Дэд гарчиг
Пирален тарилгын уусмал (Piralen Injection)
PT. Otto Pharmaceutical Industries
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Метоклопрамид (Metoclopramide)
Тун ба савлагаа
5 мг / мл-2 мл · 5 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 90 төг
- ЭМД хөнгөлөлт
- 45 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 45 төг
- Ходоод саажих болон гэдэсний түгжрэл (ileus) зэрэг ходоод гэдэсний хөдөлгөөн багассан эмгэг
- Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин ба хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал
- Ходоод гэдэсний замын бусад эмгэгмигреньмэс заслын дараах болон хавдрын эмчилгээтэй тус тус холбоотой дотор муухайрах ба бөөлжих эмгэгийн үед хэрэглэнэ.
- Мөн рентген тодосгогч бодисын шинжилгээний үед ходоодны хоосрох үйл явцыг идэвхжүүлэхнарийн гэдсэнд интубаци тавих үйл ажиллагааг хөнгөвчлөх болон аспирацийн хам шинж зэргийн үед хэрэглэнэ
Пирален бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Метоклопрамид болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Феохромоцитомтой өвчтөн
- Ходоод гэдэсний замын цус алдалт, түгжрэл, цооролт, мэс заслын дараа шууд хэрэглэхийг тус тус цээрлэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Гэдэсний түгжрэл (Bowel obstruction)
Гэдэсний түгжрэл гэдэг нь үйл ажиллагааны болон механик бөглөрлийн улмаас гэдэсний доторх агуулагдахууны хэвийн урсгал тасалдахыг хэлнэ. Гэдэсний үйл ажиллагааны түгжрэл буюу саажилт түгжрэл гэдэг нь механик бөглөрөл байхгүй үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түр зуур алдагдахыг хэлдэг.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Рентген (X-ray)
Plain film x-ray – Рентген зураг нь эмнэл зүйн практикт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрс оношилгооны арга юм. Анх эрдэмтэн Вильгельм Конрад Рентген олж нээсэн бөгөөд 1895 оны 11-р сарын 8-нд эхнэрийнхээ гарын зургийг авснаар дүрс оношилгоонд хэрэглэж эхэлжээ. Рентген туяа нь хэт ягаан туяа, гамма цацрагийн хоорондох долгионы уртаар ангилагддаг цахилгаан соронзон долгион бөгөөд эмнэлгийн оношилгоонд тогтмол хэрэглэгдэж байна.