Дэд гарчиг
Шар чичрэгийн эсрэг амьд хуурай вакцин (Shar chichregiin esreg amd khuurai vaktsin)
FSASI “Chumakov FSC R&D IBP RAS” (Institute of Poliomyelitis)
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал бэлтгэх лиофилизат + уусгагч
- Жороор олгох нөхцөл
- Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
Тун ба савлагаа
2 доз · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Шар чичрэгийн өвчлөл бүртгэгддэг бүс нутаг руу аялах, дамжин өнгөрөх эсвэл амьдардаг 9 сараас дээш насны хүүхэд болон том хүн, вакцинжуулалтад хамрагдсан тухай олон улсын гэрчилгээ шаарддаг орон руу аялагчид, шар чичрэгийн үүсгэгчийн амьд өсгөвөртэй ажиллагсдыг шар чичрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Вакцины найрлага дахь бодис, тахианы уурагт харшилтай (хэт мэдрэмтгий)
- Өмнө нь шар чичрэгийн эсрэг аль нэг вакцин тарихад ноцтой хариу урвал (400С хэмээс дээш халуурах, вакцин хийлгэсэн газар 8 см-ээс том хэмжээгээр хавагнах, улайх) илэрч байсан
- Цочмог халдварт ба халдварт бус өвчнүүд, архаг өвчнүүдийн сэдрэл эсвэл декомпенсацийн үе. Энэ тохиолдолд вакциныг эдгэрснээс () хойш наад зах нь 1 сарын дараа хийнэ
- Сэрээ булчирхайн өвчлөлүүд (хүнд хэлбэрийн булчин сулрал, Ди Георгийн хам шинж, тимома), сэрээ булчирхайг авсны дараах нөхцөл
- Анхдагч (төрөлхийн) дархлалын хомсдол
- Хоёрдогч (олдмол) дархлал хомсдолын өвчний үед (эдгэрснээс / эмчилгээ дууссанаас хойш 12 сараас багагүй хугацаа өнгөрсний дараа вакциныг хийнэ).
- Фруктозыг үл тэвчих төрөлхийн өвчин
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Өвчний засрал
Өвчний засрал буюу намжилт (ремисс/remission) - архаг өвчний зовиур, шинж тэмдэг бүр мөсөн эсвэл тодорхой хугацаагаар арилах намжмал үе (жишээ нь астма, COPD, архаг зүрхний дутагдлын үед).
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …