Тобрамицин (Tobramycin)
Incepta Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Нүдний дусаалга
Эмийн тун
0.3% - 5 мл
Жор бичих эмчийн ангилал
- C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: 6500 төг
ЭМД хөнгөлөлт: 4550 төг
Даатгуулагч төлөх үнэ: 1950 төг
Хэрэглэх заалт
- Интобак гадуур хэрэглэх нүдний дусаалга нь нүдний болон түүний дайвар эрхтэнүүдийн түүнд мэдрэг бактерийн гаралтай халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Грам (+) бичил биетнүүд: Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pneumoniae, Streptococcus sp. A бүлгийн бета-гемолитик ба зарим гемолитик бус зүйлүүд.
- Грам (-) бичил биетнүүд: Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Enterobacter aerogenes, Klebsiella sp., Proteus mirabilis, Proteus vulgaris, Heamophilus influenza, Morganella morganii, зарим омгийн Neisseria, Acinetobacter calcoaceticus, Providentia, Serratia, Salmonella sp.
Эсрэг заалт
- Тобрамицинд ба эмийн найрлаганд орсон бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнүүд тобрамицин нүдний дусаалгыг хэрэглэхийг хориглоно.