Тодорхойлолт: Цээжний хөндийд агуулагдах дотор эрхтнүүд, цээжний ханын бүтцэд гарсан эмгэг өөрчлөлт болон цээжний хөндийгөөр дамжих мэдрэл цочирох буюу цээжний хөндийгөөс гаднах эмгэг өөрчлөлтийн үед цээжинд үүсэх өвдөлтийг цээжний өвдөлт гэж үздэг. Иймд энэ нь маш олон төрлийн өвчний үед тохиолдох харьцангуй нийтлэг шинж тэмдэг юм.