Нобивент (Nobivent)
Хэрэглэх заалт
- Сальбутамол сульфатыг гуурсан хоолойн хурц багтраа болон гуурсан хоолойн архаг агчилтат өвчинд ердийн эмчилгээ үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд тогтсон дэглэмээр хэрэглэнэ.
- Эмнэлзүйн практикт ихэвчилэн гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэдэг. Энэ нь магадгүй сэдрэлийн үеийн шинж тэмдэг намдаах, хүнд хэлбэрийн гуурсан хоолойн хурц багтраа өвчний үед яаралтай арга хэмжээ авах эмчилгээ, гуурсан хоолойн багтраа өвчний удаан хугацааны архаг эмчилгээ хийхэд тохиромжтой байдагтай холбоотой.
Эсрэг заалт
- Сальбутамол сульфат болон уг бэлдмэлийн найрлагад байгаа аль нэг бодист хэт мэдрэг гэсэн асуумжтэй өвчтөнгүүдэд хэрэглэж болохгүй.