Дэд гарчиг
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Баруун ба зүүн уушги тус бүр нь дэлбэнүүдээс бүрдэх бөгөөд эдгээр нь агаар дамжуулах үүрэг бүхий гуурсан хоолойнуудтай. Эдгээр гуурсан хоолойн төгсгөлд хийн солилцоо явагддаг цулцангууд байрладаг. Уушгины цулцан нь хялгасан судасны тороор бүрхэгдсэн байх бөгөөд энд хялгасан судас ба цулцангийн хооронд хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн солилцоо явагдана.
Цулцангаас бусад хэсэг нь сормууслаг намираа хучуур эдээс тогтдог ба эдгээр эсүүд нь уушгийг хамгаалах, цэвэрлэх үүрэгтэй. Харин цулцангууд нь маш нимгэн хучуур эсээр бүрхэгдсэн тул агаарын солилцоо хялгасан судсаар амархан явагдах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Уушгины хялгасан судсууд нь цусны бага эргэлтийн тогтолцоонд хамаарна. Энэхүү тогтолцооны дагуу зүрхний баруун ховдлоос хүчилтөрөгчөөр ядмаг цус уушгинд ирж, хүчилтөрөгчөөр баяжсаны дараа зүрхний зүүн тосгуурт хүргэгддэг.
Уушги товч танилцуулга
- Хэлбэр:
- Уушги нь дугуй конус хэлбэртэй
- Эзэлхүүн:
- Баруун уушги: Ойролцоогоор 1.5 литр
- Зүүн уушги: Ойролцоогоор 1.4 литр
- Гадаргуугийн талбай
- Ойролцоогоор 100 м²
- Жин
- Ойролцоогоор 800 грамм
- Гадаргуу ба ирмэг
- Гадаргуу:
- Хавирганы гадаргуу
- Өрцний гадаргуу
- Голтын гадаргуу
- Дэлбэн хоорондын гадаргуу
- Ирмэг:
- Урд ирмэг
- Доод ирмэг
Бүтэц
Баруун болон зүүн уушги тус бүр хэд хэдэн дэлбэнгүүдээс тогтдог. Дэлбэн бүр нь цаашид үйл ажиллагааны нэгж болох сегментүүдэд хуваагддаг.
Уушгины бүтэц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ
- Агаар дамжуулах хэсэг
- Хийн солилцоо явуулах хэсэг
Агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоо
Уушгины дэлбэн болон сегмент бүр нь өөрийн гэсэн агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоотой. Гуурсан хоолой нь ойролцоогоор 20 удаа салаалж, салбарласан байдаг.
Салаалалтын түвшинээр нь дараах байдлаар ангилна
- Гол гуурсан хоолой
- Дэлбэнгийн гуурсан хоолой
- Сегментийн гуурсан хоолой
- Субсегментийн гуурсан хоолой
Зүүн уушгины онцлог
- Зүүн уушги нь хоёр дэлбэнтэй бөгөөд нийт 9 сегментээс бүрдэнэ
- Мөгөөрсөн хоолойноос салаалсан гол гуурсан хоолой зүүн уушги руу орохдоо хөндлөн чиглэлтэйгээр салаалж ордог.
Баруун уушгины сегментийн хувиарлалт
- Дээд дэлбэн: I–III сегмент
- Дунд дэлбэн: IV–V сегмент
- Доод дэлбэн: VI–X сегмент
Зүүн уушгины сегментийн хуваарилалт
- Дээд дэлбэн: I–V сегмент
- Доод дэлбэн: VI, VIII, IX, X сегмент
Зүүн уушги | Баруун уушги | |
|---|---|---|
Дэлбэн болон Сегмент |
|
|
Гуурсан хоолой |
|
|
Гуурсан хоолой ба цулцан
Энэхүү тогтолцоо нь хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хийн солилцоог явуулах үндсэн үүрэгтэй. Гол гуурсан хоолой нь салбарлан нарийссаар, цулцангийн цорго цаашлаад цулцангийн уут болон салаална.
Нийтдээ ойролцоогоор 300 сая орчим цулцан байдаг бөгөөд эдгээрийн нийт гадаргуугийн талбай нь ойролцоогоор 100 м² хүрдэг. Энэ том талбай нь хий солилцооны үр ашигтай явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үйл ажиллагаа: Гол үүрэг нь гадна орчноос хүчилтөрөгч авч, түүнийг цусаар дамжуулан бие махбодын бүх эд эсэд хүргэх явдал юм. Үүний зэрэгцээ эсийн бодисын солилцооны дүнд үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулна.
Цулцангууд нь өөр хоорондоо цулцан хоорондын таславчаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ хана нь хялгасан судаснууд болон уян ширхгийг агуулсан байдаг.
Кохын нүх: Цулцан хоорондын хананд байрлах Кохын нүх гэж нэрлэгддэг жижиг нүхнүүд нь цулцангуудын хооронд агаар болон шингэний солилцоо явагдахад тусалдаг бүтэц юм.
Уушгины байрлал зүй | ||
|---|---|---|
Уушгины гадаргуу | Зүүн уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд | Баруун уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд |
Голтын гадаргуу |
|
|
Өрцний гадаргуу |
| |
Хавирганы гадаргуу |
| |
Цусан хангамж
Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт
Микроскопийн анатоми
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Дунд шугам
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Зүрхний байрлалтай холбоотой энэ онцлог үүсдэг
Харин баруун уушги нь 3 дэлбэн, 10 сегтенттэй байдаг
VII-р сегмент маш жижиг хэмжээтэй тул VIII-р сегменттэй хамт нэгтгэж тооцдог
Дээд болон доод
Дээд, дунд, доод
Амьсгалын замд гадны биет орох
ductuli alveolares
sacculi alveolares