Вигентин 500/125мг (Vigentin 500/125mg)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
Вигентин бэлдмэлийг бактерийн халдварын богино хугацааны хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын дээд замын халдвар: ердийн антибиотик эмчилгээнд үр дүнгүй байгаа тонзилит, синусит, дунд чихний үрэвсэл
- Бета лактамаза фермент ялгаруулдаг Н.Influenzae болон Branhamella catarrhalis зэрэг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар: цочмог ба архаг явцтай бронхит, гуурсан хоолой уушгины үрэвсэл.
- E.coli, Klebsiella болон Enterobacter зэрэг бактериар үүсгэгдсэн шээс бэлгийн замын хүнд хэлбэрийн халдвар: цистит, уретрит, пиелонефрит
- Арьс ба зөөлөн эдийн халдвар: хатигшил, буглаа, шархны халдвар
- Яс ба үений халдвар: остеомиелит
- Шүдний халдвар: түүшингийн буглаа
- Бусад халдвар: үржилт үр хөндөлт
Эсрэг заалт
- Бета лактамын цагирагт бүтэцтэй антибиотикт харшилтай хүмүүс
- Клавуланы хүчил нь цөс зогсонгишилын шалтгаант элэгний үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул амоксициллин ба клавуланы хүчил эсвэл пенициллин хэрэглэсэнтэй холбоотойгоор шарлалт болон элэгний үйл ажиллагааны эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.