Соли-Медон (Soli-Medon)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Метилпреднизолоныг глюкокортикоидын үрэвслийн эсрэг, дархлал дарангуйлах үйлдэл нь шаардлагатай дараах өвчний өвөрмөц бус эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: хэрэхийн гаралтай артрит, системийн улаан чонон яр, зарим төрлийн судасны үрэвсэл, чамархайн артерийн үрэвсэл, зангилаат периартерит, саркоидоз, гуурсан хоолойн багтраа, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, цус задралын цус багадалт, гранулоцитопени, хүнд явцтай харшлын урвал (анафилаксын урвалыг оруулаад), хавдрын эмчилгээнд (цочмог лейкеми, лимфом, хөхний хавдар, түрүү булчирхайн хавдар).
- Метилпреднизолоныг түүнчлэн анхдагч нефротик хамшинжийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хүнд явцтай халдвар (үжлийн гаралтай шок, сүрьеэгийн менингитээс бусад)
- Метилпреднизолонд болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэгшилтэй хүмүүс
- Вирус, мөөгөнцөр, сүрьеэ-р үүсгэгдсэн арьсны эмгэг
- Вирусын амьд вакцинтай хамт хэрэглэх