Юперио (Uperio)
49 мг + 51 мг
97 мг + 103 мг
Хэрэглэх заалт
Хэрэглэх заалт:
Систолын үйл ажиллагаа алдагдсан өвчтөний зүрхний үйл ажиллагааны дутмагшлын эмчилгээ (NYHA ангилалаар II-IV).
Юперио™ бэлдмэл нь эналаприлтэй харьцуулбал зүрх-судасны эмгэгийн улмаас нас баралт болон зүрхний үйл ажиллагааны дутмагшилтай холбоотойгоор эмнэлэгт хэвтэлтийг багасгадаг.
Мөн түүнчлэн Юперио™ нь эналаприлтэй харьцуулбал бүх шалтгаанаар нас баралтыг багасгадаг байна.
Юперио™ бэлдмэлийг зүрхний дутагдлын бусад төрлийн эмчилгээтэй хослуулан АХФ саатуулагч эсвэл АР хориглогч бэллдмэлүүдийн оронд хэрэглэдэг.
Эсрэг заалт
Хориглох заалт:
Идэвхтэй бодис болох сакубитрил, валсартанд буюу аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
АХФ-г саатуулах эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Юперио™ бэлдмэлийг АХФ-г саатуулах эмийг хэрэглэхээ зогсоосноос хойш 36 цагийн дотор хэрэглэхгүй.
Урьд нь АХФ-г саатуулагч болон АРХ эм хэрэглэсний улмаас судас-мэдрэлийн хаван үүсэж байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Удамшлын шалтгаант судас-мэдрэлийн хаван.
2-р хэв шинжийн чихрийн шижинтэй өвчтөнд алискирентай хамт хэрэглэхгүй.
Жирэмсэн үед хэрэглэхгүй.