Панто-денк 40 мг
40 мг
Пантопразол – Pantoprazole
Advance Pharma GmbH, Germany for Denk Pharma GmbH & Co. KG, Germany
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 830

ЭМД хөнгөлөх хэмжээ: 581

Даатгуулагч төлөх дүн: 249

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

Панто-Денк 40 нь ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл. (протоны шахуургыг сонгомлоор дарангуйлагч) 

  • Панто-Денк 40 бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. 
    • 12 хуруу гэдэсний шархлаа
    • Ходоодны шархлаа
    • Дунд зэргийн болон хүнд явцтай улаан хоолойн сөөргөөт үрэвсэл  
    • Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ (Золлингер Эллисоны хам шинж)
    • Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд антибиотиктой хавсран хэрэглэнэ. Уг бактерийн халдвар нь ходоодны үрэвслийн шалтгаан болдог бөгөөд улмаар ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсгэдэг. Иймээс Helicobacter pylori-ын халдварыг эмчилснээр уг эмгэгийн эдгэрэлтэнд туслах ба дахихаас сэргийлнэ
  • Пантопразол, шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (харшил) хүмүүс 
  • Үйлчлэгч бодис нь атазанавир (ДОХ-ын вирусын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс
  • Дунд зэргийн болон хүнд явцтай элэг, бөөрний эмгэгийн үед Helicobacter pylori-ын хавсарсан эмчилгээнд хэрэглэхгүй.
  • Шахмалыг бүтнээр нь (зажлахгүй, бутлахгүй) аяга усаар даруулж залгиж ууна. 

Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд

  • Улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ
    • Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ.
    • Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ. 

Насанд хүрэгсэд

  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа
    • Хоногт 1 шахмал (40мг пантопразол) хэрэглэнэ. Хэрэв бусад бэлдмэлийн эмчилгээнд үр дүнгүй байгаа үед зарим тохиолдолд хоногийн тунг 2 шахмал (80мг пантопразол) болгон нэмэгдүүлж хэрэглэнэ.
  • Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ (Золлингер Эллисоны хам шинж)
    • Эхлээд хоногт 2 шахмал (80мг пантопразол) хэрэглэнэ. Эмчлэгч эмч хувь хүний онцлогоос хамаарч тунг тохируулна. 2 шахмалаас их тунгаар хэрэглэж байгаа үед хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Зарим тохиолдолд хоногийн тунг түр зуур 4 шахмал (160мг пантопразол) хүртэл нэмэгдүүлж болно.
  • Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын эмчилгээ
    • 1 шахмалаар хоногт 2 удаа 2 антибиотиктой хамт хэрэглэнэ. Эхний шахмалыг өглөө,  дараагийн шахмалыг оройны хоолны өмнө хэрэглэнэ. 
    • Ихэвчлэн дараах байдлаар хавсран хэрэглэх бөгөөд хоногт 2 удаа ууна. 
      • Пантопразол 40мг + 500мг кларитромицин + 1000мг амоксициллин
      • Пантопразол 40мг + 500мг кларитромицин + 500мг метронидазол
      • Пантопразол 40мг + 500мг метронидазол + 1000мг амоксициллин

Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн

  • Хэрэв та энэ бүлэгт хамаарагдаж байгаа бол бэлдмэлийн тунг бууруулах шаардлагатай эсэхийг эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөж шийднэ.
  • Ерөнхийдөө уг бүлэг өвчтөнд пантопразолыг өнжөөд 40мг-р хэрэглэнэ. 

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн

  • Хэрэв та уг бүлэгт хамаарагдаж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй. Гэхдээ бэлдмэлийн тунг тохируулах болон өөрчлөх шаардлагагүй. 

 Өндөр настай өвчтөн

  • Хэрэв та энэ бүлэгт хамаарагдаж байгаа бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөж тунг бууруулах шаардлагатайг эсэхийг шийднэ. Ерөнхийдөө хоногийн тун 1 шахмал (40мг пантопразол) бөгөөд үүнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. 

12-оос доош насны хүүхэд

  • 12-оос доош насны хүүхдэд уг бэлдмэлийг хэрэглэсэн туршлага байдаггүй. 

