А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд
С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй
Бэлдмэлийг дараах өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэх нь зохимжтой
Эмчилгээний тун өвчтөний биеийн байдалд тохирсон байх шаардлагатай.
Клиник үнэлгээнд үндэслэн өдрийн тунг 10 мг-р нэмэгдүүлж болно.
Насанд хүрэгсэд
Оланзапин эмчилгээг өдөрт 5мг-аар эхлэн 10мг хүртэл ихэсгэнэ. Эмийг унтах цагт ууна. Эмийн тунг өвчтөний нас, шинж тэмдэгийг харгалзан тохируулах ба өдрийн дээд тун 20мг-аас хэтрэхгүй. Энэ эмийн шимэгдэлтэнд хоол нөлөөлдөггүй учир хоолыг хяналгүйгээр хэрэглэж болно.
Онцгойлох хүн ам
Тун хэтрэлт
Насанд хүрэгчидэд
ЦУС БОЛОН ТУНГАЛАГЫН ЭМГЭГ
– түгээмэл: эозинофили, хөхрөлт, лейкопени10 , нейтропени10 – Цөөн тохиолддог: цус багадалт, хөхрөлт, лейкоцитоз, захын тунгалагын булчирхайн томролт, нейтропени – Ховор: нормоцит цус багадалт, тромбоцитоз, тромбоцитопени11 ДАРХЛАА ТОГТОЛЦООНЫ ЭМГЭГ – Цөөн тохиолддог: харшлын урвал11 |
БОДИСЫН СОЛИЛЦОО БОЛОН ТЭЖЭЭЛИЙН ЭМГЭГ
– маш түгээмэл: жин нэмэх1 – түгээмэл: хоолны дуршил нэмэгдэх, сахарын хэмжээ нэмэгдэх4, триглицерид ихдэх2,5, хаван, холестерины хэмжээ ихсэх2,3, шээсэнд сахар илрэх – Цөөн: ацидоз, АРТ ихсэх, шингэний дутагдал, гипербилирубинеми, холестерин ихсэх, гиперлипидеми, кали натри багасах, доод мөчдийн хаван, дээд мөчдийн хаван, чихрийн шижингийн кетоацидозын кома, зарим нэгэн ургын гажиг11 – Ховор тохиолдолд: тулай, гипонатриеми, кетоз, усны хордлого, биеийн хэм буурах12 |
МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ӨВЧНҮҮД
– Маш түгээмэл тохиолддог: унтаа байдал, толгой эргэх, Алцхеймерын өвчтэй хүмүүст хэвийн бус алхах, нойргүйдэл, сэтгэл гутрал – Түгээмэл тохиолддог: толгой эргэх, aкатси6 /тайван бус байх/, Паркинсонизм6, дискинез6, эстрапирамид хам шинжe /эмээс хамаарсан хөдөлгөөний алдагдал/, зан аашийн өөрчлөлт, чичрэлт, гипертони, дисфони, парестеси, апати, будилах, сэтгэл хөөрөл, биеэ зохицуулах чадваргүй болох, хэвийн бус төсөөлөл, хий юм харах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй байх, солиорсон байдалтай, сэтгэцийн өвчний хариу үйлдэл үзүүлэх – Цөөн тохиолддог: акинез, архинд донтолт, нийгмийн эсрэг хариу үйлдэл, атакси, ТМС-ийн цочрол, мөчний булчингууд хатуурч чангарах, ухаан алдах, солиорол, хувь хүний зан чанар алдагдах, дисартриа, нүүрний саа, гипоестисиа, гипокинез, гипотонус, бэлгийн дуршил буурах эсвэл ихсэх, ямар нэгэн юм хүсэх, айдас, соматизаци, хүчирхийлэл үйлдэхийг өдөөх, хөших, поздняя дискинези, толгой эргэх, эмийн хамааралт хам шинж, амиа хорлохыг оролдох11, амнези, багтрах, дистони – Маш ховор тохиолддог: ам орчмын саа, кома, энцефалопати, невралги, нистагм, саа, субарахноид цус алдалт, тамхинд донтох, нейролептик эмэнд хэт донтох12, эмийн хамааралт хам шинж 7,12 |
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНҮҮД
– Маш түгээмэл: Ортостатик гипертензи10 – Түгээмэл: Тахикарди, Гипертензи – Цөөн тохиолдолд: ухаан алдалттай болон алдалтгүй гипотензи болон брадикарди, тосгуурын фибрилляци, харвалт, ачаалал ихэдсэн зүрхний дутагдал, зүрх зогсох , цус алдах, толгой хатгаж өвдөх, цонхийх, зүрх дэлсэх, судас тэлэх, ховдлын экстрасистол, QTc шүдний уртсалт, тромэмболизм/уушгины эмболи болон гүний венийн тромбоз/ – Ховор: Артерит, зүрхний дутагдал болон уушигны эмболизм – Маш ховор: Ховдолын фибрилаци, гэнэтийн үхэл |
ДОТООД ШҮҮРЛИЙН ЭМГЭГ
– Түгээмэл тохиолдох: Чихрийн шижин – Ховор: Чихрийн шижингийн ацидоз болон бахуу |
ХОДООД ГЭДЭСНИЙ ЗАМЫН ЭМГЭГ
– Түгээмэл тохиолдох: Хөнгөн, түр хугацааны холинидэвхийн эсрэг нөлөө үзүүлэх ба үүнд өтгөн хатах болон амь хатах, биж хам шинж, бөөлжилт, шүлс гоожих – Цөөн тохиолдох: горойх, улаан хоолойн үрэвсэл, өтгөн алдах, гастрит, гастроэнтрит, буйлны үрэвсэл, өтгөн цустай гарах, амны шархлаа, толгой эргэх, кандидит, шүдний ойролцоох буглаа, шулуун гэдэсээр цус алдах, стоматит, хэлний хаван, шүдний кариес, суулгалт, хэвлий цардайх9 – Ховор: Афтозный стоматит, энтерит, хэхрүүлэх, улаан хоолойн шархлаа, глоссит, нарийн гэдэсний атреси, гэдэс түгжрэх, хэлний өнгө өөрчлөгдөх – Маш ховор: Нойр булчирхайн үрэвсэл11 |
АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГ
– Түгээмэл: Ринит, ихээр ханиалгах, фарингит, амьсгал алдагдах – Цөөн тохиолддог: амьсгалгүйдэх, астма, хамраас цус алдах9, цусаар ханиалгах, гиперпное, гипокси, ларингит, дууны өнгө өөрчлөгдөх – Ховор: Ателектаз, зогсох, гипопное, уушигны хаван, хяхтнасан амьсгал |
ЭЛЭГ ЦӨСНИЙ ЭМГЭГ
– Түгээмэл: шинж тэмдэггүй элэгний аминотрансфераз /ALT, AST/ ферментүүдийн хэмжээний өөрчлөлт, тэр дундаа эмчилгээний эхний үед – Ховор : Элэгний өөхөн хуримтлал, гепатит (гепатоцелуллар, холестатик эсвэл нийлмэл элэгний өвчин зэрэг орно)11 – Маш ховор : Шарлалт |
АРЬС БОЛОН АРЬСАН ДООРХ ЭДИЙН ӨВЧНҮҮД
