Пейона (Peyona)
Alfasigma S.p.A
Эмийн хэлбэр
Уусмал
Эмийн тун
{acf_dosage}
Жор бичих эмчийн ангилал
- Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: {acf_price} төг
ЭМД хөнгөлөлт: {acf_discountprice} төг
Даатгуулагч төлөх үнэ: {acf_the_insured} төг
Хэрэглэх заалт
- Дутуу төрсөн нярайн амьсгал анхдагчаар зогссон (апноэ) үед эмчилгээ хийх зорилгоор.
- Хэрэглэх ба арга тун
- Кофеин цитратын эмчилгээг, зохих амин үзүүлэлтүүдийг хянах болон, сэхээн амьдруулах арга хэмжээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, нярай хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт, нярай хүүхдийн эмчилгээний туршлагатай эмч хийж гүйцэтгэнэ.
- Тунг тохируулах
- Анхны эмчилгээг 20мг/кг ачааллын тунгаар 30 минутын турш тариур ба тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар судсанд удаан дусааж тарина. 24 цагийн дараа тунг багасгаж, барих тунгаар буюу 5мг/кг-р 10 минутын турш судсанд аажмаар тарина. Тарилгыг 24 цаг тутамд давтана. Өөр (альтернатив) аргаар кофеиныг 5мг/кг тунгаар, хамар – ходоодны гуурсны тусламжтайгаар 24 цаг тутамд шууд ходоод руу нь хийж болно.
- Кофеин цитратын ачааллын ба барих тунгийн зааврыг тарианы эзэлхүүн ба хуурай бодисын тунг харьцуулан дараах хүснэгтээр харуулав:
- Кофеины үндсэн тунгийн хэмжээ, кофеин цитратын тунгийн хагастай дүйдэг, тухайлбал 20мг Кофеин цитрат нь 10 мг Кофеинтой тэнцэнэ.
- Кофеин цитратын тун
- (эзэлхүүнээр)
- (биеийн жингийн кг тутамд мг-р)
- Биед оруулах арга
- Давтамж
- Ачаалын тун
- 1,0 мл/кг
- 20 мг/кг
- Судсанд дуслаар 30 мин турш
- Нэг удаа
- Барих тун*
- 0,25 мл/кг
- 5 мг/кг
- Судсанд дуслаар 10 мин турш эсвэл
- ходоодонд шууд хийж
- 24 цаг тутамд *
- Ачааллын тунг хийснээс хойш 24 цагийн дараа хийж эхэлнэ.
- Эмчилгээний нааштай үр дүн гарахгүй байгаа тохиолдолд эхний тунг хийснээс хойш 24 цагийн дараа дахин ачааллын (дээд тал нь 10-20мг/кг) тунгаар давтан хийнэ.
- Илүү хүнд, эмчилгээний үр дүн сайн илрэхгүй байгаа тохиолдолд хүүхдэд өгөх “барих” тунг арай өндөр (10 мг/кг) тогтоох шаардлага гардаг ч, энэ тохиолдолд дутуу төрсөн хүүхдийн биед кофеины хагас задралын хугацаа урт байдгаас үүдэн хуримтлал үүсч болзошгүйг анхаарч хүүхдийн цусан дахь кофеины хэмжээг байнга үзэж байх хэрэгтэй. Мөн эхийн сүүлчийн сарын тэмдгээс хойшхи (жирэмсэлсэн) хугацаа ихсэх тусам хүүхдийн биед кофеины хувиралд орох боломж ихэсдэг. “Апноэ” гэсэн онош тавигдсан дутуу нярай хүүхдэд 2 удаагийн ачааллын тун эсвэл барих тунг өндрөөр (10 мг/кг) тогтоож хийсний дараа ч биеийн байдал нь засрахгүй байвал хүүхдийн биеийн байдлыг дахин үнэлж оношийг бүрэн тодруулах шаардлагатай.
- Тунг тохируулах ба хяналт тавих
- Кофеин эмчилгээний үед хэрвээ хүүхдийн бие сайжрахгүй, эсвэл хордлогын шинж ажиглагдаж байвал хүүхдийн цусан дахь кофеины хэмжээг шалгаж үзэх хэрэгтэй. Түүнээс гадна дор дурьдагдсан өндөр эрсдэл бүхий хүүхдэд эмийн тунг эмчийн заавраар өөрчлөх шаардлага гардаг. Үүнд:
- Хэт дутуу тээгдсэн (28 долоо хоногоос доош хугацаанд тээгдсэн эсвэл биеийн жин 1000гр-с доош) хүүхэд, ялангуяа парентераль замаар тэжээгдэж байгаа бол
- Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүүхэд
- Уналт таталт өгч байгаа хүүхэд
- Зүрхний эмгэгтэй болох нь батлагдсан буюуэмнэл зүйн ажиглалтаар илэрхий мэдэгдэж байгаа бол
- Кофеины хувиралд нөлөө үзүүлэх боломжтой эмийн бодисыг хамт хэрэглэж байгаа бол
- Хүүхдийн, хүүхдээ хөхүүлж байгааэх кофеин агуулсанбэлдмэл буюу хүнс хэрэглэж байгаа бол
- Дор дурьдагдсан тохиолдолд эмчилгээ эхлэхээс өмнө хүүхдийн цусанд кофеины хэмжээг тодорхойлох шаардлагатай. Үүнд:
- Хүүхдийг тээж байхдаа эх нь их хэмжээний кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байсан бол
- Хүүхдэд урьд нь теофиллин хэрэглэсэн бол (теофиллин хүүхдийн биед хувиралд орж кофеин болон хувирдаг тул)
- Дутуу нярай хүүхдийн биед кофейны хагас гадагшлалтын хугацаа урт байдаг учраас хуримтлал үүсэх боломжтой тул энэ эмчилгээг удаан хугацаанд хийлгэж буй хүүхдийн цусан дахь кофеины хэмжээг тогтмол шинжилж байх шаардлагатай. Ердийн үед эмийн цусан дахь тунг тодорхойлохоор авах цусны дээжийг дараагийн тунг хийхийн дөнгөж өмнө авах ба харин хордлогын шинж тэмдэг илэрч байвал ээлжит тунг хийснээс хойш 2-4 цагийн дараа цусны дээж авч шинжилгээнд өгнө.
