Дэд гарчиг
Тавер (Taver)
Medochemie Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Карбамазепин (Carbamazepine)
Тун ба савлагаа
200 мг · 50 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 240 төг
- ЭМД хөнгөлөлт
- 168 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 72 төг
Карбамазепиныг дараах эмгэгийн үед хэрэглэнэ:
- Эпилепси
- Хоёрдагч тархалттай болон тархалтгүй энгийн ба нийлмэл хэсэгчилсэн уналт (ухаан алдах болон алдахгүй)
- Тархмал тоник-клоник таталдаа, тархмал хэлбэрийн уналт. Уналтын холимог хэлбэр. Карбамазепиныг дангаар нь болон хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд бага уналт ба булчин таталдах (миоклоник) уналтын үед үйлчилдэггүй.
- Цочмог дошгирлын байдал ба хоёр туйлт эмгэгийн дахилтыг багасгах болон урьдчилсан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Архинд донтох өвчний үгүйллийн хам шинж
- Шалтгаан тодорхойгүй ба тархмал хатуурлын үеийн (хэв шинжит ба хэв шинжит бус) гурвалсан мэдрэлийн өвдөлт; шалтгаан тодорхойгүй хэл залгиурын мэдрэлийн өвдөлт
- Өвдөлтийн шинж бүхий чихрийн шижингийн мэдрэлийн эмгэг
- Төвийн гаралтай чихрийн бус шижин; мэдрэл шингэний гаралтай полиури (их шээх), полидипси (их уух)
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ:
- Карбамазепин болон түүнтэй төстэй (3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм) бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
- Зүрхний сэрэл дамжуулалтын тодорхой хэлбэрийн өөрчлөлт (тосгуур ба ховдлын хориг)
- Хүнд явцтай бөөрний дутагдал
- Чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах болон порфирий
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Зүрхний сэрлийн үйл ажиллагаа (conduction system of the heart)
Зүрхний физиологийн үйл ажиллагааг зүрхний механик үйл ажиллагаа болон зүрхний сэрлийн үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг. Зүрхний шахуургын үйл ажиллагааны дүнд цусны их болон бага эргэлт рүү цусыг шахах замаар бүхэл биеийг цусаар хангадаг. Энэхүү үйл ажиллагааг хянан зохицуулагч нь зүрхний сэрлийн үйл ажиллагаа байх ба сэрлийн үйл ажиллагааны дүнд үүссэн …
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.