Нэвтрэх
  • Раеном 7.5мг (Raenom 7.5mg)

    7.5 мг
    Gedeon Richter Plc
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 1450 төг
    ЭМД хөнгөлөлт: 1015 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 435 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт

    Архаг тогтвортой бахын шинж тэмдгийн эмчилгээнд

    • Насанд хүрэгчдэд ивабрадинийг хэвийн синусийн хэмнэлтэй, зүрхний цохилт ≥ 70удаа/мин, титэм судасны эмгэгийн шалтгаант архаг тогтвортой бахын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэх заалттай.

    Ивабрадин нь:

    • Бета-блокаторийг хэрэглэхэд эсрэг заалттай эсвэл тэсвэрлэхгүй байгаа насанд хүрэгчдэд
    • Эсвэл бета-блокаторийг ханасан тунгаар хэрэглэхэд хангалттай хянагдахгүй байгаа өвчтөнд хавсарч хэрэглэнэ.

    Зүрхний архаг дутагдлын эмчилгээнд

    • Ивабрадинийг агших чадвар алдагдсан зүрхний архаг дутагдалтай Нью-Иоркийн үйл ажиллагааны ангиллаар II-IV шат, синусийн хэмнэлтэй, зүрхний цохилтын тоо ≥ 75 удаа/мин, бета-блокаторийг стандарт эмчилгээнд хавсарсан эсвэл бета- блокаторийг хэрэглэх эсрэг заалттай болон тэсвэрлэхгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
    Эсрэг заалт
    • Найрлаганд орсон үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс
    • Эмчилгээний өмнө тайван үеийн зүрхний цохилт 70 удаа/мин-аас бага
    • Зүрхний шалтгаант шок
    • Зүрхний хурц шигдээс
    • Хүнд зэргийн гипотензи (<90/50 ммМуб)
    • Хүнд зэргийн элэгний дутагдал
    • Синусийн сулралын хам шинж
    • Синус-тосгуурын хориг
    • Тогтворгүй эсвэл хурц зүрхний дутагдал
    • Пейсмекерийн хамааралтай (зүрхний цохилтыг пейсмекер зохицуулж байгаа)
    • Тогтворгүй цээжний бах
    • Тосгуур ховдлын 3 зэргийн хориг
    • Хүчтэй цитохром P450 3A4 хориглогчид болох азолийн уламжлалын мөөгөнцрийн эсрэг бэлдмэл (кетоконазол, итраконазол гэх мэт), макролидийн төрлийн антибиотик (уухаар кларитромицин, эритромицин, жозамицин, телитромицин), ХДХ-ын вирүсийг дарангуйлагч бэлдмэл (нелфинавир, ритонавир) болон нефазодон зэрэг бэлдмэлтэй хавсарч хэрэглэх.
    • Дунд зэргийн CYP3A4 хориглогчид болох верапамил, дилтиазем зэрэг зүрхний цохилтыг цөөрүүлдэг бэлдмэлтэй хавсарч хэрэглэх.
    • Жирэмсэн, хөхүүл болон жирэмслэлтээс хамгаалах эмийг зохистой хэрэглэдэггүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл