Дэд гарчиг
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Онкологи буюу хавдар судлал нь хавдар () -ыг судалдаг анагаахын шинжлэх ухаан билээ. Энэхүү бүлэгт онкологийн онолын тодорхойлолтууд болон хавдрын үүсэлт, мөн хавдрын оношилгоо, эмчилгээний зарчмын талаарх онкологийн суурь ойлголтуудыг тайлбарласан учир хавдарт өвчнүүдийг судлахын өмнө заавал уншиж танилцахыг санал болгож байна.
Гистологийн шинжилгээ нь онкологийн үндсэн шинжилгээ бөгөөд хавдарын таних тэмдэг (Eng.: Tumor ) буюу гистологийн өөрчлөлт, хорт хавдрын эсийн ялгарлын зэргийг (Grading буюу grading) тодорхойлох боломж бүрддэг. Хавдрын тархалтыг олон улсад стандартчилсан ангиллаар үнэлдэг. Ингэснээр дэлхийн даяар онкологийн судалгааг агуулгын хувьд ойртуулж олон орны судлаачид өөр хоорондоо амархан ойлголцон хурдан мэдээлэл солилцох боломж бүрдэхээс гадна, өвчний прогноз болон эмчилгээг стандартчилах боломжтой болж буй давуу талтай байдаг.
Алсын үсэрхийллийн замыг нийтлэг тохиолдох байдлаар нь уушгинд үсэрхийлэх хөндийн венээр дамжих хэлбэр, элэг рүү үсэрхийлэх үүдэн венээр дамжих хэлбэр хэмээн ялгаж үздэг. Гэвч практикт энэ ангилал нь хязгаарлагдмал учир метастаз биеийн хаана ч үүсэх боломжтойг санах хэрэгтэй. Хавдрыг илрүүлэх шинжилгээний (гистологийн шинжилгээнээс өмнө эсхүл балархай нөхцөлд гистологи заавал хийсэн байх) дараа хавдарт өвчнийг ангилснаар (Ж.нь: TNM-р) эмчилгээг (ихэвчлэн өвчний эрт үе шатанд) эсхүл (ихэвчлэн өвчний хожуу үе шатанд) концепт буюу чиглэлээр явуулах эсэхээ шийдэх боломж бүрдэнэ.
Хавдрыг мэс заслын аргаар авахаас өмнө болон авсны дараа нь хими+туяа(эсхүл аль нэг нь) хийх боломжтой байдаг . Эмчилгээ амжилттай болох магадлал нь өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.
- Tumor (lat. tumor = "хавдар"): Үндсэндээ бүх төрлийн эд хэвийн бус/гажиг (abnormal) байдлаар хэмжээгээрээ томрохыг илэрхийлнэ. ≈ хавдах
- Neoplasm/neoplasia (greek: neo = "шинэ", plastein = "хэлбрүүд"): Хүний биеийн эсээс үүсэлтэй хэвийн бус/гажиг эд (tissue) шинээр үүсэх. Энэ нь эсвэл аль нь ч байж болно.
- Хавдрын үнэлгээ/дигнити (Eng.: dignity, lat.: dignus – үнэ цэнэ, үнэлгээ) - Энэхүү ойлголтод хавдрын буюу неоплазийн биологийн бие махбодид үзүүлэх шинж байдал, өөрөөр хэлбэл хэр зэрэг байгааг нь үнэлэх үнэлгээ
- Хавдрыг үнэлгээгээр буюу түүний биологийн шинж төрхөөр нь хортой болон хоргүй хэмээн ангилахаас гадна:
- Завсрын хавдар (Borderline tumor) - Хавдрын үнэлгээг тодорхойлох боломжгүй тухайн хавдар нь ургалт буюу ойр орчимд нэвчиж үсэрхийлдэггүй. Хамгийн элбэг тохиолддог нь өндгөвчний завсрын хавдар (borderline ovarian tumor)
- Carcinoma in situ/CIS – хавдрын урьдал үе (obligatory precancer), өөрөөр хорт хавдрын эд нь үндсэн хавдрын гарал үүсэл болсон эдээс суурин мембранаар тусгаарлагдсанаар хорт хавдар инвасив байдлаар үсэрхийлэхгүй.
