан тархана. Цусан дах дээд хэмжээ сийвэнд агуулагдахаас бага ба ойролцоо хугацаатай. Улаан эс тархалтыг төлөөлнө. Тархалтын эзлэхүүн Vd 63-276л. 

Хувирал

  • Метформин хувираагүй хэлбэрээр шээсээр ялгарна. Хүнд хувиралд орохгүй. 

Ялгарал

  • Метформины бөөрний клиренс >400мл\мин, метформин түүдгэнцрийн шүүгдэлт, сувганцрын ялгаралаар элиминацид орно. Ууж хэрэглэснээр хагас ялгаралын хугацаа ойролцоогоор 6,5 цаг байна. Бөөрний үйл ажиллагаа буурсан үе бөөрний клиренс буурч хагас ялгаралын хугацаа удааширч метформины сийвэн дэх түвшин ихсэнэ. 

Тохиромжгүй хослолууд 

Согтууруулах ундаа

  • Архи согтууруулах ундааны хордлогын сүүний хүчилшил үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг, ялангуяа мацаг барих эсвэл тэжээлийн дутагдлын үед элэгний дутагдлын шинж тэмдэг илэрнэ.
  • Архи, согтууруулах ундаа агуулсан эм хэрэглэхээс зайлсхийнэ. 

Иод агуулсан тодосгогч бодис

  • Судсанд иод агуулсан тодосгог бодис хийх нь бөөрний эмгэг үүсгэн метформины хуримтлал, сүүний хүчил үүсгэх эрсдэлтэй.
  • Mетформины хэрэглээг зогсоон хяналт тавин 48 цагийн дараа бөөрний үйл ажиллагаа хэвийн бол эмчилгээг эргэн сэргээнэ. 

Болгоомжтой хэрэглэх хослол

  • Глюкокортикоидууд (системийн болон хэсэг газрын хэрэглээ), бета-2 агонист, шээс хөөх эмүүд гипергликеми үүсгэх дотоод нөхцөлийг бүрдүүлнэ. Өвчтөнд эмчилгээний өмнө цусан дах сахарын хэмжээг хянахын зөвлөнө. Шаардлагатай бол сахар бууруулах эмийг нэмж хэрэглэх болон хэрэглээг зогсооно.
  • АХФ-хориглогчид цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Хэрэв шаардлагатай бол чихрийн шижингийн эмчилгээний тунг тохируулах эсвэл зогсооно. 

Сүүний хүчил

  • сүүний хүчил үүсэлт ховор боловч (шуурхай эмчилгээ хийгдэхгүй бол нас барах магадлалтай) метформины хуримтлалаас болж бодисын солилцоонд үүсэх ноцтой хүндрэл юм. Meтформин хэрэглээт өвчтөнүүдэд сүүн хүчилшил үүсэлт гол төлөв бөөрний дутагдал бүхий чихрийн шижинтэй өвчтөнүүдэд тохиолддог. Сүүний хүчилшил үүсэлтийг чихрийн шижингийн хяналтыг сайжруулах, кетоз, удаан хугацаанд хоол сойх, согтууруулах ундааны хэрэглээ, элэгний дутагдал, гипокси үүсгэх зарим нөхцөл зэрэг эрсдэлт хүчин зүйлийг үнэлэх замаар багасгаж болно. 

Оношлогоо

  • Сүүний хүчилшил нь ацидоз диспноэ, хэвлийн өвдөлт, гипотерми улмаар комд хүргэнэ. Лабораторийн оношлогоонд цусны рН буурах, сийвэнийн лактатын түвшин 5ммол\л, анионы зөрүү\пируватын хүрээ ихсэнэ. Хэрэв бодисын солилцооны ацидоз үүсвэл метформины хэрэглээг зогсоон өвчтөнийг яаралтай эмнэлэгт хүргэнэ 

Бөөрний үйл ажиллагаа

  • Метформин бөөрөөр ялгардаг тул креатинины клиренс (Cockcroft-Gault хэлбэрээр тооцно), сийвэнгийн креатинины түвшингийн харьцааг эмчилгээний өмнө,  дараа нь тогтмол: бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд жилд нэг удаа,  креатинины клиренсийн түвшин хэвийн болон өндөр настанд, хязгаарласан өвчтөнүүдэд жилд ядаж хоёроос дөрвөн удаа хийх хэрэгтэй. Өндөр настанд бөөрний үйл ажиллагаа шинж тэмдэггүй буурдаг. Бөөрний үйл ажиллагаа буурч болзошгүй нөхцөлд онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь: АД буулгах эмчилгээ, шээс хөөх эмчилгээ хийх, СБҮЭБ эмчилгээг эхлэх үед. 

Иод агуулсан тодосгогч бодисын хэрэглээ

  • Дүрс оношлогоонд йод агуулсан тодосгогч бодис судсаар хийх нь бөөрний эмгэг үүсгэж болох тул энэ үед метформины хэрэглээг зогсоон хяналт тавин 48 цагийн дараа бөөрний үйл ажиллагаа хэвийн бол эмчилгээг эргэн сэргээнэ. 

