Зафирон 12мкг (Zafiron 12mcg)
Хэрэглэх заалт
- Зафироны үндсэн бодис нь гуурсан хоолой тэлэгч формотерол фумарат юм. Гуурсан хоолой тэлэгчид нь гуурсан хоолойн гөлгөр булчинг сулруулснаар амьсгалын замыг чөлөөлж өгдөг. Энэ үйлдэл нь хурдан эхэлж (1-3 минутанд) 12 цагийн турш үйлчилдэг.
- Капсул бүрт 12 микрограм формотерол фумарат агуулагдах бөгөөд амьсгалуурт хийж хэрэглэхэд зориулагдсан.
Зафироныг дараах заалтаар хэрэглэнэ:
- Гуурсан хоолойн багтраатай өвчтөнд кортикостероидтой хавсран гуурсан хоолойн бөглөрөлт өвчний эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Харшил, хүйтэн агаар болон дасгал хөдөлгөөнөөс улбаатай гуурсан хоолойн агчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Архаг бронхит болон эмфизем хамруулсан хөнгөн, хүнд хэлбэрийн уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ)-ий эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Гуурсан хоолой тэлэх үйлчилгээ нь Зафироныг хэрэглэсний дараа 12 цаг үргэлжилнэ. Тиймээс ихэнх тохиолдолд архаг хүндрэлээс шалтгаалсан гуурсан хоолойн бөглөрөлт өвчнийг эмчлэх зорилгоор өдөрт 2 удаа хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Формотерол фумарат, лактоз (сүүний уураг бага зэрэг агуулдаг)-д харшилтай тохиолдолд, эсвэл бусад найрлагад хэт мэдрэг үед.
- Кортикостеройд эмийн эмчилгээ хангалттай байгаа үед
- Богино үйлчилгээт β2 агонистыг хааяа нэг хэрэглэдэг тохиолдолд
- Зафирон эмчилгээний клиник судалгаанд астма өвчний хүндрэлүүд (“илэрч болох гаж нөлөө”4-р хэсгийн харна уу) ажиглагдсан.
- Астмын гэнэтийн хүндрэлийн үед Зафироныг зөвлөхгүй бөгөөд тунг нэмж болохгүй.
- Амьсгалын замын эмгэгийн эмчилгээнд хэрэглэж буй кортикостеройд зэрэг бусад эмүүдийг зогсоож болохгүй.
- Астмын үед зафирон нь гэнэтийн амьсгал бачууралтанд хэрэглэгдэхүй. Энэ үед богино үйлдэлтэй гуурсан хоолой тэлэгчдийг (сальбутамол г.м) ашиглана.
- Зафирон эмчилгээний үед цусан дах калийн хэмжээ багасаж болох тул зүрхний хэм алдах эрсдэл нэмэгдэж болно. Тийм учраас ялангуяа хүнд хэлбэрийн астмын үед цусан дахь калийн хэмжээг хянаж байх хэрэгтэй.
Парадокс хэлбэрийн гуурсан хоолойн нарийсал
- Зафироныг хэрэглэсний дараа бусад амьсгалуурт эмүүдийн адилаар парадокс хэлбэрийн гуурсан хоолойн нарийсал илэрч болно. Энэ тохиолдолд эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандан эмчилгээг өөрчилж болно.
Хүүхдэд
- 6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
Өндөр настанд
- Насанд хүрэгчдэд хэрэглэх тунтай тэнцүү хэмжээгээр хэрэглэнэ.