Оларокс
20 мг
Омепразол – Omeprazole
Syncom healthcare limited
Эмийн хэлбэр: Капсул

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 190

ЭМД хөнгөлөх хэмжээ: 57

Даатгуулагч төлөх дүн: 133

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Омепразолыг улаан хоолойн сөргөө өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
  • Мөн стеройд бус эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдийн 12 хуруу гэдэс, хорон бус ходоодны шархлаа, Золлингер-Эллисоны хам шинж, хүчлийн аспирацаас урьдчилан сэргийлэх, Helicobacter pyloriустгах эмчилгээнд хэрэглэнэ. 
  • Идэвхитэй найрлага болон бусад найрлагуудад хэт мэдрэг бол.
  • Хэрэв ходоодны шарх өвчнийг сэжиглэж байгаа бол омепразолын капсулыг 20мг тунгаар эмчилгээнд хэрэглэхээс өмнө хавдарт шилжиж болзошгүй тул шинж тэмдгийг бууруулах ба оношийг уртасгах эмчилгээ хийнэ. 

ХЭРЭГЛЭХ АРГА БОЛОН ТУН

  • Ходооны шарх
    • 20мг өдөрт нэг удаа, 8 долоо хоног, өвчний явц хүнд бол 40мг хүртэл тунг нэмэгдүүлж өдөрт нэгээр хэрэглэнэ.
  • Улаан хоолойн сөргөөт үрэвсэл
    • 20мг өдөрт нэг удаа, 4 долоо хоногТэсвэртэй тохиолдолд 40мг тунгаар өдөрт нэг
  • 12 хуруу гэдэсний шарх
    • 20мг өдөрт нэг удаа, 4 долоо хоног
  • Золлингер-Эллисоны хам шинж
    • 60мг өдөрт нэг удаа 

ТУНГ ХЭТРҮҮЛВЭЛ

  • Омепразолын тунг хэтрүүлсэн тохиолдол ховор байдаг. Уг тохиолдол нь тунг 560мг хүртэл нэмэгдүүлж хэрэглэсэн байсан ба хааяа нэг удаагийн уух тунг 2400мг хүртэл нэмэгдүүлж хэрэглэсэн тохиолдолд бүртгэгдсэн бөгөөд эмнэлзүйн зөвлөмж болгосон тунгаар хэрэглэсэн 120 тохиолдол бүртгэгдсэн.
  • Омепразолын тунг хэтрүүлсэн дохиолдолд дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах ба толгой өвдөх шинж илэрч болно. Идэвхи буурах, сэтгэл гутрал болон таталт өгөх шинжээр илэрч байсан нэг тохиолдол бүртгэгдсэн.
  • Омепразолын тунг хэтэрсэнтэй холбоотой үүсэх шинж тэмдгүүд нь түр зуур илрэх бөгөөд хүнд хэлбэрийн шинж илрээгүй.
  • Хэрэв тунг нэмэгдүүлсэн бол хувираагүй хэлбэрийг элиминацийг нэмэгдүүлэх (кинетикийн эхний шат) ба өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. 
  • Омепразол 20мг капсул нь зохимж сайтай байдаг бөгөөд ерөнхийдөө дунд, эргэх хэлбэрийн гаж нөлөөнүүд илэрч болно. 

Үйлдлийн механизм

  • Oмепразол нь сул суурь бөгөөд хүчиллэг орчинд эсийн доторхи бичил сувганцарт идэвхитэй хэлбэрт хувиран тодорхой концентрацийг бий болгосноор ходоодны паритель эсийн протоны шахуургын Н+, К+-АТФ-аза ферментийг хориглодог.
  • Ингэснээр тунгийн хамааралтайгаар ходоодны хүчил үүсэх процессын сүүлийн шатанд нөлөөлж ходоодны суурь хүчлийн ялгаралт болон хүчлийн ялгаралтыг идэвхижүүлэгч хүчин зүйлийг хориглох нөлөө үзүүлдэг. 

Шимэгдэлт болон тархалт

  • Омепразол нь хүчилд тэсвэргүй бүрээсэндээ хальсан бүрхүүлтэй мөхлөгүүд агуулдаг тул ууж хэрэглэнэ.
  • Нарийн гэдэсний орчмоос шимэгдэх бөгөөд ихэвчлэн 3-6 цагийн хугацаанд бүрэн шимэгддэг.
  • Омепразолыг нэг удаагийн тунгаар ууж хэрэглэхэд системийн биохүрэхүй ойролцоогоор 35%.
  • Харин өдөрт нэг удаа давтан хэрэглэсний дараа биохүрэхүй 60% болж нэмэгддэг.
  • Хоол хүнстэй хамт хэрэглэх нь биохүрэхүйд нөлөөлөхгүй.
  • Омепразолын ийлдэсний уурагтай холбогдолт ойролцоогоор 95%. 