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

  • Ихэнх тохиолдолд 12 хуруу гэдэсний шархлаа 2 долоо хоногийн дотор эдгэрдэг. Хэрэв 2 долоо хоногийн ээлж эмчилгээ хангалтгүй байвал нэмэлт 2 долоо хоногийн эмчилгээнд эдгэрдэг.
  • Ходоодны шархлаа ба улаан хоолойн сөөргөөт үрэвслийн үед 4 долоо хоногийн эмчилгээ шаардагдана. Хэрэв эмчилгээний үр дүн хангалтгүй байвал нэмэлт 4 долоо хоногийн эмчилгээнд эдгэрнэ.
  • Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн (Золлингер Эллисоны хам шинж) үед эмчилгээний үргэлжлэх хугацааг хязгаарлахгүй бөгөөд энэ үед шаардлагатай хугацаагаар үргэлжлүүлнэ.
  • Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын хавсарсан эмчилгээнд 7 өдөр хэрэглэнэ. Хавсарсан 7 хоногийн эмчилгээний төгсгөлд пантопразолыг шархлааг найдвартай эдгэртэл үргэлжүүлэн хэрэглэж болно. 12 хуруу гэдэсний шархлааны үед 1-3 долоо хоног, ходоодны шархлааны үед 3-7 долоо хоногийн нэмэлт  эмчилгээ тус тус шаардагдаж болно.
  • Хэрэв эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн дараа сайжрал илрэхгүй байвал эмчлэгч эмчдээ мэдэгдэх ба тэрээр эмчилгээг уртасгах шаардлага байгаа эсэхийг шийднэ. 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

  • Хүнд илрэх тун хэтрэлтийн шинж тодорхойгүй. Гэхдээ хордлогын шинж ажиглагдвал эмчдээ мэдэгдэнэ.
  • Хордлогын үед илрэх шинж нь хэрэглэсэн тунгаас хамаарах бөгөөд хордлогын шинж илрэх үед ямар арга хэмжээ авахыг эмчлэгч эмч шийднэ. 

Панто-Денк 40 бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол

  • Мартаж өнгөрөөсөн тунг нөхөх зорилгоор бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүй. Эм хэрэглэх дараагийн хугацаа болсон үед эмчилгээг эмчийн бичсэний дагуу үргэлжлүүлнэ. 

Панто-Денк 40-ын эмчилгээг зогсоох

  • Эмчилгээг завсарлах буюу ээлж эмчилгээг цагаас өмнө зогсоохыг хүсвэл эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө.
  • Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай. 
  • Панто-Денк  20  бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илрэх боловч энэ нь бүх хүмүүст тохиолдохгүй.
  • Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
    • Байнга илрэх: 10 өвчтөнд 1-с олон тохиолдох.
    • Олонтаа илрэх: 10 өвчтөнд 1-с цөөн, 100 өвчтөнд 1-с олон тохиолдох.
    • Хааяа илрэх: 100 өвчтөнд 1-с цөөн, 1000 өвчтөнд 1-с олон тохиолдох.
    • Ховор илрэх: 1000 өвчтөнд 1-с цөөн, 10000 өвчтөнд 1-с олон тохиолдох.
    • Маш ховор илрэх: 10000 өвчтөнд 1-с цөөн тохиолдох.
    • Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй. 

Анхааралдаа авах ач холбогдол бүхий гаж нөлөө ба хэрэв таньд илэрвэл авах арга хэмжээ

Дараах гаж нөлөөний аль нэг нь илэрвэл Панто-Денк 20бэлдмэлийн эмчилгээг шууд зогсоож эмчээсээ зөвлөгөө авна. 

  •          Нүүр, хэл, хоолой хавагнах.
  •          Залгихад хүндрэлтэй болох
  •          Тууралт гарах, шархлах, цэврүү үүсэх зэрэг арьсны урвал
  •          Амьсгал давчдах
  •          Хөлрөх ба зүрхний цохилт олшрох шинж бүхийтолгой хүчтэй  эргэх.

