Урсокапс (Ursocaps)
Хэрэглэх заалт
- Хүндрэл үүсээгүй үеийн элэгний анхдагч хатуурлын/ цирроз/ шинж тэмдэг илэрсэн үеийн эмчилгээнд хэрэглэнэ,
- Цөсний хүүдийн чулууг уусгаж хайлуулахад хэрэглэнэ. Цөсний чулуу нь рентген зургийн шинжилгээгээр харлаж харагдах ёсгүй ба диаметр хэмжээгээрээ 15 мм ээс илүү байх ёсгүй. Цөсний чулуутай эсэхээс үл хамааран, цөсний хүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдөх ёсгүй
- Архи уух, эм бэлдмэл хэрэглэснээс,хордлогоос элэг гэмтэх ,
- Хүүхдийн элэгний үрэвсэлт өвчин,
- Архаг, хурц, хэвийн бус архаг хэлбэрийн, вирусын гаралтай хурц хэлбэрийн гепатит буюу элэгний шар өвчин,
- Цөс муудсанаас ходоодны салст бүрхэвч үрэвсэх үеийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Уг эм бэлдмэлд хэт мэдрэг байх;
- Цөсний чулуу кальцийн өндөр агууламжтай байх;
- Цөс, цөсний цорго, гэдэс хэвлийн хурц үрэвсэлт өвчин, мөн Кроны өвчин
- Цөсний хүүдийгүй байх;
- Цөсний цорго бөглөрсөн байх;
- Элэгний хатуурал хүнд шатандаа байх;
- Элэг, бөөр, нойр булчирхайн ажиллагааны эмгэг илэрсэн ;
- Цөс ходоод гэдэсний цоорол;
- Цөсний хурц үрэвсэл;
- Цөсний цоргоны хурц үрэвсэл;
- Хөхүүл болон эхийн сүү ширгээгүй үед;
- 6 хүртэлх насны хүүхэд;
- Цөсний хүүдийн байнгын өвдөлт;