Дэд гарчиг
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх (cor), аорт (aorta), дээд болон доод хөндийн венүүд (vena cava superior et inferior), тунгалгийн цорго (ductus thoracicus), мөн бага эргэлтийн цусны судас тухайлбал уушгины артери (truncus pulmonalis) ба венүүд (venae pulmonales) зэрэг амин чухал эрхтэн, анатомийн бүтцүүд байрладаг.
Цээжний 12 нугалам тус бүр хавиргатай үе холбоогоор холбогддог нь нугалам нурууны бусад нугалмуудаас ялгарах анатомийн гол онцлог шинж юм. Харин хавиргуудыг дараах байдлаар ангилна:
- Эхний 7 хос хавирга (costae verae) нь шууд мөгөөрсөөр өвчүүтэй холбогддог тул “жинхэнэ хавирга” гэгддэг.
- 8–10-р хос хавирга (costae spuriae) нь мөгөөрсөн нумаар дамжин өвчүүтэй холбогддог тул “хуурамч хавирга” хэмээдэг.
- 11–12-р хос хавирга (costae fluctuantes) нь зөвхөн сээрний нугаламтай холбогдож, үзүүр хэсгээрээ хэвлийн булчинд сул оршдог тул “чөлөөт хавирга” гэж нэрлэгддэг.
Цээжний хэнхэрцгийн дотор талын зайг цээжний хөндий (cavitas thoracica) гэнэ. Энэ нь дээд болон доод амсартай:
- Дээд амсар (apertura thoracis superior): Цээжний I нугалам, I хавирга, өвчүүний бүдэрхийгээр хязгаарлагдах яслаг тойрог юм. Эндээр гол судаснууд, мэдрэл, амьсгалын замын эрхтнүүд дамжин орж, гардаг.
- Доод амсар (apertura thoracis inferior): XII нугалам, XI ба XII хавирга, хавирганы нум, аймхай мөгөөрсөөр хязгаарлагдана. Энэ хэсэгт байрлах өрц (diaphragma) нь цээжний хөндийг хэвлийн хөндийгөөс тусгаарладаг.
Цээжний хөндийд байрлах эрхтнүүд: Цээжний хөндий нь гялтан хэмээх хос бүрхүүлээр хучигдсан байх бөгөөд дараах гурван үндсэн хөндийг агуулна:
- Баруун болон зүүн плеврийн хөндий (cavitas pleuralis): Уушгийг тус бүрт нь хучдаг. Плеврийн завсар дахь шингэн нь амьсгалах явцад уушгины хөдөлгөөнд дэмжлэг үзүүлдэг.
- Үнхэлцгийн хөндий (cavitas pericardialis): Зүрхийг байршуулдаг бөгөөд перикард хэмээх хоёр давхар мембранаар бүрхэгдсэн байдаг. Энэ хөндий нь зүрхний байрлалыг тогтвортой байлгаж, цусны эргэлт хэвийн явагдахад чухал үүрэгтэй.
- Голт (mediastinum): Плеврийн хоёр хөндийн хооронд байрлах зай юм. Энд зүрх, гол судас (аорт, хөндий венүүд), улаан хоолой, мөгөөрсөн хоолой, мэдрэлийн судлууд, тунгалагийн булчирхай зэрэг чухал эрхтнүүд байрлана.
Цээжний хөндийд байрлах эрхтнүүд нь хүний амь нас, амьдралын чанарт шууд нөлөөтэй. Уушги нь хийн солилцоог хангаж, зүрх нь цусны эргэлтийг зохицуулдаг. Эдгээр эрхтнүүдийн бүтэц, байрлал, үйл ажиллагааг гүнзгий ойлгох нь оношилгоо, мэс засал, яаралтай тусламжийн үед чухал ач холбогдолтой. Зөв мэдлэг нь үйлчлүүлэгчийн амь насыг аврах, бусад эрхтэн тогтолцоог гэмтээлгүй зөв тусламж үзүүлэх үндэс болдог.
Цээжний 12 нугалам (vertebrae thoracicae) тус бүр хоёр талаараа 12 хос хавирга (costae)-тай үений холбоо үүсгэж, эдгээр нь өвчүү (sternum)-тэй нэгдэн цээжний хэнхэрцэг (thorax)-ийг үүсгэнэ. Цээжний хэнхэрцэг (thorax) нь дотоод эрхтнүүдийг механик гэмтлээс хамгаалах, амьсгалын үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй, яслаг бүтэц бүхий хөндий юм. Энэхүү хэнхэрцэг нь анатомийн хувьд гурван ханатай ба дараах байдлаар хуваагдана:
Цээжний хэнхэрцэг 3 ханатай. Үүнд:
- Урд хана
- Өвчүү (sternum)
- Хавирганы мөгөөрснүүд: Эхний 7 хос хавирга нь өвчүүтэй мөгөөрсөөр холбогддог .
- Хажуу ханууд
- 12 хос хавирга (costae): Нугалмаас өвчүү рүү чиглэн сунаж, цээжний хэнхэрцгийн хажууг бүрдүүлнэ .
- Хойт хана
- Сээрний 12 нугалам (vertebrae thoracicae): Хэнхэрцгийн хойд тал буюу ар талыг бүтээнэ .
→ Сээрний нугалам vertebra thoracicae
→ Хавирга
→ Өвчүү
Цээжний үе давхарга
Цээжний хөндий, өрц, серозон уут
Хөх
Цээжний шугамууд
Зүрх (Cor)
Уушги, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой
Сэрээ булчирхай
Судас ба мэдрэлжүүлэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Урд хана нь хажуу болон хойт ханатай харьцуулахад хамгийн богино.
Хажуу ханыг урд ханатай харьцуулахад урт байдаг.
Хойт хана нь урд болон хажуу хануудаас урт бөгөөд сээрний их биеүүд цээжний хэнхэрцгийн хойноос дотогш төв рүү оршдог. Үүний улмаас хоёр талаар нь уушгины хойт ирмэг байрладаг том ховил болох pulmonary sulci (sulci pulmonales) оршино.