Валсар-Денк 80мг (Valsar-Denk 80mg)
Хэрэглэх заалт
- Валсар-Денк 80 бэлдмэл нь ангиотензин II-ийн рецепторыг саатуулагч эмийн бүлэгт хамаардаг бөгөөд цусны өндөр даралтыг хянахад тусална.
- Ангиотензин II гэдэг нь судсыг нарийсгаж улмаар цусны даралтыг ихэсгэдэг бие махбодод үүсдэг бодис юм. Валсар-Денк 80 бэлдмэл нь ангиотензин II-ийн энэ үйлдлийг хориглодог. Үүний үр дүнд цусны судас өргөсөж цусны даралт буурна.
Валсар-Денк 80 бэлдмэлийг өөр хоорондоо ялгаатай дараах гурван тохиолдолд хэрэглэж болно.
- Насанд хүрэгсэд, хүүхэд болон 6-18 насны өсвөр үеийнхний цусны өндөр даралтыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Цусны өндөр даралт нь зүрх ба судасны ачааллыг нэмэгдүүлдэг. Хэрэв үүнийг эмчлэхгүй бол тархи, зүрх, бөөрний цусны судсыг гэмтээж улмаар цус харвалт, зүрхний дутагдал эсвэл бөөрний дутагдал үүсгэнэ. Цусны өндөр даралт зүрхний булчингийн шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд хүртэл бууруулах нь эдгээр эмгэг үүсэх эрсдлийг багасгана.
- Зүрхний булчингийн шигдээсээр өвдөөд удаагүй байгаа насанд хүрэгсдийн эмчилгээнд.
- “Удаагүй” гэдэг нь 12 цагаас 10 хоног хүртэл хугацааг хамааруулна.
- Насанд хүрэгсдийн шинж тэмдгийн зүрхний дутагдлыг эмчлэх зорилгоор.
- Валсар-Денк 80 бэлдмэлийг ангиотензин хувиргагч фермент (АХФ)-ийг саатуулдаг бүлгийн бэлдмэлийг (зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хэрэглэх боломжгүй үед хэрэглэх буюу эсвэл бета блокаторыг (зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг өөр бэлдмэл) хэрэглэх боломжгүй үед АХФ-ийг саатуулдаг бэлдмэл дээр нэмэлтээр хэрэглэж болно. Зүрхний дутагдлын үед биед шингэн хуримтлагдсантай холбоотой амьсгаадах болон хөл хавагнах шинж илэрдэг. Энэ нь зүрхний булчин биеийн бүх хэсэгт шаардлагатай цусыг хангалттай хүчээр шахаж чадахгүй үед үүсдэг.
Эсрэг заалт
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Валсартан, шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бодист (6-р хэсгээс харна уу) харшилтай хүмүүс
- Хүнд явцтай элэгний эмгэгтэй хүмүүс
- Жирэмсний сүүлийн 6 сарын турш. Мөн Валсар-Денк 80 бэлдмэлийг жирэмсний эрт үед хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй (Жирэмсэн үеийн хэрэглээ хэсгээс харна уу).
Хэрэв эдгээрийн аль нэг нь танд байгаа бол бэлдмэлийг хэрэглэхгүй.