Дэд гарчиг
Аутизмын хүрээнийн эмгэг (Autism spectrum disorder)
Аутизмын хүрээний эмгэг хүүхдийн сэтгэцийн хөгжлийн эрт үед буюу хүүхдийг нярай байх үеэс эхэлдэг. Уг эмгэгийг мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж үздэг бөгөөд туйлширмал зан үйл, явцуу хүсэл сонирхол, давтагдмал үйлдлүүдээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд тухайн хүний бага насанд буюу хүүхэд байх үед илэрч хүүхдийн нийгмийн оролцоо, сургалтын явцад нөлөөлдөг.
Гэхдээ зарим үед шинж тэмдэг нь хожуу буюу хүүхдийн нийгмийн хариуцлага нэмэгдэж хязгаартаа хүрэх үед илэрдэг. Аутизмын хүрээний эмгэг нь оюуны бэрхшээл хавсарсан, эсвэл хавсраагүй байж болно. Шинж тэмдэг нь хөгжлийн үе шат, нас, хүрээлэн буй орчин нөхцөл зэргээс хамааран харилцан адилгүй байна. Мөн өдөр тутмын амьдралд нь саад бэрхшээл учруулах хэмжээнд шинж тэмдэг хүчтэй илэрдэг, эсвэл шинж тэмдэг, зовиур нь хөнгөн, өдөр тутмын амьдралд бараг саадгүй оролцдог гэх зэргээр олон янз байдаг.
Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг. АХЭ-ийн дотор “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэргийн хэд хэдэн төрлийн аутизмын эмгэг багтдаг. Аль ч төрлийн аутизмтай хүнд дараах гурван бэрхшээл заавал байдаг. Үүнд: 1. Хэл яриа ба харилцааны бэрхшээл 2. нийгмийн харилцааны бэрхшээл 3. Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл Зөвхөн нэг нь эсвэл хоёр нь байвал гэхээсээ илүүтэй энэхүү гурван шинж тэмдэг заавал байх ба аль нь илүү тод илэрч буйгаар тодорхойлогдоно.
Аутизмын хүрээний эмгэгггдийн шалтгаан нь ярвиг төвөгтэй бөгөөд олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг хэдий ч дараах хүчин зүйлсийг голчлон нөлөөлдөг гэж үздэг:
- Генетик
- Хүчтэй суурь хандлага
- маш олон ген аутизмтэй холбоотой болох нь тогтоогдсон аутизм тусах магадлалыг нэмэгдүүлнэ
- Байгаль орчны тодорхой нөхцөл аутизм үүсгэнэ гэсэн нотолгоо одоог хүртэл байхгүй
- аутизм тусах магадлалыг ихэсгэнэ
Тархвар зүй
Эмнэлзүй
Оношлогоо
Эмчилгээ
Асуумж
Ялгах оношлогоо
Тавилан
Өвчний код (ICD11)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг …
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Вакцин (Vaccine)
Халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл уг бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэлийг хэлнэ.
Аутизмын хүрээний эмгэг /АХЭ/-тэй хүүхдийг 18 сартайгаас нь эсвэл түүнээс эрт илрүүлэх боломжтой байдгийг судлаачид тогтоожээ. Хүүхэд 2 нас хүрэх үед туршлагатай мэргэжилтнээр оношлуулах нь хамгийн найдвартай гэж үздэг.
Нэг өндгөн эсийн гаралтай ихэр болон төрсөн ах дүүд тохиолдох нь өндөр