Илэрч болох бусад гаж нөлөө

  • Олонтаа илрэх
    • Толгой өвдөх
    • Хэвлийн дээд хэсэгт эвгүйрхэх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх.
  • Хааяа илрэх
    • Толгой эргэх, нүд бүрэлзэх, хараа өөрчлөгдөх.
    • Дотор муухайрах, бөөлжих
    • Арьсны тууралт, загатнах зэрэг харшлын урвал
  • Ховор илрэх
    • Ам хатах
    • Үе өвдөх
    • Сэтгэл унал, хий юм үзэгдэх, баримжаагүй болох, ухаан балартах(ялангуяа эрсдэл бүлгийн өвчтөнд буюу өмнө уг эмгэгтэй байсан өвчтөний дээрх шинж бүр хүндрэх),
  • Маш ховор илрэх
    • Цусны цагаан эс цөөрөх (халдварын эрсдэл нэмэгдэнэ), тромбоцитын тоо багасах (цус алдах, хөхрөх эрсдэл ихсэх)
    • Бөөрний үрэвсэл (бөөрний завсрын эдийн үрэвсэл)
    • Бэлцрүү, арьс салст бүрхүүл хавагнах(судасны хаван), цэврүү бүхий арьс ба салст бүрхүүлийн хүнд явцтай урвал (Стивенс Джонсоны хам шинж, олон хэлбэрийн улайрал), Лайеллын хам шинж (арьсны түлэгдэх хам шинж), гэрэлд мэдрэгших.
    • Булчингийн өвдөлт
    • Гар ба хөлний үзүүр хэсгээр хавагнах (зах хязгаарын хаван)
    • Биеийн хэм ихсэх
    • Настангуудын цусан дахь натрийн хэмжээ ихсэх.
    • Судасны цохилт түргэсэх, хөлрөх, цусны даралт мэдэгдэхүйц буурах зэрэг илэрхий шинжтэй харшлын урвал
    • Хүнд явцтай элэгний эсийн гэмтэл ба дараа нь элэгний дутагдалтай болон дутагдалгүй шарлах.
    • Цусны липидийн хэмжээ ихсэх, элэгний үзүүлэлт ихсэх
    • Эрчүүдийн хөх томрох.
  • Давтамж тодорхойгүй
    • Цусан дахь магнийн хэмжээ багасах
    • Маш ховор тохиолдолд шар буурцагны лецитин нь харшлын урвал үүсгэж болно.

Хэрэв таньд ямар нэгэн хүнд явцтай болон уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. 

Хэрэв гаж нөлөө гэнэт илрэх буюу түргэн дордвол эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдээрэй. Учир нь зарим гаж нөлөө нь (бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл, цусны зарим өөрчлөлт, хүнд явцтай анафилаксын болон анафилакс төст урвал, хүнд явцтай элэгний гэмтэл, хүнд явцтай арьсны өөрчлөлт) амь насанд аюултай байдаг. Энэ тохиолдолд бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй

Эмийн эмчилгээний бүлэг

  • Протоны шахуургыг дарангуйлагч
  • АТХ код: A02ВС02 

Пантопразол нь халагдсан бензимидазол бөгөөд париеталь эсийн протоны шахуургад өвөрмөцөөр нөлөөлснөөр ходоодны хүчлийн нийлэгжилтийг дарангуйлдаг. 

Пантопразол нь париеталь эсийн хүчиллэг хэсэгт идэвхтэй хэлбэрт шилжин Н++-АТФаза ферментийг хориглосноор ходоодны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шат саатна. Бэлдмэлийн үйлдэл нь тунгаас хамаарах бөгөөд суурь болон өдөөгдсөн ходоодны хүчлийн шүүрлийн аль алиныгбагасгана. Ихэнх өвчтөнд эмгэг шинж 2 долоо хоногийн дотор багасна. 

Протоны шахуургыг дарангуйлагч бусад эм болон гистамины Н2-рецепторыг хориглогч бэлдмэлийн адилаар пантопразолын эмчилгээний үр дүнд ходоодны хүчил багасах баходоодны хүчлийн бууралттай харьцуулахад гастрины хэмжээ ихэсдэг.Гастрины хэмжээ эргэж хэвийн болно. Пантопразол рецепторын дисталь түвшинд ферменттэй холбогддог учир бусад бодисын (ацетилхолин, гистамин, гастрин)   идэвхжүүлэлтээс хамааралгүйгээр ходоодны хүчлийн шүүрэлд нөлөөлнө. Эмийн бэлдмэлийг уух болон судсанд тарьж хэрэглэхээс хамаарахгүйгээр үйлдэл нь адил байна. 

