Skip to main content
- Тодорхойлолт: Зүрхний хэт авиан шинжилгээг мэргэжлийн хэллэгээр эхокардиографи (ЭхоКГ) хэмээн нэрлэдэг бөгөөд ЭхоКГ нь зүрхний тасагт өдөр тутам хийгддэг, зүрхний дүрс оношилгооны аргуудаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг онош тогтоох болон хяналт тавихад тохиромжтой шинжилгээ юм. Үүний бичигдсэн хэлбэр буюу шинжилгээний хариуг эхокардиограмм гэж нэрлэх ба эмч эхокардиограммд дүгнэлт өгч радиологийн оношийг тавьна.
- Өөр нэршлүүд: Зүрхний хэт авиан шинжилгээ (ЗХАШ), зүрхний эхо
- Практик хэрэглээ: Байршлаар нь зүрхний эхог доорх байдлаар хэрэглэнэ.
- Трансторакал эхокардиографи: Хэвийн зүрхний эхо буюу цээжний хананд датчиг байрлана (transthoracal echocardiography/TTE)
- Трансэзофагаль эхокардиографи: Улаан хоолойгоор дамжуулан хийгдэх зүрхний эхо буюу дурангийн тусламжтай тусгай зориулалтын датчиг улаан хоолойд байрлан зүрхийг шинжилнэ (transoesophageal echocardiography/TEE)
Цааш унших