Пантоком 40 мг
40 мг
Пантопразол – Pantoprazole
Syncom healthcare limited
Эмийн хэлбэр: Капсул

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 470

ЭМД хөнгөлөх хэмжээ: 235

Даатгуулагч төлөх дүн: 235

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Пантопразолыг насанд хүрэгчид болон 12-оос дээш насныханд улаан хоолойн сөргөөт үрэвслийн үед хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд
    • Хеликобактерийн шалтгаант шархлааны эмчилгээнд антибиотиктэй хавсруулан хэрэглэнэ.
    • Ходоод, дээд гэдэсний шархлаа Золлингер-Эллисоны хам шинж болон бусад шүүрэл ихэссэн эмгэг өвчнүүдийн үед хэрэглэнэ.
  •   Элэгний эмгэг, харшилтай эмчлүүлэгчид хэрэглэхгүй.
  • Диспепси, ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед хоногт хоёр удаа нэг бүрээсийг ууна
  • Хэрэглэх арга
    • Ууж хэрэглэнэ

Тун хэтрэлт ба эмчилгээ

  • Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдэг илэрдэггүй.
  • Судсаар 240мг-ийг 2 минутаас удаан хугацаагаар хэрэглэхэд сайтар зохимжтой байдаг.
  • Пантопразол ихээхэн хэмжээгээр уурагтай холбогддог тул диализ хийх нь ашиггүй юм.
  • Тун хэтрэн, эмнэлзүйд хордлогын шинж тэмдэг илэрсэн үед шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээг хийх ба өвөрмөцөөр антидот байхгүй. 

Пантопразол хэрэглэхэд

  • Суулгах
  • толгой эргэх
  • чонон хөрвөс
  • арьсаар тууралт гарах
  • хоол боловсруулах замын халдвар
  • анафилакси
  • судаслаг хаван
  • цээжээр өвдөх
  • амьсгаадах
  • олон хэлбэрийн улайлтат тууралт
  • ходоод гэдэсний үрэвсэл
  • цусан дахь сахарын хэмжээ ихсэх
  • халдвар орох
  • тарьсан хэсэг эмзэгших
  • шарлалт
  • нүд болон мэдрэлийн эмгэг
  • нойр булчирхайн үрэвсэл
  • харааны мэдрэлийн урд ишемийн эмгэг
  • хэл ярианы эмгэг зэрэг гаж нөлөө илэрнэ.
  • Пантопразол нь ходоодны париталь эсэд байрлах протоны шахуургыг өвөрмөцөөр хориглон давсны хүчлийн ялгаралтыг дарангуйлдаг халагдсан бензимидазол юм.
  • Пантопразол нь хүчиллэг орчинд идэвхитэй хэлбэрт шилжин паритель эсэд байрлах Н+К+АТФаза энзимийг дарагуйлан ходоодонд ялгарах давсны хүчлийн ялгаралтыг бууруулдаг.
  • Тун хамааралтайгаар хориглох ба суурь болон өдөөгдсөн хүчин зүйлсийг аль альнийг нь саатуулна. Ихэнхи эмчлүүлэгчид 2 долоо хоногийн дараагаас шинж тэмдэг арилна.
  • Протоны шахуургыг хориглох бусад эм, Н2 рецепторыг хориглох эмүүдтэй пантопразолыг хэрэглэхэд хүчиллэг чанар буурч үүнтэй зэрэгцэн гастрин ихэсдэг. Гастрины ихсэлт түр зуурынх байна.
  • Пантопразол нь эсийн рецепторын түвшинд байрлах энзимүүдтэй холбогдон өдөөгч бусад хүчин зүйлээс (ацетилхолин, гистамин, гастрин) хамааралгүйгээр давсны хүчлийн ялгаралтыг бууруулдаг. Уух болон судсаар тарихад гарах үйлдлийн үр нөлөө адилхан. 

Шимэгдэлт

  • Пантопразол нь хурдан шимэгддэг бөгөөд 40мг тунгаар нэг удаа ууж хэрэглэсний дараа сийвэнгийн дээд төвшрүүлэгт даруй хүрдэг. Дунджаар 2.5 цагийн дараа сийвэнгийн дээд төвшрүүлэг ойролцоогоор 2-3мкг/мл болох ба олон удаагийн хэрэглээний дараа дээрх үр дүн гарсан.Нэг болон олон удаагийн хэрэглээний дараа ч фармакокинетик нь өөрчлөгддөггүй. 10-80мг пантопразол уух болон судсаар тарихад сийвэнгийн кинетик үзүүлэлтүүд ойролцоо байдаг.
  • Харьцангуй биохүрэхүй дунджаар 77% байдаг. Хоолтой хамт хэрэглэхэд концентрацийн дорх муруй, сийвэнгийн дээд төвшрүүлэг, биохүрэхүй өөрчлөгддөггүй байна. Хоолтой хамт хэрэглэхэд зөвхөн lag-time ихсэж болзошгүй. 

 Тархалт

  • Пантопразолын сийвэнгийн уурагтай холбогдолт 98%. Тархалтын эзэлхүүн ойролцоогоор 0,15л/кг 

 Хувиргалт

  • Уг эм нь зөвхөн элгэнд хувиралд орно. Метаболизмд орохдоо CYP2C19 оролцоотой метилгүйжиж, сульфатжин коньюгацад орно. Мөн CYP3A4 оролцоотой исэлдэнэ. 