Пантопразолын эмчилгээний үед өлөн үеийн гастрины хэмжээ ихэсдэг. Богино хугацааны эмчилгээний үед энэ нь дээд хэмжээнээс хэтэрдэггүй ба харин удаан хугацааны эмчилгээний үед ихэнх тохиолдолд 2 дахин нэмэгдэнэ. Зөвхөн ганц нэг тохиолдолд л их хэмжээгээр ихэсдэг. Үүний дүнд ходоодны дотоод шүүрлийн өвөрмөц эс бага болон дунд зэрэг ихсэх нь удаан хугацааны эмчилгээний үед цөөн тоотой ажиглагдана. Гэхдээ орчин үеийн судалгаанаас үзэхэдхүнд хавдрын эх үүсвэр болон ходоодны хавдар үүсэхгүйбайж болно. 

Амьтанд хийсэн судалгаанаас үзэхэд 1 жилээс удаан хугацаагаар үргэлжлэх эмчилгээний үед пантопразол нь бамбай булчирхай ба элэгний ферментийн үзүүлэлтэнд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй. 

  • Пантопразол түргэн шимэгдэнэ.  Бэлдмэлийг 40мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа идэвхтэй бодисын хэмжээ бүрэн хэмжээндээ хүрнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш  ойролцоогоор 2,5 цагийн дотор түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ (2-3мкг/мл) хүрдэг бөгөөд энэ нь олон удаа хэрэглэх үед тогтмол байдаг.
  • Тархалтын эзлэхүүн нь дунджаар 0,15л/кг, клиренс нь ойролцоогоор 0,1л /цаг/кг. Төгсгөлийн хагас ялгарлын хугацаа нь ойролцоогоор 1 цаг. Цөөн тохиолдолд бэлдмэлийн ялгаралт удаан байх нь ажиглагддаг.
  • Пантопразол нь париеталь эсийн дотор өвөрмөцөөр идэвхждэг учир хагас ялгарлын хугацаа нь удаан хугацааны үйлдэлтэй (ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлах) холбоогүй байдаг.
  • Бэлдмэлийг 1 удаа болон олон дахин давтан хэрэглэсний дараах фармакокинетикийн шинж нь ялгаагүй байдаг.
  • Пантопразолыг 10-80мг тунгийн хүрээнд ууж болон судсанд тарьж хэрэглэхэд түүний кинетик шугаман шинжтэй байна.
  • Пантопразол сийвэнгийн уурагтай 98% холбогдох бөгөөд зөвхөн элгэнд хоргүйжнэ. Метаболитын ихэнх нь (80%) шээстэй, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилдаг. Цус болон шээсэн дэх үндсэн метаболит нь сульфаттай коньюгацид ордог десметилпантопразол юм.
  • Үндсэн метаболитын хагас ялгарлын хугацаа нь (1.5 цаг) пантопразолоос бага зэрэг удаан байна. 

Биохүрэхүй

  • Пантопразолыг ууж хэрэглэхэд бүрэн шимэгдэнэ. Шахмалын туйлын биохүрэхүй нь ойролцоогоор 77%. Хоол хүнсний зүйл болон ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед бэлдмэлийн зураглалд концентрацийн муруйн доод талбай, цусан дахь дээд концентраци, биохүрэхүй өөрчлөгддөггүй. Гэвч хоолтой хамт хэрэглэхэд үед шимэгдэлт нь 2 цагаас дээш хугацаагаар удааширна. 

Дараах эмийн бэлдмэлийн аль нэгнийг хэрэглэж байгаа тохиолдолд эмчдээ мэдэгдэнэ.

  • Мөөгөнцрийн халдварын эсрэг эм (кетоконазол, итраконазол), цусан дахь концентраци нь ходоодны хүчлийн шүүрлээс хамаардаг бусад бэлдмэл
  • Цус шингэлэх эм (фенпрокумон, варфарин зэрэг кумарины уламжлалын бэлдмэл). Энэ тохиолдолд эмчлэгч эмч цусны бүлэгнэлтийг хянана.
  • Азатанавир (ДОХ-ын вирусын эсрэг эм). Уг бэлдмэлийг Панто-Денк 20-той хамт хэрэглэж болохгүй.

Дараах тохиолдолд маш болгоомжтой хэрэглэнэ. 

