Опиклам (Opiclam)
Хэрэглэх заалт
Клиндамициныг хүндэрсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Агаартан ба агааргүйтэн грам эерэг бактериаар үүсгэгдсэн клиндамицинд мэдрэг тухайлбал Streptococcus, Pneumococcus, Staphylococcus-аар үүссэн халдварт хэрэглэнэ. Үүнд :
- Амьсгалын замын халдвар
- эмпием
- хатгалгаа
- уушигны буглаа
- агааргүйтэн бактериаар үүсгэгдсэн хатгалгаа
- Арьс болон арьсны эдийн халдварууд
- Хэвлийн хөндийн халдварууд
- перитонит
- хэвлийн хөндийн буглаа
- Эмэгтэйчүүдийн халдварууд
- эндометрит
- бага аарцгийн хөндийн халдварууд
- мэс заслын дараах үтрээний халдварууд
- Яс болон зөөлөн эдийн халдварууд
Эсрэг заалт
- Клиндамицинд хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй.