Ксарелто 15мг (Xarelto 15mg)
Хэрэглэх заалт
- Хавхлагын бус гаралтай тосгуурын фибрилляцитай, зогсонгишилт зүрхний дутагдал, артерийн даралт ихсэлт, нас ≥75, чихрийн шижин, өмнө нь цус харвалт, ишемийн түр зуурын халдлага болж байсан зэрэг нэг болон түүнээс дээш тооны эрсдэлт хүчин зүйлтэй насанд хүрсэн хүмүүст цус харвалт болон системийн эмболигоос урьдчилан сэргийлэх
- Насанд хүрэгсдийн гүний венийн тромбоз болон уушигны артерийн тромбоэмболийн эмчилгээ, мөн дахилтаас сэргийлэх.
Эсрэг заалт
- Ривароксабан эсвэл эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг туслах бодист хэт мэдрэг байх
- Эмнэл зүйн ач холбогдол бүхий идэвхитэй цус алдаж байх,
- Их хэмжээний цус алдалтанд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлтэй байх, эмгэг байдал болон алдагдалтай байх, жишээ нь: ходоод гэдэсний шархлаатай байх, эсвэл саявтархан шархлаатай байсан, цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдартай байх, тархи болон нурууны нугасны гэмтэл саявтархан авсан байх, тархи, нурууны нугас эсвэл нүдэнд саявтархан мэс ажилбар хийлгэсэн байх, гавлын дотоод цус харвалт болж байсан, улаан хоолойн венийн өргөсөл оношлогдсон эсвэл сэжиглэгдэж буй, артери, венийн хөгжлийн гажиг, судасны цүлхэн эсвэл тархи, нурууны нугасны том судасны гаж хөгжил.
- Бусад аль нэг антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа, жишээ нь: фракцлагдаагүй гепарин, бага молекул жинтэй гепарин (эноксапарин, дальтепарин зэрэг), гепарины уламжлалт нэгдэл (фондапаринукс зэрэг), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (варфарин, дабигатраны этексилат, апиксабан зэрэг), өөр төрлийн антикоагулянт руу шилжихээс бусад тохиолдол (“Хэрэглэх арга” хэсгийг харна уу) эсвэл фракцаглагдаагүй гепариныг төвийн венийн эсвэл артерийн катетрын нэвтрүүлэх чадварыг хангаж байх шаардлагатай тунгаар хэрэглэж байгаа үед (“Эмийн харилцан үйлчлэл” хэсгийг харна уу).
- Цус бүлэгнэлтийн алдагдал болон Чайлд-Пьюгийн ангилалаар В ба С ангийн элэгний хатуурал зэрэг эмнэл зүйн ач холбогдол бүхий цус алдах эрсдэлтэй элэгний өвчин,
-
Жирэмсэн ба хөхүүл үе
-
18 хүртэл насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд хэрэглэхийг хориглоно (тухайн насны бүлэгт уг эмийн бэлдмэлийн аюулгүй байдал болон үр нөлөөг тогтоогоогүй).