Ялгаралт болон хувиралт

  • Ийлдэсний концентраци-хугацааны муруйгаар төгсгөлийн хагас задралын дундаж хугацаа 40 минут. Эмчилгээний үед хагас задралын хугацаа өөрчлөгдөхгүй.
  • Ходоодны хүчлийн ялгаралтыг ийлдэсний концентраци-хугацааны муруйн шугамаас доогуур байгаа тохиоолдолд саатуулах ба энэ нь ийлдэсний бодит агууламж биш юм.
  • Омепразол нь ихэвчлэн элгэнд хувиралд ордог.
  • Ийлдсэнд метаболитууд болох сульфон, сульфид ба гидрокси-омепразол тодорхойлогдсон бөгөөд эдгээр метаболитууд нь хүчлийн ялгаралтанд нөлөө үзүүлэхгүй.
  • Ойролцоогоор метаболитын 80% нь шээсээр ялгарах бөгөөд үлдсэн хэсэг нь өтгөнтэй хамт гадагшлана.
  • Шээсэнд хоёр үндсэн метаболит тодорхойлогдох ба гидрокси-омепразол болон харгалзах карбоны хүчил юм.
  • Бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнгүүдэд ийлдэсний  концентраци-хугацааны муруйн доод бүс ихэссэн байх боловч омепразолын хуримтлал үүсдэггүй. 
  • Омепразол эмчилгээ болон бусад хүчлийн ялгаралтыг саатуулах эмүүдээр эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ходоодны дотоод хүчлийн ялгаралт буурч кетокеназол болон итраконазолын шимэгдэлт буурдаг.
  • Омепразол болон кларитромициныг хавсруулан хэрэглэж байхад тэдгээрийн ийлдэсний концентраци нь ихэсдэг. Уг хослолоорH.pyloriэсрэг эмчилгээнд хэрэглэж байхдаа анхаарах хэрэгтэй.
  • Харин метронидазол болон амоксициллинтай харилцан нөлөөнд ордоггүй. Эдгээр микробны эсрэг эмүүдийг омепразолтой хавсранH.pyloriэсрэг эмчилгээнд хэрэглэж болно.
  • Фенацитин, теофиллин, каффеин, пропранолол, метпролол, циклоспорин, лидокайн, хинидин, эстрадиол, антацидуудтай харилцан нөлөөлөлд ордоггүй.
  • Омепразол 20мг капсулын шимэгдэлтэнд хоол хүнс, архи нөлөөлөхгүй.эрүүл сайн дурынханд омепразол (40мг өдрийн нэгээр) болон атазанавир 300мг / ритонавир 100мг хавсруулан хэрэглэхэд атазанавирын гадны нөлөөгөөр хувирах процессыг мэдэгдэхүйц бууруулж (AUC, CmaxбаCminойролцоогоор 75% бууруулсан).
  • Атазанавирын тунг 400мг болгон нэмэгдүүлэхэд омепразолын атазанавирт нөлөөлөх нөлөөллийг нөхөж чадаагүй. ИймдPPiомепразолыг атазанавиртай хавсруулан хэрэглэж болохгүй. 
  • Ходоодны хүчил бууруулах ямар нэгэн арга хэмжээ авч байгаа буюу протоны шахуурга хориглогчуудыгхэрэглэж байгаа тохиолдолд ходоод гэдэсний замын хэвийн бактериудын тоог нэмэгдүүлж болзошгүй.
  • Хүчил бууруулах эмүүдээр эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ходоод гэдэсний халдвар болохSalmonella, Campylobacter –н халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ. 
  • Зохион байгуулалт сайтай тархвар судалгаагаар омепразолыг 20мг тунгаар хэрэглэхэд жирэмсэн эх болон нярай хүүхэд/ урагийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй.
  • Иймд жирэмсэн үед омепразолыг 20мг тунгаар хэрэглэж болно.
  • Омепразол нь хөхний сүүгээр ялгардаг тул эмчилгээний тунгаараа хүүхдэд нөлөөлөх магадлалтай.

ЕРӨНХИЙ ШИНЖ

  • Омепразолын химийн бүтэц 6-метокси-2((4 метокси-3,5-диметилпиридин-2- ил) метилсулфинил)-1Н-бензо [d] имидазол.
  • Омепразол нь “2” хэмжээтэй тунгалаг цагаан өнгөтэй хальсан бүрхүүлтэй үрэлийг / ягаан өнгийн хатуу желатин бүрээсээр бүрсэн. 

НАЙРЛАГА

  • Нэг желатин бүрээсэнд агуулагдах найрлага:
    • Омепразол BP 20мг(хальсан бүрхүүлтэй үрэл)Бүрсэн бүрээсэнд өнгө оруулахад батлагдсан бодисыг ашигласан

ХАДГАЛАЛТ

  • 300С доош хэмд, чийг болон гэрлийн тусгалаас хамгаална.эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

САВАЛГАА

  • Цаасан хайрцгандаа 10х10 капсул 

ХАДГАЛАХ ХУГАЦАА

  • 3жил 

ҮЙЛДВЭРЛЭГЧ

Энэтхэгт үйлдвэрлэв.Syncom Healthcare LimitedD-42, UPSIDC Industrial Area, Selaqui8 (Dehradum) 248 197 Uttarakhand

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.