Нэвтрэх
  • Ноксан (Noksan)

    Yoo Young Pharmaceutical Co., Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    40 мг / 0.4 мл · 10 ширхэг

    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Мэс заслын шалтгаант венийн судасны тромбоэмболи эмгэг үүсэлтээс урьдчилан сэргийлэлтэнд
    • Гемодиализын үед экстракорпориал эргэлтэнд тромб үүсэлтээс сэргийлэх
    • Уушигны эмболи болон хавсраагүй гүний венийн тромбоэмболийн эмчилгээнд
    • Тогтворгүй бах, Q- шүдгүй зүрхний булчингийн шигдээсийн үед аспиринтэй хослуулан эмчилгээнд хэрэглэх
    • Зүрхний дутагдал, амьсгалын дутагдал, хүнд хэлбэрийн халдвар, хэрлэгийн эмгэг зэрэг цочмог өвчлөлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд гүний венийн тромбоэмболийгоос урьдчилан сэргийлэх
    • Цочмог SТ сегмент өндөрссөн зүрхний булчингийн шигдээсийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
    • Тун, хэрэглэх арга
    • Мэс заслын өвчтөнд венийн судасны тромбоэмболи үүсэлтээс сэргийлэхэд
    • венийн судасны тромбоэмболи үүсэх дунд зэргийн эрсдэлтэй өвчтөнд эноксапарин натри 20 мг (2, 000 ОУН) тунгаар өдөрт нэг удаа арьсан дор тарина. Мэс засал хийлгэх өвчтөнд ажилбараас 2 цагийн өмнө эхний тунг тарина.
    • тромбоэмболи үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд ялангуяа ортопед мэс засалтай үед эноксапарин натри өдөрт нэг удаа 40 мг (4, 000 ОУН) тунгаар арьсан дор мэс ажилбараас 12 цагийн өмнө эхний тунг тарина.
    • Эноксапарин натри эмнэлэгт хүргэх хүртэл хугацаанаас эхлэн нийт 8 хоног үргэлжлүүлнэ.
    • Титэм судас тэлэх ажилбартай өвчтөнд (): Хэрэв баллон хийлэхээс 8 цагийн өмнө эноксапарин натри арьсан дор тарьсан бол нэмэлт тун шаардлагагүй. Хэрэв арьсан дор сүүлд тарьсан хугацаа баллон хийлэхээс 8-аас илүү цагийн өмнө байвал эноксапарин 0.3 мгкг тунгаар судсанд тарина.
    • Хэрэглэх арга
    • Тарилгыг хийхдээ өвчтөнийг хэвтээ байрлалд байрлуулна. Эноксапарин натрийн тарилгыг арьсан доор гүн тарина. Тарилгыг хэвлийн зүүн, баруун талын хананд ээлжлэн гүйцэтгэнэ. Зүүг босоогоор эрхий хуруугаар чиглүүлэн зөөлөн хатгалт хийн тарина. Тарилга дуустал арьсыг нугалахгүй.
    • Хориглох заалт
    • Дараах тохиолдолд Эноксапарин натри тарихыг хориглоно:
      • Эноксапарин натри, гепарин, бага молекул жинт гепарины уламжлалд хэт мэдрэг
      • Хурц цус алдалт, цусны бүлэгнэлтийн эмгэг
      • Эноксапарин, бусад гепарины хэрэглээнд тромбоцитопени үүссэн өгүүлэмжтэй
      • Хяналтгүй цус алдалтын өндөр эрсдэлтэй нөхцөл
      • Бактерийн цочмог
      • Тархины судасны эмгэгүүд (системийн эмболизм байхгүй бол)

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !