Дэд гарчиг
Розувастатин шахмал 5мг “TОВА” (Rozuvastatin shakhmal 5mg “TOVA”)
Towa Pharmaceutical Co., Ltd.
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Розувастатин (Rosuvastatin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Гиперхолестеролеми, удамшлын гиперхолестеролеми.
- [хэрэглэх заалтанд тавигдах болгоомжлол]
- Зохих нарийвчилсан шинжилгээг урьдчилан хийж, гиперхолестеролеми эсвэл удамшлын гиперхолестеролеми илэрсэн тохиолдолд, энэ эмийг хэрэглэх талаар анхаарч үзэх нь зүйтэй.
- Гомозигот удамшлын гиперхолестеролемитэй эмчлүүлэгчдэд энэ эмийг, эмийн бус эмчилгээ болох бага нягтралтай липопротеин-аферез(-apheresis)-д нэмэлтээр эсвэл эдгээр эмчилгээ зохихгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
- Розувастатин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Элэгний өвчний идэвхтэй үе, шалтгаан тодорхойгүй тохиолдлыг оруулаад, цусны сийвэн дэх трансаминазын түвшин удаан хугацаагаар ихсэх ба трансаминазын түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин ихсэх.
- Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага)
- Булчингийн эмгэг
- хавсарч хэрэглэх
- Жирэмсэн болон хөхүүл үе. Түүнчлэн бэлдмэлийг хамгаалах арга хэрэглээгүй хүүхэд төрүүлэх насны эмэгтэйд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн 40мг тунтай хэлбэрийг булчингийн эмгэг/рабдомиолиз үүсгэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхгүй. Ийм эрсдэлт хүчин зүйлд:
- Дунд зэргийн явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 60мл/мин-аас бага)
- Гипотиреоз
- Булчингийн төрөлхийн өвчний хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- ГМГ-КоА-редуктаза-г хориглогч бусад бэлдмэл болон фибратын үйлчлэлээр үүссэн булчингийн хордлогот гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх
- Цусан дахь бэлдмэлийн концентраци ихсэж болзошгүй байдал
- Ази гаралтай өвчтөн
- Фибратуудтай хамт хэрэглэх зэрэг хамаарна.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
LDL
Low density lipoprotein - Бага нягтралтай липопротейн.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.