Дэд гарчиг
Ранитидин (Ranitidin)
Technolog PJSC
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ранитидин (Ranitidine)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
150 мг · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Ранитидин 150-г дээрх гэдэсний шархлаа, ходоодны шархлааны эхэн үе, мэс заслын дараах шархлаа, улаан хоолойн сөргөөт үрэвсэл, Золлингер-Эллисоны хам шинж өвчний эмчилгээнд болон ходоодны хүчил багасгах шаардлагатай бусад тохиолдлуудад хэрэглэнэ.
- o Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодис эсвэл ранитидинд хэт мэдрэгшилт
- o Ходоодны хорт хавдарын шинж тэмдэгтэй, хаалган венийн системийн энцефалопати өгүүлэмжтэй элэгний цирроз
- o Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатининий клиренс < 30мл/мин).
- Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
- o Ранитидин нь бусад эмүүдийн шимэгдэлт, хувирал ба бөөрөөр ялгаралтад нөлөөлж болзошгүй.
- o Ранитидин нь эмчилгээний тунгаар, цитохром Р450 ферментийн системийн идэвхжилийг өөрчилдөггүй бөгөөд энэхүү системээр хувиралд орж буй эмүүдийн үйлдлийг хүчжүүлдэггүй байна (, лидокайн, , , ).
- o Ранитидин нь ходоодны хүчиллэг орчинг өөрчилснөөр зарим эмийн биохүрэхүйд нөлөөлж болзошгүй. Энэ нь эмийн шимэгдэлтийг хурдасгах (триазолам, , глипизид) эсвэл шимэгдэлтийг бууруулах (, , атазанавир, гефитиниб) нөлөөтэй байна.
- o Антацид болон нь ранитидины шимэгдэлтийг бууруулдаг, учир эдгээр эм болон ранитидиныг хамт ууж хэрэглэх үед өөр хооронд наандаж 1-2 цагийн зайтай хэрэглэнэ.
- o Ранитидиныг хамт хэрэглэх тохиолдолд цусны сийвэн дэх метопрололын концентраци ихсэж болзошгүй.
- o Ранитидиныг антикоагулант ()-тай хамт хэрэглэхэд протромбины хугацааг өөрчилж болзошгүй (протромбины хугацааг хянаж байхыг зөвлөж байна).
- o Ранитидиныг өндөр тунгаар хэрэглэх үед прокайнамид болон N-ацетилпрокайнамидын ялгаралтыг удаашруулж улмаар тэдгээрийн цусны сийвэн дэх түвшинг ихэсгэж болзошгүй.
- o Ранитидин болон эсвэл хоорондын харилцан нөлөөллийн талаар мэдээлэл байхгүй байна.
- o Тамхи татах нь ранитидины үр нөлөөг бууруулдаг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ходоодны хорт хавдар (Gastric cancer)
Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдрын тавдугаарт ордог. Азийн зарим орнуудад, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, Монголд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Ходоодны хорт хавдар үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл нь Хеликобактер пилоригийн (Helicobacter pylori) халдвар юм.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Диазепам (Diazepam)
Сэтгэцийн үйл ажиллагааг дарангуйлах эм › Түгшүүрийн эсрэг бензодиазепины уламжлал
Эм
Пропранолол (Propranolol)
Бета-адреноблокатор › Сонгомол бус бета-адренорецепторын хориглогч
Эм
Теофиллин (Theophylline)
Амьсгалын замын бөглөрөлт өвчний эм › Ксантин
Эм
Мидазолам (Midazolam)
Сэтгэцийн үйл ажиллагааг дарангуйлах эм › Нойрсуулах бензодиазепины уламжлал
Эм
Кетоконазол (Ketoconazole)
Эмэгтэйчүүдийн халдвар ба үрэвслийн эсрэг, антисептик эм › Үтрээнд хэрэглэх имидазолын уламжлал
Эм
Итраконазол (Itraconazole)
Системийн мөөгөнцрийн эсрэг эм › Триазол ба тетразолын уламжлал
Эм
Сукралфат (Sucralfate)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Ходоодны шархлаа ба ходоод-улаан хоолойн сөргөө өвчинд хэрэглэх бусад эм
Эм
Метопролол (Metoprolol)
Бета-адреноблокатор › Сонгомол бета-адренорецепторын хориглогч
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Эм
Метронидазол (Metronidazole)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Нитроимидазолын уламжлал