Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сүүлийн шинэчлэл: 2025/05/12
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Суулгалт нь хүн амын дунд өргөн тархсан, ихэнхдээ аяндаа эдгэрдэг өвчин юм. Хэдийгээр анагаахын ном, сэтгүүлүүдэд суулгалтын тодорхойлолт бага зэрэг ялгаатай байж болох ч, дараах шалгуурыг хангаж байвал суулгалт гэж үзнэ:

    • Өдөрт 3 ба түүнээс дээш удаа хэлбэргүй, шингэрсэн өтгөн гарах
    • Өтгөний усны агууламж 75%-с их байх.
    • Нийт өтгөний хэмжээ өдөрт >250 гр/хоногт.

    Хэрэв суулгалт удаан үргэлжилж, архаг хэлбэрт шилжих эсвэл хүндрэл өгвөл нарийвчилсан шинжилгээ зайлшгүй шаардлагатай. Учир нь халдварын бус гаралтай эмгэг байх боломжтой, зарим тохиолдолд , шимэгч зэрэг халдвар үүсгэгчтэй холбоотой байдаг. Халдварын шалтгаантай үед ч антибиотик эмчилгээ үр дүн багатай байж болох ба эмэнд дасал үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.

    Халдвартай холбоотой нөхцөлд халдвар дамжих эрсдэл өндөр тул бусдад халдвар тараахаас сэргийлж, эрүүл ахуйн хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай.

    • Суулгалт: Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ. Доорх үзүүлэлтүүдээс аль нэг шалгуурыг хангах
      • Олон удаа хүндээр бие засах: 24 цагт ≥3 удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарах
      • Өтгөний агууламж багассан: Өтгөний шингэний агууламж >75%
      • Өтгөний жин нэмэгдсэн: Өдөрт >250 г
    • Үргэлжлэх хугацаагаар тодорхойлбол
      • Цочмог суулгалт: ≤4 долоо хоног (ихэнхдээ хэдхэн өдөр)
      • Архаг суулгалт: Үргэлжлэх хугацаа >4 долоо хоног

    Цусан суулга, сальмонеллёз, балнад, иж балнад, кампилобактериоз, эшерихи коли зэрэг халдвар сэжиглэгдсэн тохиолдолд эмч 24 цагийн дотор утсаар болон АМ-2 маягтаар ЭМТ, ЭМГ, ХӨСҮТ-д яаралтай мэдээлнэ!

    Хүнсний бүтээгдэхүүнтэй ажил, мэргэжлийн хүрээнд харьцдаг хүмүүсийн хувьд, эсвэл тахлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд, мөн ботулизм, (гемолитик уремик хам шинж), холер, хижиг зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дараагийн шатлалд даруй илгээх нь чухал!

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Ангилал

    Шалтгаан

    → Халдварын гаралтай суулгалт

    Өвөрмөц бус гастроэнтерит

    → Цочмог суулгалтын клиник менежмент

    → Суулгалтын аюултай шинжүүд (Red flags)

    Эмчилгээ

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374