Дэд гарчиг
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Улаан хоолойг анатомийн байрлалаар нь 3 хэсэгт хуваадаг, мөн физиологийн 3 нарийсалтай. Улаан хоолойн хана нь салст, салстын доод, булчингийн болон адвентици гэсэн 4 давхаргатай.
- Үйл ажиллагаа: хоол хүнсийг залгих, хоол боловсруулах тогтолцоонд дамжуулах үүрэгтэй
- Хэлбэр: гуурс хэлбэрийн
- Хэмжээ:
- Урт: 23-25 см
- Үүдэн шүднээс эхлээд амны хөндий, залгиур, улаан хоолойн бүх хэсгүүдийн нийт урт 40-42 см
- Өргөн: 1-2 см диаметртай
Байрлал зүйн анатоми
Улаан хоолой нь хүний биеийн гол шугамын бага зэрэг баруун талаар байрладаг, хүзүү хэсэгт бамбай булчирхайтай, цээжний хэсэгт цагаан мөгөөрсөн хоолойн ард , гол судасны баруун талаар доош уруудан, өвчүүний ксифойд процессус ясны дор өрц рүү ялимгүй зүүн тийш нэвтрэн ордог.
| Урд тал | Ар тал | Баруун | Зүүн |
|---|---|---|---|---|
Улаан хоолойн хүзүү ба цээжний хэсэг |
|
|
|
|
Улаан хоолойн хэвлийн хэсэг |
|
|
|
|
Улаан хоолойн анатомийн хэсгүүд, нарийслууд
Улаан хоолойг анатомийн байрлалаар нь 3 хэсэгт хуваадаг.
- Pars cervicalis - хүзүүний хэсэг CVI - TI хүртэл. 5-8 см урт.
- Pars thoracica - цээжний хэсэг ThI - ThXI хүртэл. 15-18 см урт.
- Pars abdominalis - хэвлийн хэсэг ThXI хүртэл. Хамгийн богино 2.5-3 см урт.
Улаан хоолой нь 3 хэсэгт нарийсна.
Нарийсал | Нэршил | Тайлбар |
|---|---|---|
1-р нарийсал | Улаан хоолойн амсар (Constrictio pharyngooesophagealis) | Залгиураас улаан хоолой эхэлмэгц CVI-CVII нугалмын зэргэлдээ, бөлзгөн мөгөөрсний ард |
2-р нарийсал | Аорт-мөгөөрсөн хоолойн нарийсал (Constrictio bronchaortica) | ThIV-ThV нугалмын зэргэлдээ мөгөөрсөн хоолойн орчимд |
3-р нарийсал | Өрцний нарийсал (Constrictio diaphragmatica) | ThXI түвшинд өрцийг нэвтлэн орохын дээд талд |
Хуниасууд
- Улаан хоолойн дээд хуниас
- Залгиур, улаан хоолойн хооронд байрлах бөгөөд улаан хоолойн хамгийн нарийн хэсэг юм.
- Хоол хүнс залгиагүй үед хөндлөн нарийхан хэлбэртэй байна.
- Улаан хоолойн доод хуниас
- Улаан хоолой, ходоодны хооронд байрлах энэ хуниас нь үйл ажиллагааны буюу физиологийн хуниас юм.
- Хоол хүнс эсвэл шингэнийг зөөвөрлөж хуниас руу ойртох үед рефлексийн замууд нь булчингуудыг түр зуур сулруулж, нээгдэж, гадагшлуулах боломжийг олгодог.
- Бусад үед энэ хуниас нь улаан хоолойн доод хэсэг рүү ходоодны хүчил урсахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүрэн агшиж, хаалттай байдаг.
- Zigzag хэлбэртэй учир Z шугам гэж мөн нэрлэдэг.
Улаан хоолойн топографи анатоми, урд талаас
Улаан хоолойн топографи анатоми, ар талаас
Цусан хангамж
Мэдрэлжүүлэлт, тунгалаг
Микроскопийн анатоми
Үр хөврөлийн хөгжил
Үйл ажиллагаа
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
хөвсгөр холбогч эдэн давхарга
Хүний биеийн онцлогоос хамааран насанд хүрсэн хүний улаан хоолойн урт 23-37 см байна
Зүрх үнхэлцгийн ар талаар уруудаж
Anterior
Posterior
Зарим ном хэвлэлд Өрцний хэсгийг оруулан 4 хэсэгт хуваадаг.
Дотор нь 3 хэсэгт хуваана: дээд, дунд, доод.
Хэвлийн хэсэг нь хэвлийн гялтан хальсан дотор байрлана.
Улаан хоолойн орох, гарах хэсэг
Upper esophageal sphincter. Esophageal inlet
Lower esophageal sphincter. Esophageal outlet
Хунигч булчингүй
Улаан хоолойн доод хуниас хаалттай байхад нөлөөлөх хүчин зүйлс: улаан хоолойн цагираг булчин, салстын дорх венийн сүлжээ, цээжний хөндий ба хэвлийн хөндийн даралтын зөрүү, улаан хоолой-ходоодны уулзварын эргэн тойрны холбогч эд, өөхөн эдүүд, Гисийн өнцөг