Нэвтрэх
  • Панто-Денк 20мг (Panto-Denk 20mg)

    20 мг
    Advance Pharma GmbH, Germany for Denk Pharma GmbH & Co. KG, Germany
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 680 төг
    ЭМД хөнгөлөлт: 340 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 340 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Панто-Денк 20 нь ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл. (протоны шахуургыг сонгомлоор дарангуйлагч)
    • Панто-Денк 20 бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
      • Хөнгөн явцтай сөөргөөт эмгэг (ходоодны хүчил улаан хоолой уруу эргэж орсны улмаас үүсэх улаан хоолойн өвчин) ба цээж хорсох, гулгих, залгихад хүндрэлтэй болох шинж бүхий эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
      • Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн удаан хугацааны эмчилгээ ба уг эмгэгийн дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
      •  Өвдөлт намдаах эмийн (сонгомол бус, стероид бус үрэвслийн эсрэг эм) удаан хугацааны эмчилгээний үед ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
    •   Пантопразол,шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийннайрлагадахьбусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (харшил) хүмүүс 
    • Үйлчлэгч бодис атазанавир (ДОХ-ын вирусын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс
    • Панто-Денк 20 бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 12-оос доош насны хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэсэн туршлага байдаггүй.  

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл