Преднизолон
5 мг
Преднизолон – Prednisolone
Incepta Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр: Шахмал

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 90

ЭМД хөнгөлөх хэмжээ: 63

Даатгуулагч төлөх дүн: 27

Эмчийн ангилал:

B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Харшил ба анафилакси
    • Бронхийн багтраа, эмийн хэт мэдрэгшилийн урвалууд, сийвэнгийн өвчин, судаслаг хаван болон анафилакси.
  • Амьсгалын замын өвчин
    • харшилт пневмонит, багтраа, ажлын байрны багтраа, уушгиний аспергиллиоз, уушгиний фиброз, уушгиний альвеолит, амьсгалын зам гадны биетээр тагларсан аспираци, ходоодны агууламжаар аспираци үүсэх, уушгиний саркойд, эмийн шалтгаант уушгиний өвчин, насанд хүрэгсэдийн амьсгал дарангуйлагдах хам шинж, агчилын шалтгаант амьсгал боогдолт.
  • Хэрлэгийн эмгэгүүд
    • Ревмотоид артрит, хэрлэгийн шалтгаант олон булчин өвдөх, өсвөр үеийн архаг артрит, системийн чоно яр өвчин, дерматомиозит болон холбох эдийн холимог өвчнүүд.
  • Артерит/холбох эдийн эмгэгүүд
    • Артерит, хэрлэгийн шалтгаант олон булчингийн өвдөлт, холбох эдийн холимог өвчнүүд, зангилаат полиартерит, полимиозит.
  • Цусны эмгэгүүд
    • Цус задралт анеми, лейкеми, лимфома, тархмал миелом, идиопатик тромбоцитопенит пурпура.
  • Зүрх судасны эмгэгүүд
    • миокардийн инфарктийн дараах хам шинж, хүнд хэлбэрийн кардит бүхий хэрлэгийн халууралт.
  • Дотоод шүүрлийн эмгэгүүд
    • Адерналиний анхдагч ба хоёхдогч дутмагшил, бөөрний дээд булчирхайн адерналин ялгаруулагч хэсгийн төрөлхийн гиперплази.
  • Ходоод гэдэсний эмгэгүүд
    • Кроны өвчин, шархлаат колит, цутгалан гэдэсний хам шинж, аутоиммуны архаг идэвхит гепатит, элэг хамарсан олон системийн өвчин болон цөсний перитонит.
  • Халдварууд
    • Милитар сүрьеэ, орчит, сүрьеэгийн менингит, риккетсийн өвчин.
  • Булчингийн эмгэгүүд
    • полимиозит, дерматомиозит.
  • Мэдрэлийн эмгэгүүд
    • инфантиль спазмууд, Шай-Драгер хам шинж, хурцавтар миелингүйжилтэт полиневропати.
  • Нүдний эмгэгүүд
    • склерит, арын увеит, торлогын васкулит, ухархайн хуурамч хавдар, нүдний малигнант Гравес өвчин.
  • Бөөрний эмгэгүүд
    • Люпус нефрит, завсарын эдийн цочмог нефрит, бага гэмтэлт гломерулонефрит
  • Арьсны эмгэгүүд
    • Pemphigus vulgaris, bullous pemphigoid, systemic lupus erythematosus, pyoderma gangrenosum.
  • Бусад эмгэгүүд
    • Саркойдоз, гиперпирекси, Бекцетийн өвчин,эрхтэн шилжүүлэн суулгасан үеийн дархлал дарангуйлах эмчилгээ
  • Халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэж байгаа бус системийн халдварууд
  • Түүний найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн,
  • Цоорох аюултайн улмаас нүдний Herpes simplex өвчний үед тус тус хэрэглэхгүй.
  • Эмгэгийн байдлаас хамааран преднизолоныг хоногт 5-60мг хүртэл янз бүрийн тунгаар эхэлж болно. Ихэнхдээ хоногийн тунг хувааж хэрэглэдэг.
  • Эмчилгээний үр дүн болон сөрөг нөлөөг харгалзан хувь хүмүүст тохирох тунг сонгон олж хэрэглэх ба өвчний идэвхижлийг тогтмол хянаж байх ёстой.
  • Ерөнхийдөө эхэлсэн тунгаараа үргэлжлүүлж буюу эсвэл тохиромжтой үр дүн илэртэл тунг нэмэгдүүлдэг.
  • Цаашид эмнэл зүйн тохиромжтой хамгийн бага тун хүртэл нь тунг аажим багасгана.
  • Удаан хугацааны эмчилгээний явцад өвчин хурцдах буюу стресс үүссэн үед тунг мөн ихэсгэж болно.
  • Эмчилгээний эцэст эмийг гэнэт биш тунг аажим багасгаж зогсооно.
  • Тунгийн завсарлагаат дэглэм
    • Преднизолоныг нэг өдөр алгасаад өглөө нь уух буюу эсвэл түүнээс удаан хугацааны завсарлагатайгаар хэрэглэхэд зарим өвчтөнд зохимжтой байдаг.
    • Энэхүү дэглэмээр хэрэглэхэд өнчин тархи-бөөрний дээрх булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдах өртөмж багасдаг болох нь практикаас ажиглагддаг. 

