Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Роксера (Roxera)

    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10 мг

    Дээд үнэ
    1250 ₮
    ЭМД
    375 ₮
    Төлөх
    875 ₮

    20 мг

    Дээд үнэ
    1900 ₮
    ЭМД
    570 ₮
    Төлөх
    1330 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Анхдагч гиперхолестеринеми (IIa хэлбэр, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми) болон холимог дислипидемийн (IIb хэлбэр) үед хоолний дэглэм ба бусад эмийн бус эмчилгээний аргууд (дасгал, хөдөлгөөн, биеийн жинг бууруулах) үр дүн өгөхгүй бол нэмэлт болгох
    • Гэр бүлийн гомозигот гиперхолестеринемийн үед хоолний дэглэм ба бусад липид бууруулах эмчилгээнд (БНЛП-аферез) хавсарч хэрэглэх, эсвэл тухайн эмчилгээ өвчтөнд тохиромжгүй үед
    • Даамжрах явцтай атеросклерозтой өвчтөнд атеросклерозыг удаашруулах, нийт холестрины (НХС) хэмжээг бууруулах, ХС-БНЛП-г зорилтот хэмжээнд хүргэх зорилгоор хоолны дэглэмд нэмэлт болгох
    • Судас хатуурлын шалтгаант зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүст хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх

    5 мг, 10 мг, 20 мг тунгийн хувьд:

    • Розувастатин болон бэлдмэлийн найрлагад орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
    • Элэгний эмгэгийн идэвхижилийн үе, ялангуяа “элэгний” трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхижилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.
    • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас бага)
    • Миопати
    • Циклоспоринтой хамт хэрэглэх
    • Миотоксик хүндрэл үүсэх хандлагатай
    • Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд
    • Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэдэггүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд

    20 мг дээш 40 мг хүртлэх тунгийн хувьд:

    • Миопати эсвэл миопати /рабдомиолиз үүсэх эрсдэлтэй, удамшлын миопати бүхий өгүүлэмжтэй хүмүүс
    • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 60мл/мин-аас бага)
    • Гипотиреоз
    • HMG-CoA редуктаза ферментийн ингибитор эсвэл фибратыг хэрэглэхэд миотоксик илэрч байсан өгүүлэмжтэй
    • Архины хамааралтай
    • Цусны сийвэн дэх бэлдмэлийн концентраци ихэсдэг нөхцөл байдал
    • Ази хүмүүс
    • Фибратын бүлгийн эмтэй хамт хэрэглэх

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3385