– Түгээмэл : Хөлрөх, тууралт – Цөөн тохиолдох: Гэрэлд мэдрэгших, батга, арьс хуурайшилт, үс унах, контакт дерматит, экзем, толбот гүвдрүүт тууралт, загатналт, арьсны тосны ялгаралт ихсэх, арьсны өнгө өөрчлөгдөлт, арьсны шархлаа, чонон хөрөс, яр, цэврүүт тууралт – Ховор : хэвийн бус үсжилт, идээт тууралт |
ЕРӨНХИЙ ӨВЧНҮҮД БОЛОН ТАРЬСАН ХЭСЭГТ ҮҮСЭХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
– Түгээмэл: Хүчгүй болох, Халууралт10, нуруу өвдөх, цээжээр өвдөх, шүд өвдөх, томуугийн хам шинж, тарьсан хэсэгт өвдөх, ядрах, хавагнах – Цөөн тохиолддог : Хэвлий цардайх, дагжин чичрэх, нүүрээр хавагнах, ядрах, мөөгөнцөртөх, хүзүүгээр өвдөх, хүзүү хөших, аарцагаар өвдөх, гэрэлд мэдрэгших урвал, гэдсээр өвдөх – Ховор : Шарталт, гэнэтийн үхэл |
БУЛЧИН, АРАГ ЯС БОЛОН ХОЛБОГЧ ЭДИЙН ЭМГЭГҮҮД
– Их түгээмэл : Артроклиз, татвалзах – Түгээмэл : Артрит, артроз, шөрмөс татах, хүчгүй болох, үеээр өвдөх9 – Ховор: Ясаар өвдөх, бурсит, булчингийн эмгэг, ясны сийрэгжилт, ревматойд артрит, рабдомиолиз11 |
ӨВӨРМӨЦ МЭДРЭХҮЙН ЭРХТЭН
– Түгээмэл: амблиопи (хараа бүдгэрэх), хэвийн бус хараа, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл – Цөөн тохиолдох: хэвийн бус зохицуулга, блефарит (зовхины үрэвсэл), катаракт, дүлийрэл, диплоп (юмыг давхар харах), ксерофталм (нүд хуурайших), чих өвдөх, нүдний цус харвалт, нүд үрэвсэх, нүд өвдөх, хэвийн бус нүдний булчин, дисгевсиа, тиннитус (чих шуугих). – Ховор: нүдний эвэрлэг бүрхэвчийн гэмтэл, глауком, кератоконьюктивит, нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх, хүүхэн хараа нарийсах, хүүхэн хараа томрох, нүдний болор нөсөөтөх. |
БӨӨР БА ШЭЭСНИЙ ЗАМЫН ЭМГЭГҮҮД
– Түгээмэл: давсаг султай байдал, шээсний замын халдвар, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, онгон хальсны өөрчлөлт – Цөөн тохиолддог: үрийн шингэний хэвийн бус ялгаралт, сарын тэмдэг үзэгдэхгүй болох, хөх эмзэглэх, цистит, сарын тэмдэг багасах, дизури, хөхөөр хооллолт, гинекомаст (эрэгтэй хүнд хөх ургах), цустай шээх, бэлгийн сулрал, сарын тэмдэг ихсэх, менорраги (сарын тэмдгийн урсгал ихсэх), метрорраги (сарын тэмдгийн хооронд үтрээнээс хэвийн бус цус алдалт), шэс задгайрах, сарын тэмдгийн өмнөх хам шинж, идээтэй шээх, шээсний давтамж өрчлөгдөх, шээс хаагдах, ховордох, үтрээний фибромын гипертрофи, үтрээний цус алдалт, шээсний саатал11. – Ховор: албуминури, хөх томруулах, мастит, шээс ховордох. |
НӨХӨН ҮРЖИХҮЙН ТОГТОЛЦОО БА ХӨХНИЙ ЭМГЭГҮҮД
– Түгээмэл: эр: бэлгийн сулрал, Эм ба эр: бэлгийн сэрэл багасах – Цөөн тохиолддог: Эм- сарын тэмдэг үзэгдэхгүй болох, хөх сүүжих, хөх томруулалт, Эр- гинекомаст (эрэгтэй хүнд хөх ургах), хөх томруулалт. – Маш ховор: приапизм12. |