  • Хүнд явцтай элэгний эмгэгтэй хүмүүс. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөлдөж тунгийн тохируулалт шаардлагатай эсэхийг шийднэ.
  • Панто-Денк 20 бэлдмэлийг 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа хүмүүс. Энэ тохиолдолд эмч өвчтөний биеийн байдлыг хянаж шалгана. Ямар нэгэн шинэ шинж тэмдэг болон ер бусын байдал илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
  • Витамин В12-ын дутагдалтай болон уг эмгэгээр өвдөж байсан хүмүүс. Витамин В12-ын түвшинг хянахыг эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
  • Хэрэхийн эмгэгтэй, бусад шалтгааны улмаас хэрэхийн эсрэг эм хэрэглэж буй хүмүүс, өмнө нь уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаатай болсон хүмүүс. Эмч эрсдэл бүлэгт хамаарагдах эсэхийг зайлшгүй шалгана.
  • Ойрын хугацаанд биеийн жингээ алдах, олон дахин бөөлжих, залгихад хүндрэлтэй болох, цустай бөөлжих шинж илэрсэн болон өтгөн цустай буюу хар гарсан бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Эмч нэмэлт шинжилгээ (дурангийн шинжилгээ хийж улаан хоолой, ходоод, нарийн гэдсийг шалгана) хийнэ.Уг бэлдмэлийн эмчилгээнээс үл хамааран өвчний шинж ужгирвал эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.
  • Панто-Денк 20 бэлдмэлийг 3 сараас удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол цусан дахь магнийн түвшин унаж болно. Магнийн хэмжээ багассанаар ядарч туйлдах, өөрийн мэдэлгүй булчин агчих, ухаан балартах, агчил, толгой эргэх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж илэрнэ. Хэрэв таньд эдгээр шинжийн аль нэг нь илэрвэл эмчлэгч эмчдээ шууд мэдэгдэнэ. Магнийн хэмжээ багасах нь цусан дахь кали болон кальцийн хэмжээг багасгахад хүргэж болно. Эмчлэгч эмч цусны шинжилгээ тогтмол хийн цусан дахь магнийн хэмжээг хянана.
  • Панто-Денк 20 төст протоны шахуургыг дарнгуйлагч эмийг ялангуяa жилээс дээш удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд гуя, бугуй, нурууны яс хугарах эрсдэл бага зэрэг нэмэгдэнэ. Хэрэв та ясны сийрэгжилтэй болон кортикостероид эмчилгээ хийлгэж (ясны сийрэгжлийг ихэсгэнэ) байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

  • Бэлдмэл жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй. Гэхдээ толгой эргэх, хараа бүрэлзэх зэрэг гаж нөлөө жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлж болно.

Панто-Денк 20-ын зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл

  • Бэлдмэл малтитол агуулдаг учир хэрэв таньд ямар нэгэн төрлийн сахар зохидоггүй бол Панто-Денк 20-ыг хэрэглэхээсээ өмнө эмчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.
  • Маш ховор тохиолдолд шар буурцагны лецитин нь харшлын урвал үүсгэж болно. 
  • Ямар нэгэн эм хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.
  • Жирэмсэн эхэд хийсэн эмнэлзүйн судалгаа бараг байдаггүй. Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн ба хөхүүл эхэд Панто-Денк 40 бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл нь нярай хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л хэрэглэж болно. 

Хадгалах

  • 25°С-с доош хэмд хадгална.
  • Савлалтан дээрх хүчинтэй хугацаа нь дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
  • Бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Панто-Денк 40-ын найрлага

  • Үйлчлэгч бодис: пантопразол.
  • Ходоодны хүчилд тэсвэртэй 1 шахмалд 40мг пантопразол(45,1мг пантопразолын натрийн сэсквигидрат). 

Туслах бодис

  • Шахмалын цөм
    • малтитол(Е965), В хэлбэрийн кросповидон, натрийн кармеллоза, натрийн карбонат (Е500), кальцийн стеарат
  • Нимгэн бүрхүүл
    • поливинил алкаголь, тальк (Е553b),титанийн хоёрч исэл  (Е171), макрогол 3350, шар буурцагны лецитин (Е322), төмрийн (III)исэл -гидроксид (Е172), натрийн карбонат (Е500), метакрилын хүчил-этил акрилат кополимер (1:1),  триэтил цитрат (Е1505). 

 Панто-Денк 40 бэлдмэлийн дүрслэл ба савлалт

  • Шар өнгийн,зууван хэлбэртэй, ходоодонд тэсвэртэй шахмал.
  • Панто –Денк 20 шахмалыг 28 нимгэн ширхгээр савлана. 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.