 Тунгийн өвөрмөц зарчим

  • Харшлын болон арьсны эмгэгт
    • Хоногт 5-15мг тунгаар хэрэглэхэд ихэнхдээ тохиромжтой байдаг.
  • Холбох эдийн эмгэгт
    • Хоногт 20-30мг тунгаар хэрэглэхэд ихэнхдээ тохиромжтой байдаг. Хүнд хэлбэрийн хам шинжийн үед илүү өндөр тун шаардагдаж болзошгүй.
  • Ревматоид артритийн үед
    • Хоногт 10-15мг тунгаар хэрэглэдэг. Шинж тэмдгийг намдаахад тохиромжтой хоногийн хамгийн бага барих тунгаар хэрэглэнэ.
  • Цусны эмгэг болон лимфомын үед
    • Хоногт 15-60мг тунгаар хэрэглэж эхлээд эмнэл зүйн болон цусны зохимжтой хариу урвал илэрсний дараа тунг аажим багасгана. Цочмог лейкемийг намжаахын тулд илүү өндөр тун шаардагдаж болзошгүй.

Тун хэтрэлт

  • Глюкокортикоидын тун хэтэрч цочмог хордлого үүссэн тохиолдол ховор. Өвөрмөц антидот байхгүй тул шинж тэмдгийн буюу дэмжих эмчилгээ хийн сийвэнгийн электролитийг хянаж байх шаардлагатай. 
  • Ихэнхдээ лейкоцитоз
  • Анафилакси
  • Тромбоэмболизм
  • Дотор муухайрах
  • Бие сулрах зэрэг хэт мэдрэгшлийн урвалууд илэрдэг.

Эмийн харилцан нөлөөлөл

  • Элэгний микросомын ферментийг өдөөгчид
    • Элэгний ферментийг өдөөдөг фенобарбитон, фенитоин, рифампицин, рифабутин, карбамазепин, примидон болон аминоглютетимид зэрэг эмүүд кортикостероидын метаболизмыг ихэсгэх замаар түүний эмчилгээний идэвхийг бууруулж болно.
  • Стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эмүүд
    • Индометацин зэрэг ходоодны шархлаа үүсгэх нөлөөт эмүүдтэй кортикостероидыг хамт хэрэглэвэл ходоод гэдэсний шархлаа үүсэх өртөмж нэмэгдэнэ.
  • Антикоагулянтууд
    • Кортикостероидуудын нөлөөгөөр антикоагулянтуудын хариу урвал буурах буюу заримдаа ихэсч болдог.
  • Вакцинууд
    • Дархлалын хариу урвал суларсан өвчтөнд амьд вакцин хэрэглэж болохгүй. Бусад вакцины нөлөөгөөр эсрэг бие үүсэлт өөрчлөгдөж болно.
  • Эстрогенууд
    • Эстрогенууд глюкокортикоидын үйлдлийг хүчжүүлж болох тул хэрэв эстроген хэрэглэж буй бол ердийн тунгийн дэглэмийн үед ч үгүйлэл үүсч болохыг анхааран тун зохицуулалт хийх шаардлага гарч болно.
  • Бусад эмүүд
    • Цусны сахар бууруулах эмүүд, артерийн даралт бууруулах болон шээс хөөх эмүүд кортикостероидын үйлдлийг сааруулах ба ацетазоламид, гогцооны болон тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд хийгээд карбеноксолоны гипокалиеми үүсгэх нөлөө ихэснэ.

Болгоомжлол

  • Преднизолон зэрэг ууж хэрэглэдэг кортикостероидыг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: сүрьеэ, артерийн даралт ихсэлт, зүрхний үйл ажиллагааны дутмагшил, элэгний дутмагшил, бөөрний үйл ажиллагаангы дутмагшил, чихрийн шижин буюу удамдаа чихрийн шижингийн өгүүлэмжтэй өвчтөн, ясны сийрэгшилт, сэтгэцийн хүнд хэлбэрийн өгүүлэмжтэй буюя ялангуяа урьд нь стероидоор өдөөгдсөн солиорол үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөн, эпилепси, ходоодны шархлаа болон урьд нь стероидын хамааралт миопати-тай байсан өвчтөн зэрэг болно. Бага тунгаар богино хугацаагаар хэрэглэх буюу өнжөөд эмээ өглөө уух замаар түүний сөрөг нөлөөг багасгаж болдог. Өвчний идэвхижлийг бууруулах тохиромжтой тунг тогтоохын тулд өвчтөнийг ойр ойрхон хянан үнэлж байх ёстой. 
  • Жирэмсэн үед
    • Амьтанд хийгдсэн судалгаанаас үзвэл жирэмсэн үед ноцтой сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. 
  • Хөхүүл үед
    • Кортикостероидууд хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг тул эх нь кортикостероидыг эмчилгээний тунгаар хэрэглэж буй үед наярайд бөөрний дээрх булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдаж болохыг анхааран хянаж байх нь зүйтэй.

Найрлага

  • Преднизолон 5мг шахмал: Шахмал бүрд 5мг Преднизолон ВР агуулагдана.

Савлалт

  • Преднизолон 5мг шахмал: Хавтгайдаа 10 ширхэгээр, хайрцагтаа 20 хавтгайгаар савлагдана. 

Үйлдвэрлэгч

  • Incepta Pharmaceuticals Ltd., Dhaka, Bangladesh, ®Registered Trademark 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.