Плогрель (Plogrel)
- D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Миокардын инфаркттай өвчтөнд (хэдэн өдрөөс 35 хүртэл хоногоор), ишемийн инсульт (7 хоногоос 6 хүртэл сараар) эсвэл захын артерийн судасны эмгэгийн үед
- Титэм судасны цочмог дутагдал, эмгэгтэй хүмүүст
- Титэм судасны ST сегмент өргөгдөөгүй цочмог хам шинж (тогтворгүй бах, эмгэг Q-гүй миокардын инфаркт), судсан дотуурх эмчилгээ буюу стент тавиулсан хүмүүст ацетилсалицилын хүчилтэй (АСХ) хавсран хэрэглэнэ
- ST сегмент өргөгдсөн цочмог миокардын инфарктын үед ацетилсалицилын хүчилтэй (АСХ) хавсран тромболитик эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болон түүний найрлаганд агуулагдах бодисуудад хэт мэдрэг үед
- Элэгний цочмог эмгэг, гэмтэл
- Ходоодны шархлаа, гавал дотрох цус алдалт зэрэг цочмог цус алдалтын үед хэрэглэхийг хориглоно.