 Ялгаралт

  • Хагас задралын хугацаа ойролцоогоор 1 цаг, клиренс нь 0,1 л/цаг/кг. Цөөн тохиолдолд ялгаралт удааширна. Учир нь пантопразол париеталь эсийн протоны шахуургатай өвөрмөцөөр холбогддог тул үйлдлийн үргэлжлэх хугацаатай (хүчиллэг шүүрлийг дарангуйлах) хагас ялгарлын хугацааг дүйцүүлж болдоггүй.
  • Пантопразолын метаболитуудын ихэнхи нь  бөөрөөр (ойролцоогоор 80%), багахан хэсэг нь өтгөнтэй ялгарна. Сийвэн болон бөөрөнд агуулагдах гол метаболит нь сульфаттай коньюгацад орсон дезметилпантопразол юм. Гол метаболитын хагас задралын хугацаа дунджаар (1.5 цаг) пантопразолын хагас задралын хугацаанаас удаангүй байдаг.
  • Мөөгөнцөрийн эсрэг кетоконазол, итраконазол, позаконазол зэрэг зарим азолын бүлгийн эмүүд, эрлотиниб зэрэг бусад эмүүдийг ууж хэрэглэхэд ходоодны орчин чухал байдаг бөгөөд пантопразол нь ходоодны хүчиллэг шүүрлийг удаан хугацаагаар дарангуйлснаас дээрх эмүүдийн шимэгдэлт буурч болно. 

 ХДХВ-ийн протезаг дарангуйлах эмүүд

  • Атазанавир зэрэг ходоодны хүчиллэг орчинд шимэгддэг биохүрэхүй илт буурдаг тул пантопразолыг ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.
  • Хэрэв ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмүүдийг протоны шахуургыг хориглох хамт хэрэглэх зайлшгүй шалтгаан гарвал эмнэлзүйн байдлыг (вирүсийн эмчилгээ г.м) ойр ойрхон хянах шаардлагатай.
  • Пантопразолын хоногийн тунг 20мг-аас хэтрүүлж болохгүй. ХДХВ-ийн протеазаг дарангуйлах эмийн тунг зохицуулах хэрэгтэй.

Шууд бус үйлдэлтэй кумарины уламжлалын антикоагулянтууд (варфарин, фенпрокумон) 

  • Пантопразолыг варфарин, фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэхэд варфарин, фенпрокумоны фармакокинетик болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаанд нөлөөлдөггүй. Гэхдээ протоны шахуургыг хориглох эмүүдийг варфарин, фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэсэн эмчлүүлэгчид протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихэссэн мэдээлэл байдаг.
  • Протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн хугацаа ихсэх нь цус алдалт түүнчлэн үхэлд хүргэж болзошгүй.
  • Пантопразолыг варфарин эсвэл фенпрокумон зэрэгтэй хамт хэрэглэж байгаа эмчлүүлэгчид протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх эсэхийг хянах шаардлагатай. 

Метотрексат

  • Метотрексатыг өндөр тунгаар, протоны шахуурга хориглох эмтэй хамт хэрэглэхэд метотрексатын түвшин зарим эмчлүүлэгчид ихэсдэг. Тиймээс метотрексатыг өндөр тунгаар хавдар, псириоз зэргийн үед хэрэглэхдээ пантопразолыг түр зуур зогсоох хэрэгтэй. 

  Хөхүүл хүүхэд

Пантопразолыг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Удаан хугацаагаар хэрэглэхэд хоол боловсруулах замын бактер хэт өсөж үржиж болзошгүй. 

 Элэгний үйл ажиллагааны дутмагшлын үед

  • Элэгний хүнд хэлбэрийн эмгэгтэй эмчлүүлэгчид удаан хугацаагаар пантопразол хэрэглэх явцад элэгний энзимүүдийг тогтмол хянах  шаардлагатай.
  • Элэгний энзимүүд ихэссэн тохиолдолд эмчилгээг зогсооно.
  • Хавсарсан эмчилгээ
    • Бусад эмтэй хавсруулан хэрэглэхдээ бэлдмэлүүдийн шинж чанарыг тус тусад нь хянах хэрэгтэй.

Жирэмсэн

  • Жирэмсэн эмэгтэйг хамруулсан хангалттай түүвэр судалгаанд (300-1000 жирэмслэлтийг хамруулсан) пантопразол нь нь урагт хортой, үр хөрвөлд гаж нөлөө үүсгэдэг эсэх нь тогтоогдоогүй.
  • Гэвч жирэмсэн үед пантопразол хэрэглэхээс аль болох зайлсхийх нь урагт үүсэх эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох юм. 

 Хөхүүл

  • Амьтан ашигласан судалгаанд пантопразол нь хөхний сүүгээр ялгардаг олох нь нотлогдсон.
  • Хүний хөхний сүүгээр ялгардаг хэдий ч пантопразол хөхний сүүгээр ялгардаг эсэхийг тогтоосон судалгааны хангалттай мэдээлэл байхгүй.
  • Шинэ төрсөн хүүхэд болон нярайд үүсэх эрсдлийг тооцох хэрэгтэй. Тиймээс хөхөөр хоололтыг зогсоох эсвэл эмчилгээг зогсоох буюу түр татгалзан хүүхдийг хөхөөр хооллохын ашиг тус, эхийн  пантопразол эмчилгээний ашиг тус зэргийг тус тус тооцно. 

Хадгалах нөхцөл

  • 300С-аас бага хэмд, нарны гэрэл болон чийгнээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй  газар хадгална. 

Савлагаа

  • Цаасан хайрцганд хөнгөн цагаан блистерт 10 х 3 савлана. 

 Үйлдвэрлэсэнээс хойших хүчинтэй хугацаа

  • 36 сар 

 Үйлдвэрлэсэн: SYNCOM HEALTHCARE LTD 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.