Prednicort 4 mg
Хэрэглэх заалт
- Дотоод шүүрлийн эмгэгшлүүд, бөөрний дээд булчирхайн адренокортикостероидуудын анхдагч ба хоёрдогч дутмашилд нөлөөлнө (гидрокортизон буюу кортизоныг эхний ээлжинд сонгоно); нийлэг аналогууд нь мениралкортикостероидуудтай хавсран хэрэглэгддэг бөгөөд дутуу нярайд мениралкортикостероид нэмэлт бүтээгдэхүүнүүд нь ихээхэн чухал болно. Бөөрний дээрх булчирхайн төрөлхийн гиперплази, идээд бус тироидит болон гиперкалциеми бүхий хавдрын үед хэрэглэгдэнэ.
- Хэрлэг төст эмгэгшилүүд
- богино хугацаагаар нэмэлт болгон хэрэглэдэг (эмгэгшил хурцдан даамжирсан үед) хэрэглэх бөгөөд тухайлбал хайрст үлдийн артрит, ревматоид артрит, залуу хүний ювениль артрит (сонгон хэрэглэж байгаа тохиолдлуудад эмчилгээний хамгийн бага барих тунгаар хэрэглэнэ); анхилозот спондилит; цочмог ба цочмогдуу бурсит; цочмог өвөрмөц бус теносиновит; цочмог тулайн артрит; гэмтлийн дараах остеоартрит; үений үрэвслийн синовит ба эпикондилитийн үед хэрэглэнэ.
- Холбох эдийн эмгэгүүд
- системийн дерматомиозитын хурцдалын үед барих тунгаар сонгон хэрэглэнэ (полимиозит).
- Арьсны эмгэгшилүүд
- пемфигүс, цэврүүт херпес төст дерматит, хүнд хэлбэрийн олон хэлбэрт улайлт (Стивин-Жонсоны хам шинж), зулгаралтат дерматит, мөөгөнцөр хэлбэрийн микоз, хүнд хэлбэрийн хайрст үлд болон хүнд хэлбэрийн батгашилт бүхий дерматитын үед хэрэглэнэ.
- Харшилт эмгэгүүд
- хүнд хэлбэрийн буюу хөдөлмөрийн чадвар алдагдагдахад хүргэдэг харшилт эмгэгүүдийн үед ердийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ. Улиралын шинж чанартай буюу бүтэн жилийн турш үргэлжилдэг харшилт ренит, сийвэнгийн өвчин, гуурсан хоолойн багтраа, эмийн харшилт урвалууд, хавьталт дерматит болон атопик дерматит.
- Нүдний эмгэгшилүүд
- нүдний болон түүний дайвар булчирхайн хүнд төлөвийн цочмог, архаг үрэвсэлт эмгэгүүд, нүдний эвэрлэгийн захын шархлаа, нүдний херпес зоострын халдвар, урд хэсгийн үрэвсэлүүд, хойд хэсгийн нэчвмэл увиет ба хороидит, нүд бүлтийх шинж тэмдэг, харшилын гаралтай конъюнкевит кератит, хороиретинит, нүдний мэдрэлийн үрэвсэл болон иридоциклитын үед хэрэглэнэ.
- Амьсгалын замын эмгэгшилүүд
- шинж тэмдэгийн саркоидоз, Лоеффлерийн хам шинж эмчилгээнд үр дүн муутай байгаа бусад эмгэгшилүүд бериллиоз, цахилгаан буюу тархмал уушгины сүрьеэ, уушгины сүрьеэгийн хими эмчилгээ болон аспирацит уушгины үрэвсэлийн эмчилгээнд хавсруулан хэрэглэдэг.
- Цусны эмгэгшилүүд
- идиопантик тромбоцитопеник цус хуралтууд болон насанд хүрэгсэдийн 2-догч тромбоцитопени, аутоиммуны цуст задралтат цус багадалт, эритробластопени (улаан эсийн анеми) болон төрөлхийн гипопластиканеми (эритроид).
- Хавдарууд
- насанд хүрэгчдийн лейкеми болон лимфоматозит эмгэгүүд, хүүхдийн* лейкемийн паллиатив эмчилгээнд хэрэглэдэг.
- Хаваншилт эмгэгүүд
- Ходоод гэдэсний эмгэгшилүүд
- хэсэг газрын энтэрит болон шархлаат колитын ноцтой хүндрэлийн үед хэрэглэнэ.
- Мэдрэлийн систем
- цочмог тархмал хатуурлын хүндрэлийн үед хэрэглэнэ.
- Бусад
- субарахноид хориг бүхий сүрьегийн менингит буюу хориг үүсэхээр завдаж буй үед сүрьеэгийн эсрэг үндсэн хими эмчилгээтэй хавсруулан хэрэглэнэ.
- Нейрологикормиокардиал трихонозийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Системийн мөөгөнцрийн халдвар болон энэхүү эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.