Моксилен 250мг (Moxilen 250mg)
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Өргөн хүрээний антибиотик
- Амьсгалын дээд замын халдварууд, дунд чихний үрэвсэл, хурц, архаг бронхит, уушгины хатгалгаа, уретрит, цистит, бөөрний тэвшинцрийн үрэвсэл, жирэмсэн үеийн бактерурия, заг хүйтэн, арьс, зөөлөн эдийн халдварууд, ходоод гэдэсний шархлаа (ходоод, дээд гэдэс) өвчний үед хеликобактерыг устгах эмчилгээнд хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Пенициллинд хэт мэдрэг хүмүүс