А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд
С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй
Пило нь хүүхэн харааг агшаах, сормослог булчинг сэргээх мөн шингэн гүйх урсгалын тохируулгыг нэмэгдүүлнэ. Солонгон бүрхүүлийн сфинктер агшиснаас хүүхэн хараа нарийсахад склерийн цилиндрт их даралт үүсгэж (гарах урсгалын эсэргүүцлийг нарийсгана), трабекулын орон зайн завсрын гарах урсгалыг нээж өгнө. Шингэний гарах урсгал нэмэгдсэнээр нүдний дотоод даралт буурна.
Пилокарпин нь эвэрлэг бүрхүүлийг сайн нэвтрэх ба харшлын урвал үзүүлэх тохиолдлыг бууруулдаг байна. Энэ нь ихэвчлэн нүдний өмнөд хэсгийн эдүүдтэй эргэх холбоогоор холбогдож идэвхгүйждэг ч мөн анхдагч бодисын солицооны бүтээгдэхүүн болох пилокарпины хүчлийн энзимын задралаар илэрнэ. Хагас элеминацийн дундаж хугацаа нь дундажаар 2 өдрийн турш 5мг-р өдөрт 3 удаа уухад 0.76 цаг байна.
Зүрхний хурц дутагдалтай, гуурсан хоолойн багтраа, ходоодны шархлаа, бамбайн булчирхайн хэт идэвхжил, хоол боловсруулах замын спазм, шээс дамжуулах замын бөглөрөл, Паркинсоны өвчин, зүрхний шигдээс , артерийн даралт ихсэлт болон багасалттай өвчтөнд анхаарал болгомжоотой хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үеийн аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл байхгүй байна. Энэхүү бэлдмэл нь эрсдэлт бүлгийн С ангилалд хамаарна.
ЕРӨНХИЙ ШИНЖ:
САВЛАЛТ
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Үйлдвэрлэгч:
AUROLAB
№1, Sivagangai Main Road,
Veeraparian, Madurai – 625 020. (INDIA)
Tel: 91-452-3096100
Fax: 91-452-2446200
Email: info@aurolab.com
Web: www.aurolab.com