ШИНЖИЛГЭЭГЭЭР
– Их түгээмэл: сийвэнд пролактины түвшин ихсэх8 – Түгээмэл: ихэссэн алкалин фосфатаз10, өндөр креатины фосфокиназ11, ихэссэн гамма-глютамил трансфераз10, ихэссэн шээсний хүчил10 (mmol/L) – Цөөн тохиолдолд: нийт билирубин ихэссэн |
1Эмнэл зүйд биеийн жин нэмэгдэж буй эсэхийг түүний биеийн жингийн индексд /БЖИ/ тулгуурлан хянана. Богино хугацааны эмчилгээнд (дундажаар 47 хоног үргэлжлэх), биеийн жин ихсэлт ≥7%-аар ихсэх нь маш түгээмэл (оланзепин 22,2%-ийг плацебо 3% харьцуулахад оланзепины бүлэг дунджаар эмчилгээний 8 долоо хоногт биеийн жин 7%-аар нэмэгдсэн), ≥15% түгээмэл /оланзепин 4,2%-ийг плацебо 0,3% харьцуулахад оланзепинын бүлэг дунджаар эмчилгээний 12 долоо хоногт биеийн жин 15%-аар нэмэгдсэн ( мөн ≥25% ховор /0,8%). Өвчтөний биеийн жин ихсэлт ≥7%, ≥15%, ≥25%-аар удаан хугацааны эмчилгээний явцад (ойролцоогоор 48 долоо хоног) маш түгээмэл тохиолддог (64,4%, 31,7%, 12,3% тус тус ).
2Суурь түвшин (˂5,56 ммоль/л ) нь мацаг барих үед ихссэн (˂7ммоль/л). Мацаг барих үеийн сахарын суурь түвшин (≥5,56-˂7 ммоль/л/ ихсэх /≥7 ммоль/л) их түгээмэл.
3Липидийн суурь түвшин (холестерол, LDL холестерол, триглицерид) ихсэх нь липид солилцоо алдагдсан өвчтөнд илүү ажиглагдана.
4Суурь түвшин (˂5,17 ммоль/л ) нь мацаг барих үед ихссэн (≥6,2ммоль/л). Мацаг барих үеийн холестеролын суурь түвшин (≥5,17-˂6,2 ммоль/л ) ихсэх (≥6,2 ммоль/л) их түгээмэл.
5Суурь түвшин (˂1,69 ммоль/л ) нь мацаг барих үед ихссэн (≥2,26ммоль/л). Мацаг барих үеийн триглицерид суурь түвшин (≥1,69-˂2,26 ммоль/л ) ихсэх (≥2,26 ммоль/л) их түгээмэл.
6Эмнэл зүйн судалгаагаар оланзепин эмчилгээнд өвчтөнд паркинсонизм, дистони үүсэх нь тооны хувьд өндөр, гэхдээ плацебо бүлгээс их ялгаатай биш. Оланзепины хэрэглээнээс паркинсонизм, акатиз, дистони үүсэх нь титрлэсэн галоперидолоос бага байна. Хувь хүний хурц болон удааширсан эктрапирамидын хөдлөлтэй холбоотой гүйцэд мэдээлэл байхгүй ба энэ нь оланзепин удааширсан дискинези, эсвэл бусад удааширсан экстрапирамид хам шинжид нөлөөлнө гэсэн үнэлгээ өгч чадахгүй.
7Хурц хам шинжүүд болох хөлрөх, нойргүйдэх, салганах, дотор муухайрах, бөөлжих зэрэг илэрвэл оланзепины хэрэглээг шууд зосгооно.
8Плацебо хяналтын 9 бүлэгтэй 12 долоо хоногийн эмнэл зүйн туршилтаар сийвэнгийн пролактины хэмжээ оланзепин хэрэглэж буй өвчтөнд хэвийн түвшинээс 30%-аар нэмэгдсэн нь ажиглагдсан (плацебо хяналтын бүлэгт 10,5%).
