Озид (Ozid)
20 мг
Омепразол – Omeprazole
PT. Darya-Varia Laboratoria TBK
Эмийн хэлбэр: Капсул

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 180

ЭМД хөнгөлөх хэмжээ: 54

Даатгуулагч төлөх дүн: 126

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Ходоод ба12 хуруу гэдэсний шархлаа өвчин 
  • Ходоод ба улаан хоолойн сөөргөө 
  • Шүүрэл эмгэгээр ихсэх, Золлингер-Эллисоны хам шинж 
  • Эмийн идэвхт бодист хэтмэдрэг байх 

Ходоод гэдэсний шарх эрози, улаан хоолойн өрөвсөл шархлаа

  • 12 хуруу  гэдэсний шархлаа өвчний үед  20мг тунгаар хоногт  нэг удаа 2 долоо хоногийн турш хэрэглэнэ. Эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол 2 долоо хоногийн нэмэлт эмчилгээг хийнэ. 
  • Ходоод гэдэсний шарх эрози , улаан хоолойн өрөвсөл шархтай өвчтөнд 4 долоо хоногийн эмчилгээ хийнэ.
  • Бусад эмчилгээнд үр дүн тааруу байсан өвчтөний хувьд хоногт 40мг тунгаар  эмчлэх бөгөөд ихэвчлэн 4 долоо хоногийн дотор эдгэрэл явагдсан.  Шаардлагатай  үед эмчилгээг 4-  8 долоо хоногийн турш үргэлжлүүлнэ. 

Золлингер-Эллисоны хам шинж 

  • Эмчилгээний эхний тун нь хоногт нэг удаа 60мг байна. Тунг өвчтөн бүрт тохируулна.  Хүнд хэлбэрийн өвчтөнд тунг эмчийн заалтаар 120 мг хүртэл ихэсгэнэ . 
  • Хэрэв хоногийн  тун 80 мг-с хэтэрвэл тунг  2 хувааж хэрэглэнэ. Эхний эмчилгээний тун нь  60 мг бөгөөд  өлөн үедээ усаар даруулж ууна.   

Бөөрний үйл ажиллагаа алдагдсан

  • Бөөр болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй  өвчтөнд тунгийн тусгай зохицуулалт  шаардлагагүй.  

Хүүхэд

  •  Oмепразолийг хүүхдэд хэрэглэсэн тохиолдол цөөн.  

Өндөр настай хүмүүс

  • Өндөр настанд  тунгийн тусгай заалтгүй.  
  • Арьсны тууралт загатнаа, ам хуурайших, толгой өвдөх, гүйлгэлт, өтгөн хатах, гэдэс дүүрэх шинж тэмдгүүд цөөн мэдээлэгдсэн. 
  • Oмепразолнь ходоодны хүчлийн шүүрлийг багасгахдаа париеталын эсүүдэд     протоныг шахдаг H”/К”,  ATPase ферментүүдийн ялгарлыг дарангуйлахнарийн шалгууртмеханизмын үйлдэлтэй.
  • Oмепразолнь хүчлийн үйлдвэрлэлийн түлхцэнднөлөөлэхгүйгээр ходоодны хүчлийн шүүрлийг хаах болон үелүүлдэг. Oмепразол нь ацетилхолины болон гистаминийресептортнөлөө үзүүлэхгүй.   
  • Oмепразолийнүйлчилгээний эхэн үе нь ходоодны хүчлийн шүүрлийн хурдан ба      буцах хяналт бөгөөд өдөрт нэг удаагийн тунгаар хэрэглэх үед ч явагдана.
  • Oмепразол нь ходоод болон гэдсэнд түргэн шимэгддэг бөгөөд плазмийн оргил агууламж нь 1-3 цаг байна.
  • Ихэнх Oмепразолньплазмийн уурагт холбогддог ба дийлэнх нь метаболит хэлбэрээр шээстэй хамт ялгардаг.  
  • Өвчний онош нь ходоодны шархны магадлалтай үед бэлдмэлийг эмчилгээнээс хасах шаардлагатай бөгөөд өвчний шинж тэмдгийг намдаах болон оношийг саатуулах хортой, 
  • Oмепразолийг хоолны өмнө ууж хэрэглэнэ. 
  • Капсулыг нээхгүй, зажлахгүй, бутлахгүй бүхлээр нь залгиж ууна. 
  • Зайлшгүй шаардлагагүй бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдхэрэглэхгүй. 
  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон настай хүмүүс хэрэглэх боломжтой. 

Oмепразол  нь настай хүмүүсд болон бөөрний үйл ажиллагаа муудсан хүмүүст сайн зохидог бөгөөд тусгайлсан тунгийн зохицуулалт  шаардлагагүй.  

Савлалтын хэлбэр

  • 14 бүрмэл  @ 1 strip .  

Хадгалах нөхцөл

  • 300С доош хэмд хадгална.  

Үйлдвэрлэгч

PT Darya Varia Lab. Indonesia. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.