Дэд гарчиг
Предникорт (Prednikort)
PT. Phapros Tdk
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Метилпреднизолон (Methylprednisolone)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
125 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Meтилпреднизолон натрийн сукцинатыг ууж хэрэглэх эмчилгээнд тэсвэржилгүй эмчлүүлэгчдэд, дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
- Дотоод шүүрлийн эмгэгүүд: Бөөрний дээд булчирхайн анхдагч буюу хоёрдогч дутагдал (сонгох эмүүд нь эсвэл кортизон; минералокортикоидтой хамт хэрэглэх боломжтой нийлэг аналогуудыг хэрэглэж болох юм), бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал (сонгох эмүүд нь гидрокортизон эсвэл кортизон; минералокортикоидын нэмэлт ялангуяа хэрэглэгддэг нийлэг аналогууд шаардлагатай болж болзошгүй), мэс заслын өмнө болон хүнд хэлбэрийн гэмтэл эсвэл өвчин эмгэгийн үед, бөөрний дээд булчирхайн дутагдал нь батлагдсан буюу бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдсан эмчлүүлэгчид, хэрэв бөөрний дээд булчирхайн дутагдалтай буюу сэжигтэй тохиолдолд уламжлалт эмчилгээнд хариу үзүүлээгүй шок, бөөрний дээд булчирхайн удамшлын , хорт хавдартай холбоотой гиперкальцеми болон идээлээгүй тиреодит.
- Коллагены эмгэгүүд (Дархан бүрдлийн эмгэг): Хүндрэлийн үед эсвэл өвөрмөц тохиолдлуудад үндсэн эмчилгээ байдлаар: системний люпус эритематоз, цочмог ревматоидны кардит болон системийн дерматомиозит (полимиозит)
- Арьсны эмгэгүүд: Цэврүүнцэрүүд, олон хэлбэрт улайралтын хүнд хэлбэр (Стивен-Жонсоны хам шинж), гуужилтат дерматит, герпес төст цэврүүт арьсны үрэвсэл, хүнд хэлбэрийн себорреины дерматит, микозиз фунгоидис.
- Харшил: гуурсан хоолойн багтраа, хавьтлын дерматит, атопик дерматит, ийлдсийн өвчин, улирлын буюу байнгын харшлын , эмийн хэт мэдрэгшлийн хариу урвал, чонон хөрвөс цус сэлбэлтийн хариу урвал болон төвөнхийн халдварын бус цочмог хаван (эмийн сонголт нь ).
- Нүдний эмгэг: нүдний герпес зостер, ирит, иридоциклит, хориоретинит, арын тархмал увеит болон хориоидит, кератит, симпатик офталми, харшлын коньюктивит, харшлын шалтгаант эвэрлэгийн захын шархлаа болон нүдний мэдрэлийн үрэвсэл.
- Ходоод гэдэсний эмгэг: шархлаат колит, нарийн гэдэсний хэсэг газрын үрэвсэл
- Амьсгалын замын эмгэг: шинж тэмдгийн саркоидоз, бериллиоз, сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээг хавсруулан хэрэглэх үед үүсэх тархмал буюу үсэрхийлсэн уушгины сүрьеэ, Лоэффлерийн хам шинж болон бөглөрөлтөт пневмонит.
- Цусны эмгэг: цус задралын (aутоиммуни) цус багадалт, насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпур, эритробластопени, гипопластик цус багадалт.
- Неопластик эмгэг: Насанд хүрэгчдийн хавдрын эцсийн шатанд амьдралын чанарыг сайжруулахын тулд лейкеми болон лимфомын мөн хүүхдийн цочмог лейкемийн хөнгөвчлөх эмчилгээнд
- Хавагнах: шалтгаан тодорхойгүй хэлбэр эсвэл люпус эритематозын шалтгаант, уремигүй нефротик хам шинжийн үед шээсээр уураг ялгарахыг багасгах буюу шээс ялгаралтыг ихэсгэх
- Мэдрэлийн тогтолцоо: тархмал склерозын цочмог хүндрэл.
- Бусад: сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээтэй хослуулан хэрэглэх үед субарахноид хориг бүхий сүрьеэгийн менингит, мэдрэлийн болон зүрхний булчингийн гэмтэл бүхий трихинеллез
- Системийн мөөгөнцөрийн халдвар болон эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг
- Дутуу төрсөн нярай.
- Эмийн гаж нөлөөнууд:
- Шингэн болон электролитын өөрчлөлт: натри болон усны эргэн шимэгдэлт, кали багасах ба гипокалеми бүхий алкалоз.
- Яс булчин: булчин сулрах, стероид миопати, яс сийрэгжих, асептик некроз, шөрмөс урагдах, эмгэг хугарал, нугалам дарагдсан хугарал.
- Ходоод гэдэс: идэгдмэл шархлаа нь цоорол болон цус алдалттай байж болзошгүй, эзофагит, аланин трансаминаз (, SGOT), болон аспартат трансаминаз (, SGPT) ихсэх, ходоодноос цус алдах, панкреатит, гэдэс цоорох.
- Арьс: шархны эдгэрэлт удаашрах, нимгэрэх, арьс эмзэгших, хөлрөлт ихсэх, петехи болон экхимоз, нүүрэнд эритем илрэх мөн арьсны сорилын хариу урвал дарангуйлагдах
Хэрэглэх арга ба тун
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Гидрокортизон (Hydrocortisone)
Системийн кортикостероид › Глюкокортикоид
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Гиперплази
Гиперплази гэдэг нь эсийн хяналттай пролифераци буюу эсийн тоо олшрох замаар эдийн хэмжээ ихсэх дасан зохицлын урвал юм.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Эм
Эпинефрин (Epinephrine)
Зүрхний судасны өвчин › Адренерг ба допаминерг эм
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.
Цочмог лейкеми (Acute leukemia)
Цочмог лейкеми нь цусны үүдэл эсийн лимфойд болон миелойд эгнээний эсүүдийн аль нэгнээс үүсдэг хорт хавдар юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
AST
Aspartate aminotransferase – Аспартатаминотрансфераза
ALT
Alanine aminotransferase – Аланинаминотрансфераза
Хоол боловсруулах замын цус алдалт (Gastrointestinal bleeding)
Хоол боловсруулах замын цус алдалт нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсч болно. Энэ нь цустай бөөлжих, баас хар гарах, цустай баах зэрэг ил цус алдалт болон төмөр дутагдлын цус багадалттай холбоотой өвөрмөц бус шинж тэмдэг бүхий далд цус алдалт хэлбэрээр илэрдэг.