9Оланзепины эмнэл зүйн үзүүлэлтээс гаж нөлөөний үзүүлэлт авсан.
10Оланзепины эмнэл зүйн үзүүлэлтээс хэмжсэн утгаар үнэлсэн.
11Оланзепины эмнэл зүйн үр дүнгээс хэрэглээний дараах үзүүлэлтээс гаргасан.
12Оланзепины эмнэл зүйн үр дүнгээс хэрэглээний дараах үзүүлэлтээс харьцуулан гаж нөлөөний илрэл 95%-аас ихгүй байна.
Бодисын солилцоо, тэжээлийн өөрчлөлтүүд
Маш түгээмэл: биеийн жин нэмэгдэх13, триглицеридын түвшин нэмэгдэх14, хоолны дуршил нэмэгдэх Түгээмэл: холестеролын түвшин өндөрсөх15 |
Мэдрэлийн системийн эмгэгүүд
Түгээмэл: ам хатах |
Элэг-цөсний эмгэгүүд
Маш түгээмэл: элэгний аминотрансфераз өндөрсөх (АЛАТ, АСАТ) |
Судалгаагаар
Маш түгээмэл: нийт билирубин буурах, GGT ихсэх, сийвэнгийн пролактины түвшин өндөрсөх16 |
13Богино хугацааны эмчилгээнд (дунджаар 22 хоногт) биеийн жин (кг) ≥7%-аар нэмэгдэх нь маш түгээмэл (дунджаар 4 долоо хоногийн эмчилгээнд 40% нь оланзапины нөлөөгөөр 7% биеийн жин нэмэгдсэн ), түгээмэл ≥15% жин нэмэгдэх ( дунджаар 19 долоо хоногийн эмчилгээнд 7,1% нь оланзапины нөлөөгөөр 15% биеийн жин нэмэгдсэн ) ба ≥25% энэ нь түгээмэл (2,5%) байсан. Удаан хугацааны эмчилгээнд (наад зах нь 24 долоо хоног) 89,4% нь ≥7%, 55,3% нь ≥15% ба 29,1% нь ≥25%-аар биеийн жин нэмэгдсэн.
14Дэглэмийн үед хэвийн суурь түвшин (<1,016 ммоль\л) нь ихсэх нь (≥1,467 ммоль\л) дэглэмийн үеийн триглицеридын суурь түвшин (≥1,016ммоль\л – 1,467ммоль\л) ихсэнэ (≥1,467ммоль\л).
15Холестеролын хэвийн суурь түвшин (<4,39 ммоль\л) өөрчлөгдөн ихсэх ( ≥5,17ммоль\л ) нь түгээмэл ажиглагддаг. Нийт холестеролын суурь түвшин (≥4,39- – 5,17ммоль\л) ихсэнэ (≥5,17ммоль\л).
16Шизофрени, хоёр туйлт эмгэгтэй өсвөр насныханд дангаар оланзепины эмчилгээний плацебо хяналтын бүлэгтэй судалгаанд сийвэнгин пролактины концентрацийг харьцуулахад оланзапины бүлэгт 47%, плацебо хяналтын бүлэгт 7% байсан. Эмнэл зүйн судалгаагаар оланзапин хэрэглэсэн 454 өсвөр насныханд сарын тэмдэгийн өөрчлөлт1 ( эмэгтэйд1% [2\168]), бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт2 (эрэгтэйд, эмэгтэйд 0,7% [3\454] ), хөхний өөрчлөлт3 (эрэгтэйд 2% [3\168], эмэгтэйд 2% [7\286])
Насанд хүрэгчидэд хийсэн эмийн харилцан нөлөөллийн судалгаагаар
Ерөнхий анхааруулга
Тусгай анхааруулга
Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ
Хүүхдийн хэрэглээ
Хадгалалтанд тавигдах шаардлага
Бусад
ХАДГАЛАЛТ
ДУУСАХ ХУГАЦАА
САВЛАЛТ