- Кофеины, эмчилгээний үр дүн үзүүлэх тунгийн хэмжээг хэвлэлд бичиж тэмдэглэсэн зүйл байдаггүй ч эмнэл зүйн туршилт, судалгаагаар 8-30 мг/л гэж тогтоосон бөгөөд, түүний цусан дахь тун 50 мг/л-с бага байх үед хордлогын ямар нэгэн шинж тэмдэг ажиглагддаггүй байна.
- Эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа
- Эмийн эмчилгээг үргэлжлүүлэх тохиромжтой хугацааг бүрэн тогтоогоогүй. Гэвч олон тооны дутуу төрсөн нярай хүүхдийг хамруулан, олон төвүүдэд саявтархан хийгдсэн судалгааны дүнгээс үзвэл, эмчилгээний дундаж хугацаа 37 хоног байсан талаар мэдээлсэн байна. Эмнэлгийн туршлагаас харахад эмчилгээг, эхийн сүүлийн сарын тэмдгийн хугацаанаас хойш 37 долоо хоног өнгөртөл үргэлжлүүлэхэд, дутуу төрсөн хүүхдийн амьсгал зогсох хам шинж аяндаа арилдаг байна. Гэвч эмчилгээ үргэлжлэх хугацааг хүүхдийн биеийн байдал, эмчилгээний үр дүн, амьсгал зогсох давтамж зэргээс хамааран хүүхэд бүрт ялгавартай тогтоодог. Хэрэв эмчилгээ хийлгэж байгаа хүүхдэд 5-7 хоногийн турш амьсгал зогсох шинж илрэхгүй байвал эмчилгээг зогсоох боломжтой боллоо гэж үздэг. Эмчилгээг зогсоосны дараа шинж тэмдэг дахин ажиглагдвал кофеин эмчилгээг дахин сэргээх ба тунг эмчилгээг зогсоосноос хойш өнгөрсөн хугацаа ба амьсгал зогсох хам шинж илэрсэн хугацаанаас хамааран урьд нь өгч байсан ачааллын тунгийн хагасаар (50%) эсвэл барих тунгаар тогтооно. Энэ бүлгийн өвчтөнүүдэд кофеин бие махбодиос удаан гадагшилдаг учраас эмчилгээний төгсгөлд эмийн тунг аажмаар бууруулах шаардлагагүй.
- Дутуу төрсөн нярай хүүхдэд кофеин эмчилгээг зогсоосны дараа, дахин амьсгалын дутагдал үүсэх эрсдэл хэвээр байх учраас эмчилгээний дараа 7 хоногийн турш хүүхдийг сайтар ажиглаж байх хэрэгтэй.
- Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдал
- Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүүхдэд энэ эмийг хэрэглэсэн туршлага тун бага бөгөөд ихээхэн хугацаагаар дутуу тээгдэж төрсөн, элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны дутагдалтай цөөн тооны хүүхэд дээр хийгдсэн аюулгүй байдлын ажиглалт, судалгааны дүнгээс харахад, эдгээр хүүхдэд үүсч болох хүндрэл, хэвийн хүүхдүүдтэй харьцуулахад илүү байдаг болох нь ажиглагдсан байна. Ялангуяа бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүүхдэд энэ эмийн цусанд хуримтлагдах эрсдэл улам нэмэгдэнэ. Иймээс тэдгээр хүүхдэд эмийн тунг бууруулж өгөх ба зөвхөн цусан дахь кофеины тунг шинжлэн үзсэний үндсэн дээр эмчилгээг явуулах шаардлагатай.
- Ихээхэн хугацаагаар дутуу тээгдэж төрсөн хүүхдэд кофеины клиренс хүүхдийн элэгний үйл ажиллагаанаас огт хамаарахгүй бөгөөд элэгний оролцоотойгоор эмийн хувиралд орох үйл явц төрснөөс хойш хэдэн долоо хоногийн дараа аажмаар бүрэлдэн тогтоно. Арай том болсон, элэгний эмгэгтэй хөхүүл хүүхдэд энэ эмийг хэрэглэхийн өмнө цусан дахь хэмжээг нь тодорхойлсны дараагаар эмчилгээнд хэрэглэх тунг тохируулдаг.
Эсрэг заалт
- Үндсэн үйлчлэгч бодист болон эмийн найрлагад орсон аль нэг туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.