Нэвтрэх
  •  Валсар-Денк 160мг (Valsar-Denk 160mg)

    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Эмийн тун
    160 мг
    Жор бичих эмчийн ангилал
    Үндсэн үнэ: 840 төг
    ЭМД хөнгөлөлт: 252 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 588 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Валсар-Денк 160 бэлдмэл нь ангиотензин II-ийн рецепторыг саатуулагч эмийн бүлэгт хамаардаг бөгөөд цусны өндөр даралтыг хянахад тусална. 

    Ангиотензин II гэдэг нь судсыг нарийсгаж улмаар цусны даралтыг ихэсгэдэг бие махбодод үүсдэг бодис юм. Валсар-Денк 160 бэлдмэл нь ангиотензин II-ийн энэ үйлдлийг хориглодог. Үүний үр дүнд цусны судас өргөсөж цусны даралт буурна. 

    Валсар-Денк 160 бэлдмэлийг өөр хоорондоо ялгаатай дараах гурван тохиолдолд хэрэглэж болно. 

    • Насанд хүрэгсэд, хүүхэд болон 6-18 насны өсвөр үеийнхний цусны өндөр даралтыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
      • Цусны өндөр даралт нь зүрх ба судасны ачааллыг нэмэгдүүлдэг. Хэрэв үүнийг эмчлэхгүй бол тархи, зүрх, бөөрний цусны судсыг гэмтээж улмаар цус харвалт, зүрхний дутагдал эсвэл бөөрний дутагдал үүсгэнэ. Цусны өндөр даралт зүрхний булчингийн шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд хүртэл бууруулах нь эдгээр эмгэг үүсэх эрсдлийг багасгана. 
    • Зүрхний булчингийн шигдээсээр өвдөөд удаагүй байгаа насанд хүрэгсдийн эмчилгээнд хэрэглэнэ.
      • “Удаагүй” гэдэг нь 12 цагаас 10 хоног хүртэл хугацааг хамааруулна. 
    • Насанд хүрэгсдийн шинж тэмдгийн зүрхний дутагдлыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
      • Валсар-Денк 160 бэлдмэлийг ангиотензин хувиргагч фермент (АХФ)-ийг саатуулдаг бүлгийн бэлдмэлийг (зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хэрэглэх боломжгүй үед хэрэглэх буюу эсвэл бета блокаторыг (зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг өөр бэлдмэл) хэрэглэх боломжгүй үед АХФ-ийг саатуулдаг бэлдмэл дээр нэмэлтээр хэрэглэж болно. Зүрхний дутагдлын үед биед шингэн хуримтлагдсантай холбоотой амьсгаадах болон хөл хавагнах шинж илэрдэг.Энэ нь зүрхний булчин биеийн бүх хэсэгт шаардлагатай цусыг хангалттай хүчээр шахаж чадахгүй үед үүсдэг.  

    Валсартан, шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист (6-р хэсгээс харна уу)  харшилтай  хүмүүс

    • Хүнд явцтай элэгний эмгэгтэй хүмүүс
    • Жирэмсний сүүлийн 6 сарын турш. Мөн Валсар-Денк 160 бэлдмэлийг жирэмсний эрт үед хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй (Жирэмсэн үеийн хэрэглээ хэсгээс харна уу).    

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.