- Хагас/хязгаарлагдсан хортой хавдар (Semi-malignant Tumor) – орчмын эдийн бүтэц хүчтэй алдагдсан, хавдрын ургалт ойр орчимдоо нэвчилт ихтэй боловч холын метастаз өгдөггүй онцлогтой. Мэс заслын эмчилгээний дараагаар олон дахин давталт өгдөг.
Хавдрын үнэлгээгээр ангилах нь ()
Хавдрын үнэлгээгээр ангилах нь (dignity) | ||
|---|---|---|
| Хоргүй хавдар | Хорт хавдар |
Орчмын эдээс ялгарсан байдал |
|
|
Өсөлт/ургалтын онцлог байдал |
|
|
Макроскопд харагдах байдал |
|
|
Микроскопд харагдах байдал |
|
|
Метастаз болон давталт () |
|
|
|
| |
Хавдарыг зөвхөн хавдрын үнэлгээгээр (dignity) ангилахаас (benign vs. Malignant хэмээн) гадна фенотипээр (phenotype – морфологи болон физиологийн шинж төрхөөр нь) нь ангилдаг.
Хавдрын үнэлгээ (dignity) болон фенотипээр хавдрыг ангилах нь | |||
|---|---|---|---|
| Гарвал эд /Хавдар тухайн эдээс үүснэ/ | Хоргүй хавдар | Хорт хавдар |
Хучуур эдийн хавдар |
|
|
|
|
| ||
|
|
| |
Мезенхим эдээс (mesenchyme) гаралтай хавдар |
|
|
|
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
Мезенхим эдээс /(mesenchyme)/ гаралтай хавдарын өвөрмөц бүлэг |
| — |
|
| — |
| |
Нейроэктодермын хавдрууд / (neuroectoderma)/ |
|
|
|
|
|
| |
Үүдэл эсийн хавдар (germ cell tumors) |
|
|
|
үеийн хавдрууд |
| — |
|
Хавдарын үүсэлт/Карциногенез (Carcinogenesis, oncogenesis, tumorigenesis)
Хавдрын үе шат (Staging)
Хорт хавдрын эсийн ялгарлын зэрэг (Grading)
Метастаз (Хавдрын үсэрхийлэл)
Хавдрын эсрэг (antineoplastic) эмчилгээний зарчим
Эмчилгээний үр дүнг тодорхойлох
Хавдрын бүртгэл
Биеийн үзүүлэлт (ECOG-Score/Karnofsky Performance Status)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
TNM
Tumor, Node, Metastasis – Хавдар, тунгалгийн зангилаа, үсэрхийлэл
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Инвазив
Бие махбодид гаднаас нэвтрэн тодорхой хэмжээгээр гэмтээж хийгддэг оношилгоо, эмчилгээний аргуудыг инвазив гэнэ (биопси, нугасны хатгалт, зүрхний катетерт оношилгоо г.м.); мөн хавдрын нэвчилт ургалт, халдварын нэвчилт тархалтыг илэрхийлнэ.
Рецидив
Өвчин анх бүрэн эдгэрсний дараа дахин шинээр үүсэхийг рецидив буюу өвчний дахилт гэнэ (жишээ нь хавдар эдгэрээд хэдэн жилийн дараа ижил хавдраар дахин өвдөх).
ЦМЛ
Цочмог миелобластын лейкеми (Acute myeloid leukemia - AML) нь насанд хүрэгчдэд ихэвчлэн оношлогддог.
Ходжкины бус лимфом (Non-Hodgkin lymphoma)
Лимфийн системийн эсүүдээс буюу ихэнхдээ (80%) B эсээс, ховор тохиолдолд (20%) Т эс болон NK эсээс үүсдэг олон төрлийн хортой хавдрын бүлэг өвчин юм.
Меланома (Melanoma)
Меланоцит буюу биед меланин үйлдвэрлэдэг эсүүдээс үүсдэг хорт хавдар бөгөөд ихэвчлэн эпидермисийн суурь давхаргын меланоцитээс үүсдэг боловч бусад хэсэгт байрлах меланоцитээс ч үүсч болно. Арьсны хорт хавдрын улмаас нас барах хамгийн нийтлэг шалтгаан юм.