Мэс засал

  • Ерөнхий унтуулагтай сонгомол мэс заслаас 48 цагийн өмнө метформины хэрэглээг зогсоон 48 цагийн дараа шаардлагатай бол эмчилгээг сэргээнэ. 

Бусад сэрэмжлүүлэг

  • Бүх өвчтөнүүд өдрийн туршид нүүрс ус хэрэглээг тогтмол хуваарилах замаар хоолны дэглэмийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Илүүдэл жинтэй өвчтөнүүд энерги хязгаарлагдсан хооллолтоо үргэлжлүүлэх хэрэгтэй. Чихрийн шижингийн хяналт шинжилгээний лабораторийн шинжилгээг байнга хийх хэрэгтэй. Метформин дангаар гипогликеми үүсгэхгүй харин инсулин болон сульфамочевины бэлдмэлийн хослолд үүснэ.
  • Шахмалын бүрхүүл нь өтгөнт тодорхойлогдоно. Өвчтөнд үүнийг хэвийн гэдгийг тайлбарлана (батлагдсан байх ёстой). 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө 

  • Meтформин ER дангаар гипогликеми үүсгэхгүй тул жолоо барих механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.
  • Гэхдээ метформиныг чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг зарм эмүүдтэй (сульфомочевин, инсулин, репаглинид) хамт хэрэглэхэд гипогликеми үүсэх эрсдэлтэйг анхаарна. 

Жирэмсэн

  • Өнөөгийн байдлаар эпидемиологийн холбогдолтой мэдээлэл байхгүй байна. Амьтны судалгаа нь жирэмслэлт, үр хөврөл, ургийн хөгжил, төрөлт, төрсний дараах үеийн хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй.
  • Өвчтөн жирэмслэхээр төлөвлөж буй бол чихрийн шижинг метформиноор эмчлэх шаардлагагүй боловч цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахын тулд инсулин хэрэглэснээр цусан дахь глюкозын хэвийн бус өөрчлөлттэй холбоотой ургийн гаж нөлөөг бууруулах боломжтой. 

Хөхүүл

  • Метформины хархны хөхний сүүнд ялгарсан. Иймээс хөхөөр хоололтыг зогсоох эсвэл метформиныг зогсоох шийдвэр гаргахдаа эхэд нийлмэл ач холбогдлыг харгалзан үзэх шаардлагатай. 

ХИМИЙН НЭРШИЛ, ДҮРСЛЭЛ 

  • METЛОНГ, өргөтгөсөн хувилбарт Метформин Гидрохлорид шахмал, химийн хувьд (2-(N, N-диметиларбамимидиол) гуанидин).
  • METЛОНГ-500: Meтлонг-500 цагаан өнгөтэй, зууван, хоёр тал гүдгэр бүрхүүлгүй, нэг талдаа "MTG", эсрэг талдаа "500" гэх дардастай шахмал.
  • METЛОНГ-DS: Meтлонг-DS цагаан өнгөтэй, бүрээст, капсул хэлбэртэй, бүрхүүлгүй, нэг талдаа "MTG", эсрэг талдаа "DS" гэх дардастай шахмал.

ТООНЫ БОЛОН ЧАНАРЫН НАЙРЛАГА 

  • METЛОНГ-500
    • Өргөтгөсөн хувилбарт, бүрхүүлгүй шахмал бүрд:
    • Метформин Гидрохлорид USP 500 мг
  • METLONG-DS*
    • Өргөтгөсөн хувилбарт, бүрхүүлгүй шахмал бүрд:
    • Метформин Гидрохлорид USP 1000 мг 

* Meтлонг DS USP уусгах шинжилгээ 2.

ЭМИЙН ХЭЛБЭР 

  • Өргөтгөсөн хувилбарт, бүрхүүлгүй шахмал 

ХЭРЭГЛЭХ ЗАМ 

  • Дотуур ууж хэрэглэнэ. 

ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ЧАНАР 

Эмэн эмчилгээний бүлэг

  • Хоол боловсруулах болон бодисын солилцоо. Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэх бигуанидын бүлгийн эм.

Найрлаг дах бусад нэгдлийн жагсаалт

  • Meтлонг 500- бичил талст целлюлоз, натри кармеллоз, повидон, цетостеарил спирт, магни стеарат, гипромеллоз.
  • Meтлонг DS– натри кармелоз, гипромеллоз, бичил талст целлюлоз, магни стеарат, повидон, цайрын коллоид ангидроз. 

Хадгалалтанд тавигдах шаардлага: 

  • гэрэл, чийгнээс хамгаалан 30°C ихгүй хэмд хадгална. 

Савлалт 

  • Meтлонг500: блистерт 10×10, 20×10 шахмалаар хайрцагт савлана.
  • MeтлонгDS: блистерт 10×10 шахмалаар хайрцагт савлана. 

Устгах болон бусад зүйлд зориулсан тусгай анхааруулга: Тусгай шаардлага байхгүй. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.