Моксик (Moxic)
Хэрэглэх заалт
- Цочмог хэлбэрийн остеоартритын шинж тэмдэгийн эмчилгээнд
- Ревматоид артритын шинж тэмдэгийн эмчилгээнд (архаг хэлбэрийн олон үений үрэвслийн үед)
Эсрэг заалт
Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг болон бусад дааврын бус бэлдмэлд ялангуяа ацетил салицилын хүчилд мэдрэг хүнд хэрэглэхгүй.
Багтраа өвчтэй, хамрын полиптой,судасны хавдар,ацетил салицилын хүчилд болон бусад ДБҮЭЭ-ийн шалтгаантай чонон хөрвөс илэрсэн хүмүүст хэрэглэхгүй.
- Ходоодны хүчил ихтэй шархлаат өвчний үед
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэртэй дутмагшлын үед
- Диализд ороогүй бөөрний үйл ажиллагааны дутмагшлын үед
- 15-аас доош насны хүүхдэд
- Хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд
- Ходоодноос цус алдаж буй, тархи судаснаас цус шүүрч буй болон бусад цус алдаж байгаа нөхцөлд хэрэглэхгүй.