Нейробластома (Neuroblastoma)
Нейробластома нь симпатик мэдрэлийн тогтолцооны хорт хавдар бөгөөд мэдрэлийн хавтангийн эсүүдээс (neural crest cells) үүсдэг. Энэ нь хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог гавлын гаднах хатуу хавдар бөгөөд нярайд тохиолддог хамгийн түгээмэл хорт хавдар юм.
Tumor (lat. tumor = "хавдар"): Үндсэндээ бүх төрлийн эд хэвийн бус/гажиг (abnormal) байдлаар хэмжээгээрээ томрохыг илэрхийлнэ. ≈ хавдах (Хавдар бол үрэвслийн таван шинжийн нэг гэдгийг бид мэднэ.
Entity – зөв тохирох үг одоогоор олдоогүй учир таних тэмдэг хэмээн орчуулав: нэг гарал үүсэл, шалтгаантай өвчнүүдийг энэхүү нэршил дор оруулсан (гарал үүсэл, шалтгааныг илрүүлэхэд чиглэн) бол харин хам шинжид өөр өөр шалтгаан үүсэлтэй ч ижил болон ойролцоо шинж тэмдгээр үүсдэг өвчнүүдийг багцлан илэрхийлсэн байдаг.
Eng.: malignancy - Хавдарын хоруу/хорт чанар, өөрөөр хорт хавдарын хоруу чанар хэмээн орчуулсан энэхүү ойлголтод бие организмыг тодорхой хугацааны дотор сөнөөж утсгах өвчний шинж байдлыг (characteristic) илэрхийлнэ. Эмчилгээ хийхгүй бол хорт хавдар бүхий өвчнүүд (malignant disease) үхэлд хүргэж өвчин төгсөнө.
curative – өвчнийг бүрэн эдгээх
palliative – шинж тэмдгийг бууруулан зовиурыг арилгах/багасгахад чиглэсэн эмчилгээний төрөл
neoadjuvant therapy - Хавдрыг мэс заслын аргаар авахаас өмнөх хими(+туяа) эмчилгээ, adjuvant therapy- Хавдрыг мэс заслын аргаар авсны дараах хими(+туяа) эмчилгээг ийнхүү нэрлэнэ
Ямар төрлийн хавдар, аль шатанд байгаагаас шалтгаалан эмчилгээ харилцан адилгүй үр дүнтэй.
Хавдар бол үрэвслийн таван шинжийн нэг гэдгийг бид мэднэ.
lat.: malignus – муугаар өөрчлөгдсөн, Монгол хэлэнд хортой/малигнант, өвчинг нь өмөн гэж нэрлэнэ.
lat.: benignus - зөөлөн, нөхөрсөг, буянтай, хөнгөн явцтай, Монгол хэлэнд хоргүй гэж нэрлэгддэг
lat.: муугаар өөрчлөгдсөн, мон.: хортой, ихэвчлэн хавдар, өөр өвчний үед эдгэшгүй үхлийн аюултай гэсэн утгаар хэрэглэгддэг.
borderline ovarian tumor - Эмчилгээ хийхгүй бол хорт хавдарт шилжинэ.
Хэсэг хугацааны дараа буюу нууц үе /latency time/ өнгөрч хавдрын эсүүд суурин мембранд нэвтэрснээр хорт хавдарт шилжинэ.
Энэхүү нэршил клиникт ховор, голцуу судалгааны чиглэлд хэрэглэгддэг.
Энэхүү ойлголтод хавдрын буюу неоплазийн биологийн бие махбодид үзүүлэх шинж байдал, өөрөөр хэлбэл хэр зэрэг малигнант (lat.: муугаар өөрчлөгдсөн, мон.: хортой) байгааг нь үнэлэх үнэлгээ
хавдар болон эрүүл эд хоорондоо хэрхэн зааглагдсан байдал
embryonal – Үр хөврөлийн үеийн хөгжлөөс эсхүл шууд урагт үүссэн